Асуулт, хариулт: УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлуудад мэдээлэл өглөө

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хийж, хэрэгжүүлсэн ажлууд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр юуны өмнө уул уурхайн салбарын талаар зарим тоон мэдээллийг өгөхдөө,
“Манай салбар ДНБ-ий 23 хувийг, төсвийн хөрөнгө оруулалтын 30 орчим хувийг бүрдүүлдэг. Ирэх оны төсөвт 5 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөсөн. Голчлон АМНАТ-аас 2.5 их наяд төгрөг төвлөрүүлнэ.
Салбар, салбараар нь ангилбал:
- Нүүрс - 36.5 сая тонн экспортлох
- Зэс - 1.4 сая тонн баяжмал экспортлох
- Төмрийн хүдэр - 8.4 сая тонн экспортлох
- Алт - 20 тонн экспортлох
- Газрын тос - 5.6 сая баррель эксплортлох төлөвлөгөөтэй байна” гэлээ.
Түүнчлэн сайдаар томилогдсоноос хойш хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дараах хүрээнд танилцуулав.
- Ерөнхий сайдын боловсруулсан “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээн дэх ЭТТ ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн бэлтгэл ажилтай танилцсан, 20 хувьтай байна. Удаашралтай гэж харж байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт 84 хувьтай, ахицтай. “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх зэсийн баяжмалын үйлдвэрийн тухайд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээ батлуулах шатандаа явж байна. Цагаан суваргы нзэс, молибдений үйлдвэр.
- “Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд хайгуулын зургаан зөвшөөрөл нэмж олгосон. Улмаар тус үйлдвэрийн нөөц 60 хүртэлх жилээр нэмэгдэх боломжтой. Цаашид хайгуулын ажлыг орчин үеийн технологи ашиглаж, богино хугацаанд оновчтой явуулах үүрэг чиглэл өгсөн.
- Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа үргэлжилж байна. Сүүлийн жилүүдэд зогсонги байдалд ороод байсан. ҮАБЗ-д асуудлаа танилцуулсан, гэхдээ нийт тусгай зөвшөөрлтийн тоог нэмэгдүүлэхгүй байхаар тусгасан.
- 2022.01.01-2022.11.20-ны хэмжээнд ашиглалтын 23, хайгуулын 24 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Мөн хугацаа нь дууссан 97 тусгай зөвшөөрлийг дуусгавар болгоод байна.
- Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх ЗГ-ын тогтоолын хүрээнд хэд хэдэн ажил хийж байна. Нүүрсийг биржээр зарах нөхцөлийг хангаж байна. Хөрөнгийн биржийн бүтцийг ашиглаж, СЗХ-оор хяналт хийлгүүлэх зарчмаар журам гаргаж ажиллана. Удахгүй ЗГ-т танилцуулж, батлуулна. Улмаар хил үнэ болон тээвэрлэлтийн асуудал тодорхой болно. Эхлээд бага хэмжээгээр биржээр зарна. Харин нэг жилдээ багтаж, төрийн өмчит уурхайнуудын экспортолж буй нүүрсийг бүрэн биржээр зардаг болно.
- Ирээдүйн “Эрдэнэт”, ЭТТ-г илрүүлэх ажлыг идэвхжүүлж байна. Хайгуулд шинэлэг технологиудыг ашиглах хүрээнд 5.2 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тавьсан. Дрон, хиймэл дагуул, тоноглосон онгоц ашиглах боломжийг хайж байна.
- Салбарын хүрээн дэх хууль эрх зүйн нөхцөлийг сайжруулахын тулд хэд хэдэн хууль санаачлан, батлуулахаар ажиллаж байна.
ДАРАА НЬ СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛЛАА
ГХЭ-ийн асуудлаар:
-Газрын ховор элементийг эргэлтэд оруулах чиглэлд ямар бодлого баримтлах вэ?
-Манай улсад илрүүлсэн нь дандаа социализмын үеийн ордууд байгаа. Цаашид технологи ашиглан хайх боломж нь байна. Япон, Солонгос, Герман, АНУ бүгд манай улсын газрын ховор элементийг сонирхож байгаа. Салбарын сайдын хувьд БНСУ-тай хамтрах ажлыг ахалж байна. Манай яамны ТБНД, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамт саяхан энэ асуудлаар БНСУ-д ажиллаад ирсэн. БНСУ энэ чиглэлд сайн технологитой.
