Нийгэм мэдээ

Жагсаалын явц: Иргэд шаардлагын үгээ урт даавуун дээр бичиж, Төрийн ордныг гороолж байна

Төв талбай дахь иргэдийн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна.

Нэмэлт: 17:10 цаг

Иргэдийн жагсаал үргэлжилж байна. Х.Нямбаатар сайд гарч ирэн, жагсагчидтай уулзсаны дараа Төв талбай дээр тайз засахаар болсон. Тайзан дээр иргэд нэг, нэгээрээ гарч ирэн, үзэл бодол, байр сууриа илэрхийлнэ. Харин одоогоор тайз хоосон, жагсагчид Төрийн ордныг тойрон "Нэрсээ зарла" хэмээж байна.

Шаардлагын үгээ тэд урт цагаан даавуун дээр бичиж, хамтдаа барьжээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:


Нэмэлт: 14.35 цаг

Х.Нямбаатар: Жижиг Тавантолгойн сүүлийн 10 жилийн тайланг дэлгэе

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн залуус тав дэх өдрөө төв талбай дээр жагсаж байна. Уг жагсаалын үеэр ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар гарч ирж жагсагчдад мэдээлэл өгч байна.

Тэрбээр “Би гуравхан мэдээлэл хийх гэж гарч ирлээ. Нэгдүгээрт, урд шөнө АТГ, ЦЕГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж Б.Ганхуяг нарын найман хүнийг хорьсон. АТГ нэр бүхий 11 хүнийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр Дундговь өнгөрөөд явж байна.

Ямар хүмүүс байгаа вэ гэхээр 2009 оноос хойш хэчнээн хэмжээний уулын цулыг олборлосон юм бэ гэдгийг хэмжих маркшейдерүүд явсан. Мөн хил гаалийн байгууллагууд явсан. ГЕГ-аас хилээр гарсан нүүрстэй холбоотой дүнгүүдийн мэдээллийг мөрдөн байцаах газар шилжүүлсэн. Энд нийтдээ дөрвөн удаагийн 3000 гаруй ААН-ын гаальд бүртгэлгүй гарсан машинуудыг бүртгэлийг нь хийсэн. Уг хэрэг сэргэгдэж 22 дахь эрүүгийн хэрэг үүсэж байна. Том жижиг Таван толгойн сүүлийн 10 жилийн тайланг өнөөдөр дэлгэе" гэв.

Үргэлжлүүлээд жүжигчин У.Цогтбаяр "Х.Нямбаатар сайд аа. Энд байгаа хүмүүс нэгдмэл болсон. Төрийн өндөрлөгүүд энэ хэрэгт холбоогүй гэдгээ нотол гэсэн боловч нэг нь ч гарч ирсэнгүй.

Харин жагсагчдын зүгээс "Хөндлөнгийн шалгалт оруулъя" хэмээн шаардав. Удахгүй төв талбай дээр иргэдэд байр сууриа илэрхийлэхэд нь зориулж тайз засахаар болоод байна.


Эхлэл: 12.00 цаг

У.Цогтбаяр: Миний хүүхдүүдийн ширхэг үсийг оролдвол байхгүй болтол тэмцэнэ

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн залуус тав дэх өдрөө төв талбай дээр жагсаж байна. Тэгвэл жагсаалд гарч ирж жагсаад байгаа жүжигчин У.Цогтбаярын гэрийн гадаа өчигдөр хар машинтай хүмүүс шөнөжин гэрийн гадаа хонож сайн амарж чадаагүй гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор “Хар машин, цагаан машин хоёр манай гэрийн гадаа хоносон. Өглөө бичлэг хийгээд постолход л алга болсон. Жижгээ ахын гэрийн гадуур хар хувцастай хүмүүс пэр хийгээд гүйсэн гэж байна. Би яасан юм бэ. Яагаад намайг тагнаад байгаа юм бэ. Намайг мөнгө авсан гэвэл миний дансыг бүгдийг шалга. Надад бэлнээр мөнгө өгөх гэж оролдох байх. Би авч байгаад гоё эгзэгтэй үед гаргаж ирнэ" гэлээ. Үргэлжлүүлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та СӨХ-ийнхөө коридорын бичлэгийг авч харсан уу?

