ДЭЛХИЙ

Нислэгийн үеэр унтаж байсан эмэгтэйг мартаад явжээ

Тиффани Адамс гэдэг эмэгтэй нислэгийн үеэр унтсанаас болж эзгүй, харанхуй онгоцонд ганцаараа хоцорсон талаар BBC агентлаг мэдээлжээ.

Тэрээр зургаадугаар сарын 9-нд Канадын Кэбэк хотоос Торонто руу нисэх онгоцонд суужээ. Түүнийг сэрэхэд хүйтэн, харанхуй орчин угтсан бөгөөд онгоцыг хэдийн нисэх буудлын зогсоолд тавьсан байжээ. Адамс "Шөнө дунд сэрэхэд би гав ганцаараа харанхуйд үлдсэн байсан. Онгоцонд аймшигтай хүйтэн байсан" гэж фейсбүүктээ бичжээ.

Түүнчлэн утасных нь цэнэг дуусаж унтрахаас өмнө найз руугаа байршлаа мэдэгдэж амжжээ. Найз болох  Дейна Дэйл нь нисэх онгоцны буудал руу утасдаж энэ талаар дуулгажээ. Адамс ч аврагчдад байршлаа мэдэгдэхийн тулд нисэгчийн бүхээгт нэвтэрч далласан аж. Азаар ачааны тэрэгний жолооч бүсгүйг олж харснаар аврах багийнханд мэдэгдсэн гэнэ.

Нислэгийг үйлдсэн Air Canada компани Тиффани Адамсаас хоёр ч удаа уучлал гуйж, лимузинээр зочид буудалд хүргэж өгөх санал тавьсан боловч бүсгүй татгалзаж, шуудхан гэртээ харих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тус компани одоогоор хэргийг гүнзгийрүүлэн шалгаж байгаа талаар мэдээлжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button