Улс төрийн мэдээ

Г.Занданшатар: Нэг төгрөгийн хулгай хийсэн байсан ч хамаагүй хөрөнгийг нь хураая

Баасан гарагийн УИХ-ын чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганаар хэд, хэдэн хуулийн төслийг эцэслэн батлахаар гишүүдээс санал хурааж байна. Санал хураалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр "Эрүүгийн хуулийг чангатгах ялын бодлогыг ард түмэн шаардаад байна. Үүнийг шийдье. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар нараа Авлигатай тэмцэх багц хуулийг яаралтай боловсруулж, үдээс хойш ажлын хэсгийг байгуулаарай. Ирэх долоо хоногт хэлэлцэж эхэлье. Тодруулан хэлэх юм бол, Эрүүгийн хуульд, энэ хуулийн 22.1-т өөрчлөлт оруулж, нэг л төгрөгийн хулгай хийсэн бол ялын бодлогыг чангатгаж, хөрөнгийг нь хураадаг ч юм уу. Авлига хэрээс хэтэрсэн учраас ард иргэд ингээд байна шүү дээ.

Гадаад дотоод байдал эмзэг байгаа үед улс төрийн тогтвортой байдал маш чухал шүү. Иймд дээр, дооргүй үндэсний эв нэгдлээ эрхэмлэж, жоом ялаагаа алах гээд гэрээ шатааж болохгүй. Парламентын ардчиллаа сөхрүүлчхэж болохгүй. Хулгайтай тангараг өргөсөн төрийн түшээд эцсээ хүртэл тэмцэнэ ээ" хэмээв.

Эрүүгийн хуулийн 22.1-т: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дангаасүрэн
Дангаасүрэн
12 сар 9, 2022 12:52

арьсаа хамга�##�сан юм ярих юм даа....

Зочин
Зочин
12 сар 9, 2022 13:45

Эхлээд чамаас хураая

Зочин
Зочин
12 сар 9, 2022 15:04

Занданшатар даргаа цаана чинь Дэлхий Та биднийг элэглэн дооглож байна зарим нэг улс л Нүүрсний хулгайчид нь ялах нь уу Ард түмэн ялах нь уу гээд бараг бооцоо тавиж байгаа тавлаж тоглоом шоглоом болж байна шүү дээ

Зочин
Зочин
12 сар 9, 2022 19:09

Бүх хөрөнгийг нь хураая

Иргэн
Иргэн
12 сар 9, 2022 19:23

Маш зөв.Тэгэх ёстой.Харин нэг төгрөгийн хулгайчийн хөрөнгийг хураачихаад их наядаар идсэнийг нь үлдээчихэв дээ.

Зочин
Зочин
12 сар 10, 2022 10:29

торгуулийн ялыг шууд авч хаях хэрэгтэй шүү

zochin
zochin
12 сар 11, 2022 01:39

irged buurunhii gertee xog tylj syyhad hylgaichid yyliin am bvreer heden arvan terbumiin huisnyydand suuj bna.bidend suuh avtobus oldohgyi ynee diilehgyi baihad Landnyyd 300 sayas-terbymiin unaatai bna iim ilt hulgain yumnyydiig ni hyraah heregtei sh dee.irged byhimdaj yhej duuslaa zaluus gadaadaad dyrvej booliin ajil hiij bn.

Холбоотой мэдээ

Back to top button