-СӨХ-өөсөө авна. Сая сэрээд хүүхдүүдээ хүргээд наашаа ирлээ. СӨХ-өөсөө хүсье. Бичлэг нь гурав хоног хадгалах байх. Намайг тагнаад байна. Ямар учиртай юм бэ.

-Сая Х.Нямбаатар мэдээлэл хийлээ та сонссон уу?

-Сонслоо. Ээлжит жүжиг шүү дээ. Жижигхэн жараахайнуудаараа туг тахиж байна. 40 их наядад төрийн удирдлагууд юу ч аваагүй гэсэн үг юм уу. Шударга ёсны төлөө тэмцэнэ. Сүүлийн 30 жилд сонгуульд орооцолдоогүй эрдэмтэн мэргэдээ гаргаж ирье. Дандаа Улаанбаатарын бугшсан лалрууд 21 аймагт очиж заваан юм хийж байна. Үүнийг уг үндсээр нь солихгүй бол болохгүй. Хамгийн аймар нь сайн хүмүүс нүдээ аниад өнгөрч байна.

-Ажлын хэсэгт 100 хүнийг оруулна гэсэн шүү дээ?

-Энэ 100 хүнийг ярихаас өмнө хулгайчаа л тод болгоё. 100 хүнээ аваад ороход намайг Hollywood-эд гаргаж өгнө гээд хуурчихвал яах вэ. тийм учраас орохгүй, зөвшилцөхгүй.

-Гэрийн тань гадаа хүн ирээд сахиад байхаар айж байна уу?

-Ойр дотнын хүмүүс болгоомжтой байгаарай гээд айлгаж байна. Гэхдээ айлаа гээд яах вэ. Миний гэр бүл, үр хүүхдийн ширхэг үсээр нь оролдох л юм бол байхгүй болтол тэмцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-08 15:00

Uursduu ajlaa khiigeechee. Uursduu shalgaj togtookh yostoi biz dee. Tsakingii n' avch etkh yambii n' edelj bgaa bol yyrgee bielyyl. Durtai n' yz ch gekh shig. Gargaad irekhiig chin khariya gj bgaa um baikhdaa. Daapaalaad bgaa umuu ene odoo.

Энэ хүнийгбаривчлах хэрэгтэй.
Энэ хүнийгбаривчлах хэрэгтэй.
2022-12-08 15:16

Энэ жүжигчинг нэг л �##�даа гаргав�##� шууд баривчлах хэрэгтэй. Монгол улсын тусгаар тогтнолыг хамга�##�ахын тулд цөвүүн цагт �##�ь болох жагса�##� цуглаангүй асуудлаа тайван хэлбэрээр шийдэх хэрэгтэй , байх ёстой. Хошин шогч бол татвар нуун дарагдуулдаг эсэхийг нь ш�##�гаж болно. Монголд энэ нөхрөөс өөр хүмүүс амьдарч байна. Бидэнд тайван нийгэм хэрэгтэй байна.

Энэ хүнийг А Л Д А А гаргав а лбаривчлах хэрэгтэй.
Энэ хүнийг А Л Д А А гаргав а лбаривчлах хэрэгтэй.
2022-12-08 15:24

Олон улсын байд�##� ашиггүй онцгүй байхад чи яагаад МОНГОЛ УЛСЫГ бусниулж гадна дотныхны хоол болгох гээд байгааг ойлгохгүй байна.

Энэ хүнийг А Л Д А А гаргав а лбаривчлах хэрэгтэй.
Энэ хүнийг А Л Д А А гаргав а лбаривчлах хэрэгтэй.
2022-12-08 15:26

Наадах чинь татвар нуун дарагдуулж байсан байх. Татвараар ш�##�гуул.

Ц.Цэвээн
Ц.Цэвээн
2022-12-08 16:10

Энэ бяцхан �##�и�##�агчийн улс төрийн тэмцэл хийх гэж юу байдаг юм. өөрийгаа тодруулах санаатай уйлагнаад л байна.

Зочин
Зочин
2022-12-08 17:08

Нэгэнт төр засаг анхаараад ажиллаад эхэлсэн байхад жагсагчид одоо болио. Хүмүүсийг ажил хийлгэ. Харин жагсагчдын эвдэж буснуулсан эд хөрөнгийг төлүүлж хариуцлага тооцох хэрэгтэй. Ялангуяа мөнгө өгч авч жагса�##� хийсэн нөхөдөд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.

