Top StoriesЯрилцлага

Хүүхдийн эмч Д.Цолмон: Эрт унтуул, нусыг нь сайн нийлгэ, Д витамин тасралтгүй өг

Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, “Долоон одой” эмнэлгийн ерөнхий эмч Д.Цолмонтой ярилцлаа. ЭХЭМҮТ-д 23 жил харшлын эмчээр ажилласан. 2011 оноос “Долоон одой” эмнэлгийг байгуулан ажиллаж буй.

Д.Цолмон эмч нийгмийн сүлжээнд “Хүйтнийг хамгийн их хүлээдэг хүн би, учир нь муухай вирусуудын ихэнх нь амьдрах чадваргүй болж өвчлөл багасдаг”, “Хяналтад эмчилж болох өчнөөн өвчинг заавал эмнэлэгт хэвтэж эмчилдэг гажиг тогтолцоо газар авлаа. Санхүүгийн гүйцэтгэл гэдэг зүйлээс болж ард түмэн хохирч байна” гэх мэтээр асуудал хөндөж, үзэл бодлоо илэрхийлдэг нь олны анхаарлыг татдаг.

-Таны фэйсбүүктээ оруулдаг нийтлэлүүдээс үүдээд тантай уулзах хүсэлт тавьсан юм. Ирэхээс өмнөхөн харахад танай хүүхдийн эмнэлэг 24 цагийн үйлчилгээ үзүүлж эхэллээ гэсэн байна. Энэ мэдээллээс яриагаа эхлэх үү?
-Манай "Долоон одой" эмнэлэг 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг сарын өмнөөс манайх өдрөөр эмчилдэг үйлчилгээгээ 24 цагаар эмч, сувилагчдын хяналтад явуулж эхэлсэн. Учир нь өдрийн эмчилгээгээ хийгээд явуулах гэхээр цагийн тариа нь тасарчихна, энд нэг шингэн хийлгээд явуулчихна, шөнө алдсан шингэнийг нөхөх аргагүй, дээрээс хатгаа болох эрсдэл өндөр хүүхдийг үргэлжлүүлэн хянах гэх мэт зайлшгүй шаардлагатай тохиолдол их байна л даа. Тэгэхээр миний асуудлыг шийдэх хамгийн зөв арга л энэ байлаа. Энэ үйлчилгээ маань хүүхдэд ч, эцэг эхчүүдэд ч, цаашлаад улсын эмнэлгийн ачааллыг хуваалцах гээд олон ач холбогдолтой. Товчхондоо бол өдрийн эмчилгээгээ 24 цагаар өгч байна гэсэн үг. Аав, ээж, асран хамгаалагч нь тухтай өрөөнд байрлана, эмч, сувилагч нь хоноод хэн хэндээ маш амар. Тэгээд эмнэлэг шиг 5-7 хоног хэвтүүлэхгүй, хүндрэл нь арилчихвал нэг, хоёр хоноод л гарчихна.
-Зонхилон ирж байгаа шалтгаан…?

-Улирал, улирлаасаа л хамаардаг. Намар, хавартаа ихэвчлэн суулгалт, бөөлжилт зонхилно. Ойрын өдрүүдэд бол хөнгөн хэлбэрийн хатгалгаа, хүндэрч болзошгүй бронхиттой ханиад, хатгалгаа, хамгийн түгээмэл нь шуугиант амьсгал буюу гуурсан хоолойн хавчилт бронхит байна.
-Эмнэлэгт 5-7 хоног хэвтэж гараад л, эргээд хэвтэх болчихлоо гэсэн аав, ээжүүд маш их байна. Мөн эмнэлгээс нэмээд өвчин авчихлаа гэдэг ч юмуу. Ер нь энэ улиралд хүүхдийн ханиад, эрүүл мэндийн асуудал хүндэрч байна шүү дээ?
-Би энэ талаар шүүмжлэлтэй зүйл хэлмээр байна. Одоо бүх эмнэлэг гүйцэтгэлээр санхүүжээд эхэлчихсэн. Үүнээс үүдээд бүдүүлгээр хэлэхэд өвдөөд бай, өвдөөд бай л гэсэн дүр зураг харагдаж байна. Хэчнээн олон хүүхэд хэвтүүлнэ, төдий чинээгээр улсаас санхүүжнэ. Хатуу ч гэсэн үнэн үг шүү. Тэгээд журамд нь хоёр хоног хэвтсэн бол санхүүжилт нь орж ирэхгүй. Тэгэхээр хүүхэд 5-7 хонох ёстой. Гэтэл суулгалттай хүүхэд хоёр хоноод л намдчихдаг ч, тав хонуулах гээд барьчихаар нэмээд халдвар аваад гардаг. Эмнэлгүүд энэ үгийг сонсоод дургүйцэх л байх. Би фэйсбүүкт энэ талаар бичсэн. Гүйцэтгэлийн санхүүжилтээс болж хяналтад эмчилж болох өвчнийг заавал эмнэлэгт хэвтүүлж эмчилдэг гажиг тогтолцоо бий боллоо гэж бичсэн. Үүний дараа над руу маш олон хэвлэлүүд ярьсан. Үнэхээр бодит үнэн, ийм байгаа учраас хэлж байгаа юм.

