ДАТАГРАФИКДатаграфик СтатистикЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Таван аймаг хог булахад зориулж 753 сая төгрөгийн тендер зарлажээ

Орон нутгууд төвлөрсөн хогийн цэгийг "ДАРЖ, БУЛШЛАХ"-д зориулж хэдэн арван сая төгрөгийг орон нутгийн болон Улсын төсвөөс зарцуулж байна. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд хогийн цэг булшлахтай холбоотойгоор энэ жил гэхэд л таван аймагт 18 тендер зарлажээ.

Үүнийг мөнгөн дүнгээр тооцоод үзвэл нийт 753 сая төгрөгийн төсөвт өртөг билээ.

Нэг аймаг нь Улсын төсвөөс, бусад нь орон нутгаас санхүүжив

Аймгуудыг эрэмбэлвэл, Завхан аймаг 40 сая төгрөгийн төсөв бүхий тендерийг найман удаа зарласнаараа тэргүүлж байгаа юм. Ингэснээр нийт 320 сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хог булшлахад ашигласан байна.

Хоёрдугаарт, Говь-Алтай аймаг 183 сая төгрөгийг зарцуулжээ. Нийт таван тендер зарласан бөгөөд 93 сая төгрөгөөр нэг удаа, 22.5 сая төгрөгөөр дөрвөн удаа тендер зарлав. Санхүүжилтийн эх үүсвэр нь орон нутгийн төсөв ажээ.

Гуравдугаарт, Хөвсгөл аймаг нийт 150 сая төгрөгийг хог булшлахад зориулжээ. Ингэхдээ 50 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий тендерийг гурван удаа зарласан байлаа. Санхүүжилтийн эх үүсвэр нь аймгийн орон нутгийн хөгжлийн сан ажээ.

Дөрөвдүгээрт, Төв аймаг орон нутгийн төсвийн санхүүжилт бүхий 60 сая төгрөгийн тендер зарлав. Санхүүжилтийн эх үүсвэр нь орон нутгийн төсөв байлаа.

Тавдугаарт, Ховд аймаг хамгийн бага үнийн дүн бүхий буюу 40 сая төгрөгийн тендерийг хог булшлахаар зарласан байв. Ингэхдээ санхүүжилтийн эх үүсвэр нь Улсын төсвөөс байлаа.

Механик тооцоолол: Нэг хүн жилд 500 кг хог гаргадаг

Дээрх мэдээллүүдээс харвал ердөө л хог булшлах гэх хайлтыг Төрийн худалдан авахын цахим системээс хайхад гарч ирж буй илэрц юм. Хог булшлах хэмээн нэрийдээгүй ч хогийн цэгийн тохижилт, засвар нэрийдлээр хэчнээн төгрөгийг зарцуулж буйг таашгүй.

Манай улс жилд 1.4 сая тонн хог хаягдал гаргадаг гэх тооцоо бий. 2020 оны тооцоо тул өнөөдрийн байдлаар үүнээс хэдэн арван мянган тонноор хог хаягдлын хэмжээ нэмэгдсэн нь тодорхой. Түүгээр ч зогсохгүй нийт хог хаягдлын 80 хувийг дахин боловсруулах боломжтой хэдий ч дахин боловсруулж буй нь бараг л үгүй.

3.4 сая иргэн жилд 1.4 сая тонн хог гаргадаг хэмээн үзвэл хоёр хүн нэг тонн хог гаргадаг гэх механик тооцоолол хийх боломжтой юм. Тэгэхээр нэг хүн жилд 500 кг хог гаргаж байна.

Ганцхан хүн 500 кг хог гаргана гэдэг бол их тоо. Гэтэл бид энэ их хогийг ердөө л хорёхон аргаар зохицуулдаг. Булах эсвэл шатаах. Аль аль нь таатай үр дүн авч ирэхээргүй арга зам. Агаар, хөрсний бохирдол, гэдэсний халдварт өвчин, боом, татран гэх мэт өвчний эх үүсвэр болдог.

Нөгөө талаас байгаль дэлхийд ээлгүй арга зам. Нийт хог хаягдлын дийлэнх хувийг хуванцар, тэр дундаа гялгар уут эзэлдэг. Энэ нь байгальд шингэхийн тулд багадаа 450 жил, ихдээ 1000 жил зарцуулдаг байна. Харин архи, ундааны шил 1000, хөнгөн цагаан лааз 200-250, памперс 200-500, ариун цэврийн хэрэглэл 500-800, батарей 100 жилийг байгальд шингэхэд зарцуулдаг ажээ.

