НИЙГЭМНийгэм ярилцлагаЯрилцлага

Г.Баасан: Өмгөөллийн эрхийг маань хасаж, гэрээ байгуулсан үйлчлүүлэгчдийн маань эрхийг зөрчлөө

Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарын өмгөөлөх эрхийг хассан талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэднийг ёс зүйн зөрчил гаргасан гэх хэрэг маргаан дуусаагүй байхад эрхийг нь хассан хэмээгээд буй. Өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм.

-Таны өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг хассан. Учир шалтгаан нь юу байв?

-Өмгөөлөгч А.Батдорж бид хоёр Ч.Мөнхбаярын хэргийг хариуцан ажиллаж байгаа. Нэгдүгээрт, тагнуулын мөрдөгч, прокурор, шүүгчид хамтарч өөрсдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуурамч нотлох баримт бүрдүүлж, хүн хэлмэгдүүлж байна. Хүнийг хилсээр яллаж байна хэмээн өмгөөлөгчийн хувьд үзсэн юм. Тусгаар тогтносон Монгол Улс өөрийн гэх нутаг дэвсгэртэй, хуультай орон атлаа БНХАУ-ын талд зогсож, монгол иргэнээ яллаж байна. Монголын хуульчид үүнийг зөвшөөрч болохгүй.

Хоёрдугаарт, нотлох баримтгүйгээр зохиомол хэрэг тохож буй явдал. Хуульгүйгээр хилсээр яллаж байна шүү дээ. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт заасанчлан хүнийг хууль бусаар яллаж, гүтгэж болохгүй.

Гэтэл үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийснийх нь төлөө зохиомол хэрэг бий болгож, эх оронд нь 10 жилийн ял өгсөн байх жишээтэй. Үүнийг эсэргүүцэж, зогсож байгаа.

Дээрх өндөр албан тушаалтнууд энэ хэргиийг маш нууц ангилалд оруулсан. Ерөөсөө л энэ хэргийг хариуцан ажиллаж буй шалтгаанаар л өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг маань хаалаа.

-Хуулийн зүйл заалтын дагуу маш нууц ангилалд орохоор тийм айхавтар хэрэг гэж үү?

-Монгол Улсын Төрийн болон Албаны, Нууцын тухай хуульд маш нууц ангиллын талаар зааж, дурдсан байдаг. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадал болон төрийн нууцад хамаарах ямар ч зүйл манай үйлчлүүлэгчтэй холбогдох хэрэг дотор байхгүй.

Мөн гадаадын тагнуул хэмээн хэлсэн боловч үүниийгээ нотолж чадаагүйн дээр, олж тогтоогоогүй. Эрүүл саруул, хуулийг дээдэлдэг хүн хэзээ ч зөвшөөрч болохооргүй хэрэг.

-Танай мэргэжлийн холбоо таны өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг хамгаалах хэрэгтэй биз дээ?

-Монголын өмгөөлөгчдийн холбоо бол гишүүдээсээ татвар авч, тэднийг өмгөөлж, хамгаалах, суралцан дээшлүүлэх үүрэгтэй төрийн бус байгууллага юм. Гэтэл холбоо өөрөө дэргэдэх байгууллага болох Мэргэжлийн хариуцлагын хороогоороо өмгөөлөгчдийн эрхийг хөндлөө.

Хэрэв өмгөөлөгч хүн ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн бол өмгөөллийн үйл ажиллагааныхаа ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд сануулга, түдгэлзүүлэх, өмгөөлөх эрхийг хүчингүй болгох хариуцлагын шаталсан гурван арга хэмжээг авдаг.

Гэтэл А.Батдорж өмгөөлөгч бид хоёрт дээрх шаталсан арга хэмжээний эхний хоёрыг нь бус сүүлийн арга хэмжээг авсан нь захиалгат, дээрээсээ даалгавартай үйл ажиллагаа хэмээн харж байгаа.

Өмгөөлөгчийн эрхийг хөндөхдөө тэгш эрхийн зарчмаар бий болгосон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний нөгөө тал болох хүний эрхийг нь анхаарах хэрэгтэй байдаг. Гэтэл анхаараагүй. Надаас үйлчилгээ авахаар гэрээ байгуулсан иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчлөө.

Мөн Мэргэжлийн хариуцлагын хорооны 11 гишүүнээс найман хүн нь А.Батдорж өмгөөлөгч бид хоёрын эрх ашгийг хөндсөн. Тэдгээр найман хүний бүрэлдэхүүнийг огт танилцуулахгүй байгаа. Хэн санал гаргаж, хэд нь эсэргүүцэж, хэчнээн хувийн саналаар бид хоёрын өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлсэн талаарх бичлэг, хурлын тэмдэглэлийг харуулахгүй байна. Хүний эрх чөлөөг хангах, халдахдаа ил тод байх бүхий л зарчмыг зөрчсөн.