-Гэхдээ энэ жил ханиадын маш хүнд хэлбэр тохиолдоод байна гээд байгаа?
-Амьсгалын замын өвчнийг томуу, томуу төст гэж ангилдаг. Энэ жилийн тухайд томуу гарлаа гэж зарлаагүй байна. Томууны хүрээний вирусууд, хөнгөн ханиад шуухнаа зөндөө байна. Энэ нь нэг талаас дулаахан өвөл болж буйтай ч холбоотой. 12 дугаар сар хүрч байж хасах темпаратур руу орлоо. Вирус амьд организм хасах градус руу орох тусам амьдрах хугацаа дуусч, зөвхөн тэсвэртэй хэдхэн вирус шүүгдээд үлддэг. Мэдээж тэрний хэрээр өвчлөл багасна. Хүүхдүүд нэг төрлийн өвчнөөр өвдөөд хагас дутуу эдгээд эргээд цэцэрлэг, сургуульдаа явахаар эргээд өөр төрлийн халдвар авчихдаг. Намраас хойш нус нь гоожоод, цэртэй ханиагаад байсан ч явуулаад л байсан гэх хүмүүс ирж байна. Энэ жилийн томуу нусгай хэлбэрээр их тохиолдож байна. Үүний хоёрдогч хүндрэл буюу дунд чихний идээт үрэвсэл мэдэгдэхүйц их байна. Бид ихэнх тохиолдлоо барьж аваад шимэгдэх эмчилгээ хийнэ. Гэвч ойрд хэнгэргэн хальс цоорч идээ гоожсон хүүхдүүд маш их ирэх боллоо. Түүчнлэн ковидын жилүүдэд гэртээ өвдөхгүй байсан хүүхэд өвдөх боллоо гээд ирдэг. Гэтэл энэ нь нөгөө талаар бас сөрөг талтай.

