СПОРТ
Манай хөвгүүд ДАШТ-д шигшээ наймд шалгарсан амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ

Улаанбаатар хотноо болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ-ий медальтнууд өнөөдөр тодорно. Манай улсын баг тамирчдын хувьд шилдэг найман багт багтаж, дөнгөж сая хасагдах шатны тоглолтоо хийлээ.
Хөвгүүдийн хувьд Туркийн багтай таарч тоглосон бөгөөд 18:21 харьцаатайгаар хожигдлоо.
Тоглолтын хувьд Туркийн багтай энэ тэнцүү ээлж дараалан оноо авч тоглосон ширүүн тоглолт болсон. Туркийн баг тоглолтын тооны харьцаа нэг онооны зөрүүтэй байхад холоос шидэж хоёр оноо авснаар түрүүлж 21 оноонд хүрч тоглолтын хожлыг авлаа.
Ингэснээр манай хөвгүүд “FIFA 3×3 U18 World Cup 2019” тэмцээний шилдэг найман багт шалгарсан амжилтаар уг тэмцээнийг дуусгалаа.
Д.ЖАРГАЛМАА









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.