Манай Мэргэжлийн хариуцсан хороо Өмгөөллийн мэргэжлийн ёс зүйн дүрмээ ч гаргаж тавьдаггүй, нууцалдаг. Ёс зүйн дүрмээ ч гаргаж тавьдаггүй, өөрсдөө хуулиа мөрддөггүй хороо бусдад хариуцлага тооцох нь шударга ёсонд хэр нийцэх вэ.

Өмгөөллийн байгууллага маань А.Батдорж өмгөөлөгч бид хоёрыг "хутгалчихлаа". Тэгээд байгууллагаа судалж үзлээ. Байгууллага маань ганцхан хүний байгууллага байсан. Одоогийн Өмгөөллийн холбооны дарга Д.Оюу-Эрдэнэ гэх хүнийх юм билээ. Энэ хүн Өмгөөллийн хууль батлагдахаас өмнө, Өмгөөлөгчдийн холбооны их хурал хуралдахаас өмнө долоон жилийн өмнө энэ байгууллагыг өөрийнхөө нэр дээр бүртгүүлээд авсан байна. Өмгөөлөгчдийн холбоо төрийн бус байгууллага байтал төрийн хараа хяналтанд хүлээтэй байна. Ийм үед хүний эрхийн асуудлыг ярина гэх ойлголт байхгүй. Хуульч, өмгөөлөгч, шүүгч, прокурор нь төрөөс хараа хяналттай байгаа үед иргэдийн эрх ашгийг хамгаална гэх ойлголт огтоос байхгүй юм.

-Өмгөөллийн эрхийг тань цуцалсан бичигтээ ямар үндэслэлээр гэдгээ бичсэн байв уу?

-Нэгдүгээрт, нууц задруулсан хэргээр. Хоёрдугаарт, намайг шүүх танхимд биш шүүх хурал дуусаад гадна коридорт нь бухимдсан үг хэлснийг ноцтой алдаа хэмээн харж байна. Монгол Улсад хэрэгжүүлж буй хуулиараа шүүх танхимд хэргийн оролцогч алдаа гаргавал шүүх хурлыг даргалагч дарга арга хэмжээ авдаг. Гэтэл шүүх танхимд ямар ч ёс зүйн алдаа гаргаж байгаагүй тул өнөөдрийг хүртэлх өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан хугацаандаа нэг ч арга хэмжээ авч байгаагүй.

Гэтэл коридорт үг хэлэх ч эрхгүй байна. Бухимдах, бачуурах бол миний заяамал эрх шүү дээ. Миний заяамал эрхийг зөрчиж байна. Би ямарваа нэгэн шүүгч, прокурорын нэр хэлээгүй. Өөртөө л бухимдсан төдий.

-Та энэ бүх арга хэмжээг хууль бус үйлдэл хэмээн үзэж байгаа юм байна. Шүүхэд гомдол гаргав уу?

-Мэдээж гомдол гаргана. Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар бэлдэж байна. Хуулийн дагуу 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.

-Таны өмгөөллийн эрхийг хассан болохоор Ч.Мөнхбаярын хэрэг хэрхэх бол?

-Миний үйлчлүүлэгч Ч.Мөнхбаяр гэгч хүний гомдлын асуудал дуусаагүй байхад өөрийнх нь сонгосон өмгөөлөгчдөөс нь салгаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4-т, Монголын өмгөөллийн тухай хуулийн 26.1, 26.2-т Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журамд "Хэрэг дуусаагүй байхад ямар ч гомдол авах ёсгүй" гэсэн байдаг. Тэгэхээр дээрх гурван хуулийг зөрчиж, хэрэг дуусаагүй байхад хэргийн оролцогч прокурор, шүүгчдийн гомдлыг хүлээж авч, хоёр өмгөөлөгчийн эрхийг хассан нь захиалгатай, хүний эрхэд бүдүүлгээр халдсан, хууль зөрчсөн асуудал юм.

-Танаас үйлчилгээ авахаар хэчнээн хүн байна?

-Ч.Мөнхбаяраас гадна 22 үйлчлүүлэгч бий. А.Батдорж өмгөөлөгчийн дөрвөн хүн байгаа.

-Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхээ хожуу авч байсан шүү дээ. Та яагаад өмгөөлөгч болохоор шийдэж байв. Энэ талаараа ярилцлагын төгсгөлд хуваалцвал?

-Би 2009 онд МУИС-д суралцсан. Бакалавр, магистраа хамгаалаад улмаар хоёр жил хуульчаараа ажиллаж, мэргэжлийн шалгалт өгсөн юм. Сүүлийн таван жил 10 сарын хугацаанд хуулийн салбарт өмгөөлөгчөөр ажиллаж байна.

Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь би нийгмийн хүн байсантай холбоотой. Би нийгмийн, нийтийн эрх ашгийн төлөө явж байхдаа таван удаа баривчлагдаж байсан. Намайг таван удаа баривчлах үед өмгөөлөх өмгөөлөгч олдоогүй. Тиймээс шударга ёсны төлөө, нийтийн төлөө явъя гэхээр өмөөрөх өмгөөлөгчгүй, эрх баригч намаас айж, иргэдийг өмгөөлдөггүй өмгөөлөгчидтэй юм билээ.

