Улс төрийн мэдээ

Т.Доржхандын 40 их наядын задаргаа: Офф-тейк гэрээнээс 12.8 их наядыг алдсан

УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайн асуудлаар мэдэгдэл хийхдээ, өнгөрсөн хугацаан дахь нийт алдсагдсан болом 40 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэнэ хэмээсэн. Харин энэ тооцоолол албан бус бөгөөд Засгийн газар 40 их наяд гэх тоог баталж чадахгүй байгаа. Дата тулгалтууд хийгдэж буй.

Энэ утгаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "УИХ-ын гишүүн Т.Доржханд гишүүнийг гэрчээр дуудаж, тооцоо судалгааг нь асуух хэрэгтэй" гэж хуулийн байгууллагынханд зөвлөөд байв.

Тэгвэл, өнөөдөр Т.Доржханд гишүүн өөрийн тооцооллын задаргааг Төрийн ордонд тайлбарлалаа.

Тэрбээр 2012-2021 оны хоорондох хугацаанд судалгаа хийсэн байна.

Үүнээс:

  • Бүртгэлгүй хилээр гарсан, олборлосон нүүрснээс 3.1 их наяд төгрөг
  • Уурхайн амны болон хилийн үнийн зөрүүнээс 19.9 их наяд төгрөг
  • Нүүрсний тээврийн компаниудад холбогдох асуудлаар таван их наяд төгрөг
  • ЭТТ ХК-ийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан есөн офф-тейк гэрээнээс 12.8 их наяд төгрөг алдсан гэж задалж, танилцууллаа.

Нийт 41 их наяд төгрөг болж байна. Энэ нь улсын төсөвт 10.8 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжийг алдсан хэрэг хэмээв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 9, 2022 12:52

Би Доржхандыг эдийн засагч санхүүч хүн гэж боддог энэ хүн худлаа ярихгүй шүү ард түмэн минь энэ хүнийг дэмжээрэй

Зочин
Зочин
12 сар 9, 2022 12:53

Доржханд ганц чаддаг зүйл нь

Зочин
Зочин
12 сар 9, 2022 12:53

76 дотор байгаа эрүүл ухаантай мэдлэг боловсролтой цөөхөн хүмүүсийн нэг дээ.

Зочин
Зочин
12 сар 9, 2022 12:53

Монгол улсыг мэргэжилдээ мэргэшсэн боловсролтой оюуны өндөр чавдартай хүмүүс удирдах цаг нь болсон шүү!!! Амжилт амжилт

Зочин
Зочин
12 сар 9, 2022 12:53

Ajiliin hesegt oruulaj ajiluulach Dorjhandiig

Зочин
Зочин
12 сар 9, 2022 13:34

тооцоо нэртэй Ийм тодорхой биш таамаг төдий бүдүүн тойм юм их хурлын гишүүн хүн ярьж ард түмний сэтгэл санааг үймүүлж болохгүй. Доржхандад эгүүлэн татах хүртэл хариуцлага тооцох хэрэгтэй. Их хурлын гишүүн гудамжны жагсагч шиг юм ярьж худ�##� поопорч болохгүй. Иймд хариуцлагаа хүлээгээд огцор!!!!!

Зочин
Зочин
12 сар 9, 2022 14:49
Reply to  Зочин

Мэдлэг мэргэжилтэй хүн урьдчилсон тооцоо суд�##�гаа хийж үнэлгээ хийдэг юм. Тухайлб�##�, сайн эмч хүний өвчнийг оношилж байгаа лугаа адил. Харин энэ урьдчилсан үнэлгээг MRI багаж шиг тодоруулж гаргах нь Засгийн газрын үүрэг болно. Нямбаатар даанч шинжилж чадахгүй л дээ. Хараад байхад дандаа л мэдлэгүй, ухаантай бус хүний л дүр харагдаад байдаг юм даа.

Зочин
Зочин
12 сар 9, 2022 13:39

До сайн бна.

Зочин
Зочин
12 сар 9, 2022 15:57

Энд бат�##�ж тооцсон юм байхгүй байна. Тэр хэдэн задаргаандаа ингээд ингээд гээд нарийн тооцоо хийсэн эсэх нь мэдэгдэхгүй тойм төдий хэдэн тоо тавьжээ.Уг нь энэ зад�##�сан тоонуудаа баримтаар батлах ёстой шүү дээ.

Зочин
Зочин
12 сар 9, 2022 17:20

Үнэндээ ингэж бодоод амархан л даа бодит амьдр�##� ш�##� өөр шүү

Холбоотой мэдээ

Back to top button