Катар 2022СПОРТ

Морокко Африкийн хөлбөмбөгт алтан хуудас бүтээлээ

ДАШТ-ий шөвгийн наймын гурав дахь тоглолтод Мороккогийн шигшээ баг Португалыг 1:0-ээр хожиж, хагас шигшээд шалгарлаа. Ингэснээр мороккочууд ДАШТ-ий түүхэнд хагас шигшээд шалгарсан анхны баг болж түүхэнд үлдэж байна. Өмнө нь Африкийн багуудаас Камерун, Ганын багууд шөвгийн наймд үлдсэн нь хамгийн өндөр амжилтад тооцогдож байсан юм.

Харин Португалын хувьд Роналду хэмээх агуу тоглогчийн эрин үед ДАШТ-ий хагс шигшээд нэг удаа /2006 онд/ шалгарсан амжилттай хэвээрээ үлдэв. Роналдугийн тухайд, дахиж ДАШТ-д оролцохыг нь үгүйсгэхгүй ч боломж тун бага билээ.

Марокко – Португал 1:0 (1:0, 0:0)

«Аль-Тумама» цэнгэлдэх

Гоол:

1:0 – 42 Эн-Несири.

Марокко – БунуХакимиСаисс (Дари, 57), Эль-ЯмикАттийят-аллаАмрабатАмалла (Шеддира, 65), УнаиЗиеш (Абухляль, 82), Буфаль (Жабран, 82), Эн-Несири (Банун, 65).

Португал – Диогу КоштаДиогу Далот (Рикарду Орта, 79), ПепеРубен ДиашГеррейру (Жоау Канселу, 51), Отавио (Витинья, 69), Бернарду СилваРубен Невеш (Роналду, 51), Бруну ФернандешЖоау ФеликсГонсалу Рамуш (Рафаэл Леау, 69).

Шар хуудас:

Дари (70), Витинья (87), Шеддира (90).

Улаан хуудас:

Шеддира (90).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button