Иргэн
Иргэн
2022-12-09 18:32
Reply to  Зочин

Чи хэний гар хөл бэ.Ард түмнийг дарлаад мэхлээд сурчихсан эрх баригчидтай эцсийг хүртэл тэмцэх хэрэгтэй.Дутуу �##�сан могой аюултай.

Зочин п
Зочин п
2022-12-08 19:49
Reply to  Зочин

төр засаг ажилласан болж нохойд барьдагборохйнуудаа л хагас хугас нэр гарг�##�аа. цаана нь гол эзэд нь Их хур�##�д, засгийн газарт инээгээд хэвтэж байгаа. Тухайлб�##�: Аюурсайхан, Адъяасүрэн, Сү. Батболд, Ж. Мөнхбат, Ч. Хүрэлбаатар, Б. Жавхлан, Дэлгэрсайхан, .Ундрам, .Баттөмөр, Амарсайхан, Сумъяабазар, Содбаатар, Ж. Энхбаяр... гээд 40-50 хүн байгаадаа

зочин..
зочин..
2022-12-08 17:31

Нүүрсний хулгайг илрүүлэх тэмцэл,хүүрсний хулгайчид ЗГ-г огцруулах гэсэн ХОЁР тэмцэл ялгарах аргагүй болж нийлээд бүр бантан болгох шинжтэй болоод байна уу даа. Жагсагчид БНХАУ-аас холбоотой мэдээлэл,нэрсийг авч өгөх сан�##�аа ЕРАНХИЙЛӨГЧИД тавих хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-12-08 18:39

Энэ сонгуульд оролцож сан�##�аа өгдөггүй з�##�уучууд яагаад ингэж өдөр шөнөгүй жагсаад байнаа. Энэ лав цаанаа их хэмжээний мөнгөний асууд�##� байх магадл�##�тай. Ийм Нямбаатар сайд тагнуул цагдаагийнхаа байгууллагыг сайн ажиллуулж хар цагаанаар ялгах хэрэгтэй шүү.

Зочин
Зочин
2022-12-08 18:39

Энэ зард�##� нь хаанаас гараад байна аа

Зочин
Зочин
2022-12-08 18:41

Эхлээд з�##�уучууд та бүхэн эрт босоод сонгуульд сан�##�аа өгөөд сурчих.

Зочин
Зочин
2022-12-08 21:33

За тэгээд. Хэн нэгэн нь хулгайлсан нүүрсээ тайландаа тусгаад явж бх уу? Цаг хожих гэсэн арга. Хулгайчид цусаар уйлаад ч нэмэргүй боллоо доо.

Иргэн
Иргэн
2022-12-08 22:31

Уг нь энэ муу данхан толгойтын засаг давгүй, тун давгүй ажилласан, Оюутолгой төмөр зам вакцнжуул�##�т хөгжлийн банкны асууд�##� гээд л, энэ нүүрсний хулгайн тухай чимээ анх түүний амнаас унасан. Энэ бүхэн түүнд маш олон дайсныг бий болгосон. Д�##�дага жүжигчин тэр дайснуудын гар хөл бүү болчихоосой, 40 их наяд энэ тэр гэсэн тоог их л мэдэмгий орилоод байгаа харагдсан...

Иргэн
Иргэн
2022-12-09 18:28

Шүүхийн хараат бус байд�##� гэдэг хараат бусаар авилга авна гэсэн үг биш.Дээд шүүхийн гадаа шудрага ёсыг шаардаж жагсах хэрэгтэй..Баярцогтын хэргийг хүчингүй болгосон дээд шүүхийн 2 шүүгчид хариуцлага тооцон �##�бан туша�##�аас нь �######�уул.Энэ 2 шүүгч нийслэлийн �##�тан бөгжит прокурор нарын шийдвэр нь монгол улсын нэхэмжилж авах ёстой 2 тэрбум долларыг үндэслэлгүй болгож хохироосон гэж хуульч хүн хэлж байна.Тэд Рио Тинтогоос авилга авчэ.

Холбоотой мэдээ

Back to top button