Тиймээс өөрийгөө болон өөр шигээ хүмүүсийг өмгөөлж байх нь чухал юм байна гэх үүднээс өмгөөлөгч болох шийдвэр гаргасан.

-Та хуулийн салбарын гадна байсан нэгэн. Дараа нь энэ салбарын нэг хэсэг болсон хүн. Ингээд ажаад, харьцуулахад танай салбар ямар дүр төрхтэй байна?

-Манай салбар их муудсан байна. Хууль гэдэг бол нийгмийн бүхий л асуудлыг зохицуулахаар цаасан дээр бичсэн томоохон бичиг баримт юм. Гэтэл хууль тогтоодог салбарт хуулийн шинжлэх ухаан гэж юу болох, ямар хууль гаргавал нийгмийн олонхыг зохицуулж болох гэх мэт салбар шинжлэх ухаанаа судлаагүй хүмүүс хууль батлахаар 76 гишүүний суудалд байна. Өөрсдөө авлига авдаг, хууль бус хэрэг хийсэн хүмүүс өөрсдөдөө зориулж л хууль баталж байх жишээтэй. Тэгэхээр шүүх, прокурорт нөлөөлж байна. Үүнийг ХУУЛЬЧЛАГДСАН ДАРАНГУЙЛАЛ хэмээн нэрлэдэг. Тиймээс үүний эсрэг Монголын бүхий л өмгөөлөгчид дугарах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-01 09:50

Итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод л явчихгүй юу
Ер нь хаа ч ёсзүйтэй байх нь зүйтэй л дээ.
Хүндлэл хүндлэлийг буй болгоноооо гэж

Зочин
Зочин
2022-12-01 09:50

Юу хийдэг хүмүүсээ хаах болох юм ганц дайчин ганцаардахгүй бүү бууж өг амжилт

Зочин
Зочин
2022-12-01 09:50

Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо гэж ёстой б�##�ай газар бдагийн бна лэ шт. Анх хур�##� товлоод хойшлуулсаар бгаад 6 сарын дараа хур�##�даад ёс зүйгүй өмгөөлөгчөө өмөөрөөд л хир х�##�даадаггүйн бна лэ. Захиргааны хэргийн шүүхээр шийдүүлнэ дээ.

Зочин
Зочин
2022-12-01 09:50

Дураараа юм , хуульч хүний ёс зүй гэж байдаг, шүүх сүхбаатарын т�##�бай биш

Зочин
Зочин
2022-12-01 09:50

Болсон бна танхай авгай

Зочин
Зочин
2022-12-01 10:18

Хойд Солонгост тавтай морил

Эрх хасна гэдэг итгэмээргүй.
Эрх хасна гэдэг итгэмээргүй.
2022-12-01 12:48

Ямар сонин? Шүүхийн танхимд бол аяндаа шүүгч нь зохицуулдаг. Корридорт үг хэллээ гэж хүний ажиллах эрх нэг холбоо зогсоодог байж болохгүй.

МХХ-г угаасаа гайхдаг
МХХ-г угаасаа гайхдаг
2022-12-01 12:51

Бусад мэргэжлийн хүмүүсийн ажиллах эсэхийг нэг холбоо шийддэггүй. Холбоо гэж нэг ба түүнээс дээш хүмүүсийн нийлүүлж абйгуулсан санй дурын баг. Гэтэл тийм статустай газар хүнийг мэргэжлээрээ ажиллах эсэхийг шийддэг байж болохгүй. Шүүх хууль 2 л шийднэ. Угтаа хууль.

Баасан уу?
Баасан уу?
2022-12-02 00:35

Чиний өмгөөлөгч гэж үх нохойн жогорхой нь байхав дээ. Баацан авгай мээнь хаха

Зочин
Зочин
2022-12-03 11:39

МӨХ хараат хулхи байгууллага байна.

Tamir
Tamir
2022-12-03 15:28

Ene muu shinheg hanhalsan avgain umguulugch gej yu baidiin lalriin chavgants elbegdorjiin hongliihnii l negshdee hezee haana hediidee umguulugch bolchdiin tur samuuruulsan dur esgegch elbegdorjiin b##viig huhuj bugsiig dolooj gudmand samuun uusgej yvsnaas eh orondoo yu giiguulsiin iim hulhi buzruudiig ardchilagch gej enduurch yvdag uy ard hotsorson shuu manai ardchilaliihnii bolovsroliig uhval ih yum garna shuu

baasang horij shalga
baasang horij shalga
2024-04-11 23:39

baatsan avgaiigaar mongol dutahgui shuu..eh ornoosoo urvasan hulgaichiig umguuldug hen be.shuud horij shalga

Холбоотой мэдээ

Back to top button