ДЭЛХИЙ

Ууланд амьдардаг хүмүүс илүү интроверт байдгийг нотложээ

АНУ-д хийгдсэн нэгэн судалгаагаар ууланд амьдардаг хүмүүс илүүтэй интроверт (дотогшоогоо)сэтгэлзүйтэй байдаг бол хавтгай тал газарт амьдардаг хүмүүс экстроверт (гадагшаагаа)байдгийг нотложээ. Байршил зүй болон сэтгэл судлал хоёрын сонирхолтой холбоо хамаарлыг харуулсан энэхүү судалгаа Journal of Research in Personality сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Нийтлэл “Зан чанар ба газарзүй : Интровертууд уулыг илүүд үздэг” гэсэн гарчигтай аж. АНУ-ын 50 муж болон Вашингтон хотыг хамруулсан судалгааныхаа үр дүнг сонирхолтой график, дүрслэлүүдээр илэрхийлж, хамтад нь үзүүлжээ.

Графикийн зүүн талд дүрслэгдсэн нутгууд илүүтэй хавтгай тал газартай юм байна. Харин доод талд байршуулсан нутгуудад амьдардаг хүмүүс дотогшоогоо зан чанартай. Үүний эсрэгээр, графикт баруун болоод дээшээ явах тусмаа уулархаг, гадагшаа зан чанартай хүмүүс амьдардаг гэж ойлгох боломжтой аж. Хамгийн баруун талд дүрслэгдсэн Аляска муж гэхэд оршин суугчид нь хамгийн дотогшоо, дуугүй, өөрийгөө илэрхийлэхдээ тааруу хүмүүс байдгийг тогтоосон тухай судлаачид хэлж байна.

Судалгаа болон график хэдий сонирхолтой үр дүнг харуулсан ч, чухам яагаад ууланд амьдардаг хүмүүс дотогшоогоо болдог, эсвэл тал газарт амьдардаг хүмүүс гадагшаагаа байдаг талаар тоймтой хариу өгч чадаагүй. Гэвч сэтгэл судлаачдын хувьд тун шинэлэг нэгэн ойлголт ийнхүү бий болж байна.

 М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button