-Ерөнхий сайдын гадаад айлчлалуудын гол түлхүүр үг газрын ховор элемент байсан. Гэвч саяхан Халзанбүргэдэйн ордын өрөмдлөгийн ажлыг ЗГ-аас ажлын хэсэг гарч ажиллаад зогсоочихсон. Хэзээ бодлогоо хэрэгжүүлэх хүрээнд бодитой ажил хэрэг болгож, төслүүдийг урагшлуулах юм бэ?
-ГХЭ-ийн асуудал нэг дугаарт бичигдэж байна. Ерөнхий сайд өргөн анхаарал тавьж байгаа. Халзанбүргэдэйн ордын хувьд өөрийнх нь процесс нэлээд хуулийн бус шинжтэй. Иймд шалгаж тодруулах олон зүйл байна. АМГТГ болон УУХҮЯ дээр асуудал нь явж байгаа. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
Шинээр нээлтээ хийсэн хоёр төмөр замын асуудлаар:
-Сүүлийн хугацаанд хоёр ч төмөр замын нээлт хийлээ. Гэвч терминаль нь баригдаагүй учраас яг хэзээ тээврээ хийж, эдийн засагт хувь нэмрээ оруулж эхлэх нь тодорхойгүй. Энэ тал дээр?
-Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам солбилцлын цэгээ тохирсон ч зөрүү байгаа. Нарийн, өргөн царигийн асуудал байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ асуудал 2026 онд бүрэн шийдвэрлэгдэх болов уу. ЭТТ ХК офф-тейк гэрээний хүрээнд хөрөнгө оруулалтыг нь шийдвэрлэнэ.
Харин Зүүнбаян-Хангийн төмөр замыг хувийн хэвшил хэрэгжүүлж буй. Хурдтай шийдэгдэнэ гэж найдаж байна. Энэ жилдаа багтаж терминаль нь баригдсанаар 2023 оноос тээвэрлэлт хийж эхэлнэ гэсэн хүлээлт байна.
Уул уурхай ба орон нутгийн иргэдийн асуудлаар:
-Гадаадын хөрөнгө оруулалт татаж, уул уурхайн салбараа хөгжүүлмээр байв ч орон нутгийн иргэдийн эсэргүүцэл саад учруулсаар байна. Үүн дээр сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэгдүгээрт тухайн ААН орон нутагтаа үр өгөөжгүй байгаа нь иргэдийг бухимдуулдаг. Нүдэн дээр нь олборлоод байдаг, гэвч өөрсдийнх нь амьдрал, дэд бүтэц, орчинд эерэг нөлөө үзүүлэхгүй байгаа асуудал. Хоёрдугаарт, иргэдэд мэдээлэл өгөхгүй байна. Гэнэт ухаад эхлэхээр санаа нь зовдог. Ухахаас гадна өрөм тавьдаг. Гуравдугаарт, нөхөн сэргээлт хийхгүй байна. Үүнээс болж өрөм тавиулахгүй, ухуулахгүй гэдэг асуудал гарч байна. Үүнээс сэргийлэхийн тулд тодорхой ажил богино хугацаанд хийнэ.
Таван аймагт таван төлөөлөгч ажиллана. Тэд мэдээллийг зөв хүргэнэ. Хоёрдугаарт, орон нутагт төвлөрүүлж буй хөрөнгө, санхүүжилтийг нь ил болгоно. 15 хувиас дээш газар нутаг нь лиценз олгосон бол тэр нутагт нэмж лиценз олгохгүй. Тийм сумдын тоо их биш байна билээ.
Мөн 200 кг-аас доош нөөцтэй алтны ордод тусгай зөвшөөрөл өгөхгүй, зогсооно гэж үзэж байна. Эдийн засагт үр өгөөжгүй, нөхөн сэргээлт хийх мөнгө үүнээс гарахгүй.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эрх орон нутагт нь олгогддог. Үүнд элс, хайрга дайрга багтдаг ч өөр асуудлууд яваад байгаа. Энэ асуудлыг эргэж харахаар ажиллаж байна.
