Нийгэм мэдээ
"Соёлын бүтээлч сар 2024" аяны нээлтийг үйл ажиллагааг зохион байгууллаа
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Нийтийн биеийн тамир нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, байгууллагуудын хоорондын нөхөрлөлийн хүрээг тэлэх, найрсаг, халуун, дулаан харилцааг дэмжих зорилготой “ХАМТДАА АЛХААД ЭРҮҮЛЖЬЕ” уриатай явган алхалтыг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Энэ 7 хоногийн баасан гарагийн алхалтад төрийн өмчийн ерөнхий боловсролын 19 сургуулийн 400 гаруй багш, ажилчид оролцлоо. Мөн алхагчдын дунд хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулан эрүүл агаарт хөнгөн дасгал хөдөлгөөн хийснээр өндөрлөлөө.
- 1 байрт: Ерөнхий боловсролын 26 дугаар сургууль
- 2 байрт: Ерөнхий боловсролын 163 дугаар сургууль
- 3 байрт: Ерөнхий боловсролын 52 дугаар сургууль
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.