Нийгэм мэдээТехнологи

Манай улс туршилтын гурван хиймэл дагуулыг ирэх онд хөөргөнө

Монгол Улс түүхэндээ анх удаа арилжааны зориулалттай хиймэл дагуул хөөргөх төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тодруулбал, Монголын сансрын үндэсний зөвлөлийг төлөөлж УИХ, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбоо /ЦХХХ/ -ны сайд, Сансрын зөвлөлийн тэргүүн Н.Учрал, Кюүшүгийн технологийн институтыг төлөөлж тус институтийн Ерөнхийлөгч Ясүнори Митани болон ОНДО Спейс компанийг төлөөлж үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Ч.Анар болон Гүйцэтгэх захирал О.Алтаншагай нар хамтран ажиллахаар болжээ.

ОНДО Спейс ХХК эхний ээлжид туршилтын гурван хиймэл дагуулыг 2023 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа ажээ. Улмаар ирэх таван жилийн хугацаанд нийт 175 ширхэг ижил төрлийн хиймэл дагуулыг дотооддоо бүтээж, сансарт гаргана хэмээн төлөвлөсөн байна.

Уг хиймэл дагуулууд нь ажиллагаанд орсноор дэлхийн хаанаас ч үүрэн холбооны сүлжээ ороогүй газраас ч мэдээлэл дамжуулах боломжтой ажээ. Мөн машин хоорондын харилцаа, алсаас удирдах систем, IT-д чиглэсэн үйлчилгээ үзүүлэх аж.

ОНДО Спейс компани хиймэл дагуулуудын сансрын орчны тестүүдийг Кюүшүгийн технологийн институттэй хамтран хийх, тоног төхөөрөмжийг ашиглах, дотооддоо сансрын орчны тестийн лаборатори дээр хүний нөөцийг бэлтгэх гэх мэт ажлууд багтсан байна.

Кюүшүгийн технологийн институт нь жижиг хиймэл дагуул хөгжүүлэлт, хөөргөх салбарт дэлхийд тэргүүлдэг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эдийн засаг хүндэрч байхад
эдийн засаг хүндэрч байхад
11 сар 29, 2022 11:07

Эдийн засаг хүндэрч байхад юуны хиймэл дагуул вэ?

Зочин
Зочин
11 сар 29, 2022 12:37

Why???

Зочин
Зочин
11 сар 29, 2022 13:08

Зөв. Зөвшөөрлөө.

Зочин
Зочин
11 сар 29, 2022 13:13

Gaihaltai. Baruuniihan sansart dangaaraa noyorhoh yosgui

Зочин
Зочин
11 сар 30, 2022 17:18

Энэ төсөлд улсаас 1 төгрөг ч гаргахгүй, зөвхөн хувийн хэвшлийн хөрөнгө оруул�##�таар Ондоспэйс бие дааж хэрэгжүүлэх төсөл юм байна лээ. Манай улсаас дэлхийд 1 ч гэсэн технологийн компани гарч байгаа гэдгээрээ онцлог юм.

Холбоотой мэдээ

Back to top button