ЭРҮҮЛ МЭНД

Д.Мягмардорж: Монголд ДОХ-ын 641 тохиолдол бий гэж судалснаас 40-45 хувийг нь л оношилж, илрүүлсэн

Монгол Улс энэ жилийн ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг "Тэгш байдлыг хангая, хүн бүр оролцъё" уриан дор Дархан уул аймагт төвтэйгөөр зохион байгуулж байна. Гол зорилго нь орон нутагт ХДХВ, БЗДХ-аас урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг нэмэгдүүлэх, орон нутгийн болон дотоодын санхүүжилтыг нэмэгдүүлэх, ХДХВ-ын тусламж үйлчилгээний ээлтэй орчинг зорилтот бүлгийн дунд бий болгох, өргөжүүлэхэд анхаарахад чиглэх аж.

Дэлхийн ДОХ-той тэмцэх өдрийн хүрээнд Залуус, эрүүл мэнд төвийн гүйцэтгэх Д.Мягмардоржоос доорх тодруулга, мэдээллийг авлаа.

-ДОХ-ын вирус тээсэн байж болзошгүй 641 иргэн бий гэх математик тооцоолол гарсан тухай албанынхан хэд хоногийн өмнө мэдээлсэн. Ингэхдээ эмч эмнэлгийн байгууллагын хяналтад байдаггүй гэдгийг онцолж байв. Энэ хэр бодит тоо вэ, мөн тооцооллын аргачлалын тухайд?

-641 гэдэг бодит тоо биш. ДЭМБ-аас улс орон бүрт судалгаагаар энэ төрлийн халдвартай иргэдийн тоо гаргадаг. Ингэхдээ тухайн оронд оношлогдсон нийт тохиолдлын тоо, хүмүүсийн нөхцөл байдал, эдийн засгийн байдал гэх мэт олон хүчин зүйл дээр үндэслэж энэхүү тоог гаргаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол Улсад 641 ХДХВ-ын халдвартай хүмүүс амьдарч байх магадлалтай гэсэн барагцаалсан тооцоолол юм. Одоогоор энэ 641 хүний 40-45 хувийг буюу 344 хүнийг нь оношлоод байна. Мөн 57 хүн энэ өвчний улмаас нас барсан. Харин үлдсэн хүмүүс халдвар тээн амьдарч байгаа буюу хяналтад байдаг гэсэн үг.

-Хяналтад багтаагүй шууд олж тогтоох боломжгүй кэйсүүд олон байх магадлалтай гэдэг эрсдэлийн нэг хэлбэр шүү дээ. Энэ тохиолдолд ямар байдлаар ажиллах ёстой юм бол. Жишээ нь танай байгууллага?

-Жишээ нь, ДЭМБ-аас Монголд халдвар тээж байгаа ийм тооны хүмүүс байна гэдэг тооцооллыг гаргасан. Энэ тооцоолол дээр үндэслэн 2025 он гэхэд эдгээр хүмүүсийн 90 хувийг олж илрүүлэх зорилго тавьсан. Бусад улс орон ч энэ жишгээр ажилладаг. Зорилгоо биелүүлэхийн тулд халдвар олон бүртгэгдсэн эрсдэлтэй бүлэг рүүгээ түлхүү ажиллах хэрэгцээ, шаардлага үүснэ гэсэн үг. Монголд бүртгэгдсэн нийт ДОХ-ын халдварын тохиолдлын 80 хувийг эрэгтэйчүүд, 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Харин эдгээр халдвартай эрчүүдийн 80 гаруй хувийг бэлгийн цөөнх хүмүүс бүрдүүлж байна.