2020 он гэхэд 26 боловсруулах үйлдвэр ашиглалтад орно хэмээн 2017 оноос хойш ярьсан

Хог хаягдлаас ангижрах арга нь дахин боловсруулах үйлдвэр барих. Жилийн жилд энэ асуудлыг хөндөж ярьдаг ч одоог хүртэл дорвитой арга хэмжээ авч чадахгүй болохоор ямар сайндаа л ийм өндөр өртөг бүхий төсвөөр хогийг булшлах билээ.

Эргэн сануулахад, УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг шинэчилсэнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаандаваа, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Нарангийн энгэр дэх хогийн цэг гэсэн хоёр байршилд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн "Эко парк" барина хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 онд мэдээлж байв.

Гэтэл Улаанбаатар хотын ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга М.Чинсанаа өнгөрсөн наймдугаар сард нийслэлийн хог боловсруулах үйлдвэрийн талаар "Улаанбаатар хотын хэмжээнд Цагаан даваа, Нарангийн энгэрт 247 тэрбум төгрөгийн өртөг бүхий "Эко парк"-ийн төлөвлөлтийг хийсэн. Төлөвлөсний дагуу олон улсын донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэд хэдэн үйлдвэр барьж байгаа. Мөн хогийг эргэлтэд оруулж дахин боловсруулах үйлдвэрүүдийг барьж байна" гэх тайлбарыг өгсөн байдаг.

Энэхүү үйлдвэр нь ярианаас биеллээ олохын тулд өдгөө зургаа дахь жилтэйгээ золгож буй. Түүгээр ч зогсохгүй энэхүү төслийн хүрээнд нийт 26 боловсруулах үйлдвэр барихаас 2018 онд 10-ыг нь, 2020 он гэхэд 16, нийт 26 үйлдвэр бүрэн ашиглалтад орно хэмээн 2018 онд уг төслийн талаар олон нийтэд мэдээлж байв.

Эдгээр 26 үйлдвэр ашиглалтад орсон эсэх нь тодорхойгүй, орлоо ч үйл ажиллагаа нь хэрхэж буй талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Гэсэн хэдий ч дээрх таван аймгийн хог булшлахад зориулж буй мөнгөн дүнгээр ядаж нэг үйлдвэр барих боломжтой бололтой. Тухайлбал, Дархан-Уул аймаг өнгөрсөн дөрөвдүгээр сард хог дахин боловсруулах үйлдвэрт зориулж 500 сая төгрөгийн өртөг бүхий тендерийг зарласан байв.

Эцэст нь, дээр дурдсанчлан ердөө л хог булшлах нэрийдлээр бид хэчнээн төгрөгийг үгүй хийв. Нөгөө талаас нүдэнд харагдах хогийг хөрсөн дор буллаа гээд ямар ашигтай вэ. Хог боловсруулах үйлдвэр бариад алдагтай ажилласнаас илүүтэй хөрсөн дор хогоо булж буй нь ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа хэлбэр билээ.

Товчхондоо бид алтан дээр суусан гуйлгачид бус хогон дээр суусан гуйлгачид болж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-02 09:51

Haa ywsan sum ornuudaar hogiin tseg gesen tom talbaig ezelsen zambaraagvi ih hog haragddg

Зочин
Зочин
2022-12-02 10:08

Hogoo angilaad surchwal iim ih mungu garzdahgui dee. Hog achihdaa angilsan hog awj achaad bwl hun bur l angilaad surchina

Зочин
Зочин
2022-12-02 10:28

Цэгцлэх цаг нь болсон. Харин үүгээр д�##�имдуулж хэдэн бүдүүн дарга нар нь кармайгаа зуза�##�ах хэрэгггүй шүү

Зочин
Зочин
2022-12-02 10:29

Энэ ч шийдэх л ёстой асуудл�##� даа

Зочин
Зочин
2022-12-02 11:14

Зөв шдээ бүдүүн дарга нар битгий д�##�имдуулж мөэгө идээд, мөнгөний тоог нэмээд байгаарай

Холбоотой мэдээ

Back to top button