-Хүүхэд жилдээ 5-6 удаа ханиад хүрэх нь ердийн зүйл-

-Өвдөхгүй байх нь сөрөг талтай гэж үү?
-Дархлаа сэргэдэггүй муу талтай байхгүй юу. Хүүхэд ханиад хүрээд эдгэхэд дархлааны систем цочроо аваад сэргэж байдаг. Хамгаалалтын урвал заавал сэргэнэ. Огт өвдөхгүй байхаар тэд унтаа байдалд орчихно. ДЭМБ, ОХУ, Европын орнуудад цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхэд жилдээ 5-6 удаа амьсгалын замын халдвараар өвдөх нь хэвийн гэж үздэг. Гэхдээ антибиотекийн хэрэглээ, эмнэлэгт хэвтэх хүртэл хүндэрдэггүй, ямар нэгэн эрхтэн системийг эргэшгүйгээр өөрчлөлтөд оруулахгүй л байх хэрэгтэй. Жишээ нь, дунд чихний үрэвслийн улмаас хэнгэргэн хальс цоорч идээ гоожтол явж болохгүй шүү дээ. Тэгэхээр манай хүүхэд ойр, ойрхон ханиад хүрээд, дархлаа нь муу байна. Эсвэл эмнэлэг дархлааг нь дэмж гэж хэлдэг нь манайхны буруу хандлагын нэг. Ер нь бол дархлаа сэргээнэ, дархлаа уначихсан байна гэдэг маш нарийн хариуцлагатай хандах асуудал. Ханиад хүрээд байгаа нь дархлаа муугийн илрэл биш. Хүн л юм чинь халдвар авна, үүнийг зөөлөн даваад гарах нь л чухал юм.
-Дархлаа муу байна гээд төрөл бүрийн витамин өгөөд байдаг?
-Нэг талаас эрүүл мэндийн боловсрол муу байгаа юм шиг, нөгөө талаас бүүр хэт боловсроод ч байгаа юм шиг санагддаг. Сошиэл орчноос мэдээлэл их авдаг болчихсон. Би бол эсэргүүцдэг хүний нэг. Хүүхдийнхээ дархлааг сайжруул, дархлаа муу байна гэж цөөхөн хүнд хэлдэг. Надад үзүүлдэг хүмүүс тийм үг бараг сонсдоггүй байх. Яагаад гэвэл хүүхдийн дархлаа эрүүл л байгаа бол өөрийгөө хамгаалах чадвартай. Хэрвээ үнэхээр ойр ойрхон өвдөөд байвал сайн хооллоё, сайн унтуулья, нусыг сайн нийлгэж сургая, Д витамин тасралтгүй өгье. Ерөөсөө л энэ шүү дээ. Хамгийн сайн дадуулж сургах зүйл бол нус нийлгэх. Ханиад хүрэнгүүт л шингэн нус гоожоод эхэлдэг. Тэр дотор дүүрэн вирус явж байгаа. Нусаа сайн нийдэг хүүхэд, чаддаггүй хүүхэд хоёрын эдгэрэлтийн хугацаа хүртэл өөр байдаг. Витамин Д-гийн хэрэглээг бид хэзээ ч зогсоож болохгүй. Д-г одоо бүр даавар гэж үздэг болсон, бид нарыг бүх талаар хамгаалдаг. Манай бүс нутагт Д-гийн хэрэглээ зөв л явж байвал илүүдэнэ гэдэг тун ховор. Эмчийн зөвлөсөн тунгаар хэрэглэж л байгаа бол
-Энэ дөрвийг мөрдөөд явахад учиртай гэж үү?
-Учиртайгаар барах уу даа. Дээрээс нь гэр орныхоо агаарыг сэлгэх, өвчтэй хүнээсээ тусгаарлах боломжийг судлах хэрэгтэй. Насанд хүрсэн хүмүүс өөрсдөө өвдөхгүй ч гэсэн байнгын тээгч байдаг. Гадуур хувцсаа үүдэндээ солиод, хоолойгоо зайлж, гараа ариутгаад хүүхэдтэйгээ харьцаад сурчих хэрэгтэй. Маш энгийн дадал шүү дээ. 100 хувь биш юмаа гэхэд 50-60 хувь хамгаалах бүрэн боломжтой.
-Антиабиотекийн хэрэглээнээс бид бараг өөрсдөө айж эхэлж байна. Эмнэлэгт хэвтээд баахан тариулна, эмнэлгээс гарахад нь бичээд өгнө?
-Миний хамгийн их эмзэглэдэг бол антибиотекийн хэрэглээ. Тохирсон үе, хэрэгцээтэй цагтаа, зөв туншлаар бол юм. Хоолой идээлэх, хатгалгаа, бөглөрөлштэй бронхитын үед хэрэглэнэ. Гэтэл антибиотекгүйгээр намдаж болох зөндөө өвчин байдаг. Дахиад л бусдын дургүй хүргэх л юм ярина даа. Эмнэлэгт хүүхэд суулгалт буюу ротровирус, гар хөл амны өвчин буюу энтеровирусээр хэвтэнэ. Ийм шалтгаантай хүүхдүүдэд толгой дараалан антибиотек хэрэглэх шаардлагагүй. Үүнийг хянадаг газар байхгүй, бүр зүй тогтол боллоо. Ганцхан эмч нарт ч эцэг эхчүүд хүртэл өөрсдөө манай хүүхдийг хэвтүүлчхээд антибиотек хийсэнгүй гэж уурладаг. Вирусын халдварын үед антибиотек хэрэглэх нь харин ч бүр өөрсдөдөө байдаг ашигтай бактерийг л устгана. Одоо манайд энтеровирусын дараа эмнэлгээс гарсан хүүхдүүд маш их ирж байна. Тэндээсээ хоёрдогч халдвар аваад ёстой антибиотек хэрэглэхээр болчихсон. Гэтэл шаардлагагүй үед нь баахан хийчихсэн. Хүүхдийн эмч болгон энэ асуудалд шаналдаг байх. Үүнд бодлого хэрэгтэй. Ямар үед нь хэрэглэх, ямар үед нь хэрэглэхгүй байх талаар залуу эмч нараа сургаад явья. Би ч гэсэн залуу юугаа ч мэдэхгүй тэнэг үе байсан ш тээ. Өнөөдрийн залуус ч гэсэн 33 жил ажиллахад өдий дайны болно ш тээ.