Дизель түлшний нөөцийн асуудлаар:
-Орон нутагт дизель түлшний хомстол үүсээд байгаа нь ямар учиртай вэ. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрт гал гарсантай холбоотой юу?
-Өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд дизель түлшний нөөцийн асуудлыг танилцуулсан. ОХУ-ын дотоод асуудлаас шалтгаалж байна.
ОХУ-ын өөрсдийн дизель түлшний хэрэглээ урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдсэн.
Мөн манай хэрэгцээний 60 хувийг “Роснефть”, үлдсэн хувийг бусад жижиг трейдер компаниуд нийлүүлдэг. Гэвч жижиг компаниудын экспортыг зогсоосон. Иймд тэднээс авдаг байсан хэрэглээгээ “Роснефть” компаниас нэмж хангахаар яриа хэлэлцээр хийж байна. Арванхоёрдугаар сараас энэ хэмжээнд нийлүүлж эхлэх болов уу гэсэн хүлээлт байна.
Ангарскийн яг нэрэх үйлдвэрт нь гал гараагүй. Өөр хэсэгт жижиг хэмжээний гал гарч, хурдан хугацаанд унтраасан. Хэрэв их хэмжээний гал гарсан бол тийм хурдан унтраах боломжгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх.
Газрын тосны үйлдвэр болон нүүрсний асуудлаар:
-Газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ?
-БНЭУ-ын зээлээр хэрэгжиж буй. Цар тахалтай холбоотой асуудлаар удаашрал бий. Гэхдээ ажил дорвитой урагшилж байгаа. Нөөцийн хайгуулын асуудлыг ЗГ-аар оруулж, шийдвэрлүүлж байна.
-Ирэх онд 36 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой юу?
-Манай уул уурхайн салбар 36 сая битгий хэл 70, 80 саяыг ч гаргаж чадна. Тээвэрлэлт болон хилийн боомт, экспортолж буй улсын дотоод асуудлуудаас л шалтгаална. Боомтын сайдтайгаа хамтраад (Удахгүй томилогдох байх) БНХАУ-ын гангийн үйлдвэрийн захирлуудтай уулзах төлөвлөгөөтэй байна. Тухайлсан, яг ажил хийдэг хүмүүстэй нь тулж ажиллах бодолтой. “Тэг ковид” бодлого сулрахыг хүлээж буй зүйл ч байна.
-АМНАТ давхардуулж авдаг асуудлыг хэрхэх вэ?
-АМНАТ-ын тухайд хариулах субъект нь Сангийн сайд. Яг ямар аргачлалын хүрээнд, ямар хуулийн зохицуулалтыг ашиглан АМНАТ давхардуулж авч байгааг нь Сангийн яам тайлбарлах ёстой байх. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа том шалтгааныг зэсийн роялти гэж харж байгаа. Үүнийг бас Сангийн яам сонин аргачлалаар бодоод байгаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамга�##�ж ажлаарай сайдаа
Тусгай зөвшөөрлийн тоог нэмэхгүй б�##�ансыг нь барина гэдэг зөв шүү
С�##�барын сайд с�##�бараа хөгжүүлж олон зүйл хийх гэж байгаад нь баярлаж байна.Амжилт хүсье
Ажлаа аваад удаагүй ч с�##�барынхаа гол цөмрүү нь орж ажиллаж байна их зүйл хийнэ гэж найдаж байна
Мундаг шүү цаашдын ажилд нь амжилт уул уурхайн с�##�барт ихийн бүтээж байгаад нь баяр хүргэе
Amjilt
Ajilliin amjilt hvsei
????????????
Энэ нэг дэлгүүрийн эзэн гишшүн сайд болсноос хойш газрын тоснй с�##�ыар бүр дордоод байна шүү
Баялгаа ашиглаж уул уурхайгаа ухуулж байгаа аймаг сум баг орон нутаг АМНАТ ын орлогы тодорхой хувь, татварын орлогын тодорхой хувийг авдаг байх нь зөв. Хөвсгөл Архангай мэт нь бусад аймгаасаа празитлахаа боль. Төр дунд нь зууч бүү хий. Орон нутаг ААН үүд учраа олоод яваг.