Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

ОХУ-ын хийн олборлолтын орлого 20 хувиар буурчээ

Оросын эсрэг хийсэн барууны хориг арга хэмжээ болох "эдийн засгийн цохилт" бүтэлгүйтсэн хэмээн Путин хэдэн сарын турш мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тус улсы эдийн засаг зунаас хойш эрс доройтоод байгаа юм.

Оросын Сангийн яамнаас өнгөрсөн долоо хоногт гаргасан тоон мэдээллээс харвал эдийн засгийн гол үзүүлэлт болох газрын тос, байгалийн хийн бус салбарын татварын орлого аравдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар буурсан байна.

Харин статистикийн агентлаг болох Росстатаас жижиглэнгийн борлуулалт нь 10 хувиар буурсан хэмээн мэдээлэв. Мөн ачаа эргэлтийн хэмжээ долоон хувиар буурчээ.

В.Путин Европт байгалийн хийн нийлүүлэлтийг хязгаарлаж, улмаар Норд урсгалын хийн хоолой тодорхойгүй шалтгааны улмаас дэлбэрсэн нь хийн олборлолт огцом буурах шалтгаан болсон юм. Ингэснээр өмнөх оны аравдугаар сартай харьцуулахад хийн олборлолт 20 хувиар буурчээ.

Мөн арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн Европын холбооны хориг арга хэмжээ авахаас өмнө Европт газрын тосны олборлолт огцом буурч байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button