-Танай хүүхэд мөөгөнцөр тусч магадгүй гэж эм өгдөг газар Монголоос өөр байхгүй-

-Антибиотекийн хэрэглээний дараа мөөгөнцрийн эм бичиж өгдөг. Энэ хэр үр дүнтэй вэ?
-Эмч хүнийхээ хувьд эмзэглэдэг бас нэг асуудал наадах чинь. Антибиотек өгчхөөд танай хүүхэд мөөгөнцөр тусч магадгүй эм уугаарай. Юу гэсэн үг юм бэ. Бид нар хүүхдээ энэ ер нь хатгаагаар өвдчхөж магадгүй антибиотек өгчихье гэдэггүй биз дээ. Тэрэнтэй яг адилхан хүүхэд мөөгөнцөртөөгүй байхад магадгүй гээд эм уулгана гэдэг байж болохгүй зүйл. Үнэн чанартаа мөөгөнцрийн эм антибиотекээс илүү гаж нөлөөтэй. Хүсээд байвал ашигтай бактери өг л дөө. Антибиотек ашигтай бактерийг л устгаад байгаа. Хүүхдэд хэрэгтэй үед нь тохирсон тунгаар антибиотек өгсөн бол мөөгөнцөртөхөөс бүү ай. Хэрвээ танай хүүхэд антибиотек хэрэглээд мөөгөнцөртсөн бол шууд эмчийн буруу шүү. Тунгаа зөв хэрэглээгүй, хэрэгцээгүй үед нь хэрэглэж. Эсвэл эцэг эх нь дураараа, эмийн сангууд чөлөөтэй өгч байна. Ерөөсөө л энэ. Мөөгөнцөртөж магадгүй эм уугаарай гэх нь асар бүдүүлэг, Монглооос өөр хаана ч ийм юм байхгүй.
-Хүүхэд дахин, дахин өвдөөд байгаа дээр та цогц зөвлөгөө өгөөч?
-Цогц зөвлөмж өгөөд шийдэх боломжгүй. Би бүр аргаа бараад эцэг, эхчүүдэд хүүхдээ яаж ийгээд 3 нас хүртэл нь гэрээр байлгаач л гэдэг. Үүнээс дээш хүүхдийн дархлааны систем төгөлдөржөөд өөрийгөө хамгаалдаг болоод өвдсөн ч хөнгөн даваад гарна. Анатоми физиологийн хувьд ярьж байгаа шүү. Хамрын агаар дамжуулах зам хүртэл урт болно, халдвар доошоо тийм ч хурдан дамжих боломжгүй болно. Гурван наснаас дээш бол хүссэн, хүсээгүй нийгэмшүүл. Өнөөдөр нэг ханиад хүрээд эдгэдэг. Бие нь сэргэж амжаагүй байхад цэцэрлэгт өгөөд ахиад өөр юм тусаад байна. Манай аав, ээжүүдэд бас нэг том алдаа бий. Хүүхдээ өвдөхөөр картыг нь хараад өмнө нь эмчийн бичиж өгсөн эмийг дахиад аваад өгдөг. Ханиад л гэхэд дотроо олон янз. Өмнөх байдлаараа дахиж өвдөнө гэж байхгүй. Та нарт ханиад бол ханиад гэж санагддаг байх. Гэвч үгүй. Би ингэж дур мэдэн эмчилдэг хүмүүст "Би наадахыг чинь ялгаж өгөх гэж арваад жил сурч, гучаад жил ажиллаж байна" гэж хэлдэг. Битгий ийм алдаа хийгээсэй гэж хүсч байна. Ер нь бол гахайн хавдар, салхин цэцэг, корын үед насан туршийн дархлаа суудаг гэж үздэг. Харин улирлын томуу, энгийн ханиадны дархлаа тэгж суудаггүй. Дунджаар 10-14 хоногийн дараанаас магадлалтай.
-Ахуй нөхцлийн тухайд юуг анхаарах вэ?
-Дэлгэцийн хэрэглээ асар том асуудал. Тэр хэрээр хүүхдийн толгой ачаалал авч байна. Энэ бүхний асар их хор хохирол хэдэн жилийн дараа гарна шүү дээ. Би бас л аав, ээжүүдээс өөрсдөө гэртээ ухаалаг утас битгий хэрэглээч гэж гуйдаг. Хүн бүр мэдэж байгаа хэрнээ холдож чадахгүй байна. За тэгээд үр хүүхдэдээ хайртай л бол 22 цаг гэхэд унтуулаарай. 11-1 цагийн үед унтуулдаг бол шөнийн нойр авч чадахгүй байна гэсэн үг шүү.


