Нийгэм мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллагуудыг шалгарууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, нөлөөллийн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан.

Тус зорилтын хүрээнд  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Хан-Уул дүүргийн орон тооны бус салбар зөвлөлөөс 2022 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл “Ээлтэй байгууллага” аяныг зарлаж, шалгарсан байгууллагуудыг шагнаж, урамшууллаа.

2022 оны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд “Ээлтэй сургууль”-аар ерөнхий боловсролын 63, 75 дугаар сургууль, “Ээлтэй цэцэрлэг”-ээр 218 дугаар цэцэрлэг, “Ээлтэй байгууллага”-аар Албан бус-Насан туршийн боловсролын төв, “Ээлтэй хороо”-гоор Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button