Л.Мөнхбаатар: Одоо Улаанбаатарт олгох газар ч үлдээгүй

Өнөөдрийн /2022.11.25/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 10:00 цагт эхлэх учиртай ч 11:42 цагт эхэллээ. Хуралдаанаар одоо:
Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/-ийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Өнөөдөр төрийн өмчийн газрыг худалдсан, зарсан гэх асуудал маш их гардаг. Төрийн өмчийн хичнээн га газрыг хууль зөрчиж, бусдад шилжүүлсэн, зориулалтын бусаар ашигласан судалгаа бий юу. Засах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ.
БХБ-ын сайд Л.Мөнхбаатар: Бидний хийсэн судалгаагаар 106 га газрыг шилжүүлсэн гэдэг судалгаа байдаг. Тухайн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагын даргын зөвшөөрөлтэйгөөр газрын албанд хандаж шилжүүлсэн байсан. Улаанбаатарт олгох газар ч үлдээгүй. Одоо энэ оруулж ирж байгаа хуулиар эдгээр асуудлуудыг цэгцэлнэ. Сая Засгийн газрын хуралдаанаар нэгдсэн кадастрт оруулж, шилжүүлэхийн хориглосон. Өөр аж ахуй нэгж иргэнд шилжүүлэх асуудлыг бид ярьсан" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үүнийг мэдэхгүй хүн ховор биз ээ
Мөнгөтэй нэг нь хэдэн гагаар нь худ�##�даж аваад өичлөөд дууссан
Ene asuudliig jaahn tsegtstei bolgomoor bna
БИТГИЙ ТЭНЭГТЭЭД БАЙГААЧ АДУУЧИН ЦАРАЙЛЧИХААД ГАЗАР БАЙНА МЭДЭВ ҮҮ? СҮХБААТАРЫН ХӨШӨӨНИЙ ЭРГЭН ТОЙРОН БАЙГАА ГАЗРЫГ ЧИНЬ МОН УРАНЫ БООВ НАРАНХҮҮ АВАХ ГЭЭД ЯВСАН ГЭСЭЭН. ОРДНЫ АР ТАЛД ЧОЙЖИЛСҮРЭН 60 ДАВХАР ОРОН СУУЦ БАРИНА ГЭЖЭЭЛЭЭ МЭДЭВ ҮҮ? АДУУЧААН ШӨНӨ БОЛГОН АДУУГАА МАНАСАН ЦАРАЙ ГАРГАЖ ГЭНЭ