Нийгэм мэдээ

Уулархаг нутгаар цас орж, хүйтний эрч суларна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээгээр ойрын хоёр хоногтоо уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

2022 оны 11-р сарын 21-ний 20 цагаас 11-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутгаар  25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 13-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн байна. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button