Нийгэм мэдээ
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр". Эл өдөр бүх нийтээр амардаг.
Иймд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдэгдээд байгаа юм. Тиймээс энэ өдөр иргэд автомашинаа "Дугаар гардаг, гардаггүй өдөр" гэж ялгалгүй унаж, хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
"Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулж, төр нийгмийн зүтгэлтнүүдэд "Чингис хаан" одон гардуулдаг. Энэ ёслол өнөөдөр Төрийн ордонд болж, Монголч эрдэмтэн Жек Уэтерфорд, академич Д.Доржготов нар "Чингис хаан" одон хүртлээ. Үргэлжлүүлэн 12.00 цагаас УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.