Өөрөөр хэлбэл ДОХ-ын дийлэнх халдвар бэлгийн цөөнх хүмүүсийн дунд байгаа гэсэн утга. Тиймээс энэ хүмүүс рүү чиглэсэн үйл ажиллагаа, оношилгоог хийх, нуугдмал халдварыг илрүүлэх, эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд байнга хамрагддаг болгох шаардлага бий. Мөн тэднийг эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээнээс зугтахад хүргэдэг нийгмийн ялгаварлан гадуурхалт, эмч нарын хандлага зэргийг өөрчлөх нөлөөллийн ажлуудыг зохион байгуулснаар нуугдмал тохиолдлууд эл болох боломж ч бүрдэнэ хэмээн харж байна.

-ХДХВ, ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь 18-29 насныхан байна гэх судалгааны дүн мэдээ ч гарчээ. Үүн дээр та юу хэлэх вэ. Насны хувьд нэлээн залуужсан гэж ойлгож болох уу. Үүнд гол нөлөөлөгч зүйлүүд юу байж болох вэ?

-Нийт оношлогдсон тохиолдлын 70 орчим хувийг 18-29 насныхан эзэлж байгаа. Олон улсын жишиг ч ийм. Үүнд бэлгийн идэвхтэй амьдралтай, гэр бүлийн байдал тогтворжоогүй, тохиолдлын бэлгийн хавьталд орох эрсдэл өндөр зэрэг шалтгаанууд нөлөөлж буй.

Дэлхийн жишиг ийм гээд бид дуугүй сууж мэдээж болохгүй. Тиймээс залуу үед бэлгийн боловсролын хичээлийг эртнээс системтэйгээр орж хэвших нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл дунд болон ахлах ангийн сурагчдад эрүүл мэндийн хичээлийг мэргэжлийн багш зааснаар өөрөө өөрийгөө болзошгүй эрсдэлээс хамгаалж чаддаг, бэлгийн амьдралаа ойлгодог залуу үеийг төлөвшүүлэхэд түлхэц болох юм.Тиймээс ерөнхий болвовсролын сургуулийн эрүүл мэндийг хичээлийн хөтөлбөрийг улам сайжруулах, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, бодлогоор бэлтгэдэг болох зэрэг асуудлууд чухлаар хөндөгдөх учиртай.

-ХДХВ, ДОХ-ыг амны арчдасаар илрүүлэх оношлуурын тухайд?

-Зорилтот бүлгийг олоход түлхэц болох нэг  хэлбэр энэ л дээ. Зөвхөн цусаар буюу эмнэлэгт ирээд шинжилгээ өг гэдэг байдлаас татгалзаад өөр ямар ямар байдлаар энэ асуудлыг шийдэж болох вэ гэдэг тал дээр ДЭМБ 2013 оноос хойш олон янз байдлын шинжилгээний хувилбаруудыг туршсан. Эдгээрээс хамгийн оновчтой нь амны арчдасаас ХДХВ-г илрүүлдэг оношлуур гэж үзсэн. Энэ шийдлийг манайх 2021 оноос эхлэн туршилтаар хэрэгжүүлж зорилтот бүлгийнхнийг шинжлэхдээ заавал өндөг цоолж цусаар авдаг, эмчтэй биечлэн уулздаг байдлыг өөрчлөх зорилгыг давхар агуулсан. Ингэснээр эмчийн оролцоогүйгээр өөрийгөө үзээд, халдвартай эсэхээ оношлоод мэдэх боломжтой. Мэдээж халдвар илэрсэн бол эмчээс зөвлөгөө авах, хяналтад орох зэрэг нь тухайн хүний үүрэг болж хувирна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-01 09:56

Монгол 3хан сая уулаа.30% нь 50с дээш 30% нь 30с 50нь насны хүмүүс 20%нь бага насны хүүхдүүд үлдсэн 20% нь 15с 30нь насных.Үлдсэн 15с 30нь насны хүмүүсын 100мянга гаруй нь ижил хүйстэн гэхээр Монгол юу болох вэ? Айж байна, Үр хүүхдүүдээ анхаараарай эцэг эхчүүд минь????????????

Зочин
Зочин
2022-12-01 10:54

Yanaa

Холбоотой мэдээ

Back to top button