-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-08 10:38

Мундаг эмч дээ

Зочин
Зочин
2022-12-08 15:40

Хэрэгтэй мэдээлэл байна баярл�##�аа

Зочин
Зочин
2022-12-08 15:40

Zowolgooo ogsond bayrlalaaaa

Зочин
Зочин
2022-12-08 15:40

Маш их баярл�##�аа хэрэгтэй мэдээлэл байна

зочин
зочин
2022-12-08 17:52

эрдэс бодисын шинжилгээ өгч байж буурсан бол Д өгнө биз дээ.

Baatar-Erdene
Baatar-Erdene
2022-12-09 00:39

Yostoi mundag emch dee yag l ajilaa meddeg emch dee yarih yumgui

иргэн
иргэн
2022-12-09 06:16

витамин хүүхдэд байнга өгч бллохгүй шүүдэн, арай тэнэг гэхэд өмхийрсөн м�##� эмёүүдээ айн

Зочин
Зочин
2022-12-09 21:09
Reply to  иргэн

Vitamin D ...bainga ugch bolno gej olon emch zuwludug

Зочин
Зочин
2022-12-09 07:04

Баярл�##�аа

Зочин
Зочин
2022-12-09 11:56

Эмнэлэг хаана байдаг бэ, маш сайн хандлагатай эмч юмаа, амжилт !

Зочин
Зочин
2022-12-09 11:57

З�##�уу эмч нар энэ эмчээс сур�##�цаарай.

Гинж
Гинж
2022-12-10 11:59

Сайн байна уу.Сайхан зөвлөгөө өгсөнд баярл�##�аа.Хаяг нь хаана вэ.

Гинж
Гинж
2022-12-10 12:08

Sain bna u.Saihan zuwluguu ugluu.bayarlalaa.

Иргэн
Иргэн
2022-12-10 14:46

D витамин таср�##�тгүй өг гэж юу гэж байгаан. Витамины илүүдэл нь дутагдлаасаа хүнд өвчин болдог гэж шинжлэх ухааны номноос уншиж байсаан. Эмч биш, сүлжээчин юмуу энэ чинь.

Зочин
Зочин
2022-12-10 15:50

САЙН ЭМЧ ШҮҮ МАНАЙ ЦООЦОО ХӨӨШ НАЙЗАА ЭД НАР ЧИНЬ УНТАХГҮЙ Л БАЙНА ШҮҮ АЖЛААСАА ЯДАРЧ ИРЭЭД УНТАХ ГЭХЭЭР НООЛООД ХӨӨРХӨН ШУЛАГНААД

Уншигч
Уншигч
2022-12-10 21:47

Гялайлаа танд. Ингэж бичихгүй болохоор а л үсгийг нь дарчихаад утгагүй байх юм аа, энэ тэнэг үсэг дарах системээ болих хэрэгтэй шүү, эгүүр ээ.

Зочин
Зочин
2022-12-12 13:08

Д витамин их хэмжээгээр өгч ёстой болохгүй шүү.

Цэвээнсүрэн
Цэвээнсүрэн
2023-12-17 10:49

Маш сайхан зөвлөгөө байна.Эмчдээ баярл�##�аа

Зочин
Зочин
2023-12-20 18:57

Үнэхээр сайн эмч дээ баярлаж явдаг даа

Холбоотой мэдээ

Back to top button