Ил болсон гэрээ №1: “Бодь интернэшнл” $895.6 саяыг нүүрсээр “бартердаж”, $110 саяыг урьдчилж авчээ

Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн байгуулсан есөн оффтейк гэрээг улсын нууцаас гаргаад буй. Манай редакц тэдгээрийг цувралаар танилцуулах бөгөөд үүнийг Гашуунсухайтын төмөр замыг барих, “Бодь интернейшнл” ХХК-тай байгуулсан гэрээгээр эхлүүлж байна.
Урьдач мэдээлэл: Удаан хугацаанд маргааны сэдэв болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “Бодь интернэшнл” ХХК барьсан. Ингэхдээ “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-тай оффтейк гэрээ байгуулсан байдаг. Энэ нь бүтээн байгуулалтын ажлаа гүйцэтгэж, дараа нь төлбөрөө нүүрсээр авна гэсэн үг. Эл гэрээг Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед ҮАБЗ-ийн зөвлөмжөөр улсын нууцад авсан байсан.
Харин өдгөө Гашуунсухайтын төмөр зам тойрсон тоон мэдээлэл, бусад нюансууд ил болж байна.
Гэрээг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, А.Амундра нар үзэглэжээ
Гашуунсухайтын төмөр замд холбогдох:
- Бүтээн байгуулалтын /2019.10.29-нд байгуулсан/
- Нүүрс нийлүүлэх /2019.11.13-нд байгуулсан/ гэсэн хоёр тусдаа гэрээ байна.
Гэрээнүүдийг ЭТТ ХК талаас Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК талаас Н.Удаанжаргал, “Бодь интернэйшнл” талаас А.Амундра нар үзэглэжээ.

Мөн бүтээн байгуулалтын гэрээнд нэг удаа, нүүрс нийлүүлэх гэрээнд гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Тоон мэдээллүүд: $895.6 саяыг таван жилийн хугацаанд “Бодь интернэйшнл” ХХК-д төлнө

Төмөр замын төслийн нийт өртгийг эхний гэрээгээр 1.068 тэрбум ам.доллар гэж тооцжээ. Харин гэрээ байгуулахаас өмнө 276.4 сая ам.долларын гүйцэтгэл хийгдсэн гэж /Х.Баттулгыг Зам тээврийн сайд байхад/ гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл 792.2 сая ам.долларын асуудалд талууд гэрээ байгуулжээ.

Үүнээс 110 сая ам.долларыг нь ЭТТ ХК урьдчилгаа болгож төлжээ. Энэ нь ГЭРЭЭ БАЙГУУЛАГДАХААС ӨМНӨ буюу:
- 2019.10.11-нд, 53.8 сая ам.доллар ба 143.8 тэрбум төгрөг
- 2019.10.23-нд 56.1 сая ам.доллар ба 150 тэрбум төгрөгийг “Тавантолгой төмөр зам” ХХК руу шилжүүлсэн байна.
Ингэхээр “Бодь интернэйшнл” ХХК-ийн гаргах санхүүжилтийг үндсэндээ 682.2 сая ам.доллараар тохирсон гэсэн үг. Эл санхүүжилтээ 2022 оны хоёрдугаар сар хүртэл гаргаж, бүтээн байгуулалт хийхээр гэрээлсэн байна.
ТӨЛБӨРӨӨ ЯАЖ ХИЙХ ВЭ: За, зөрүүлээд ЭТТ ХК төлбөрөө нүүрсээр хийх ёстой. Иймд нүүрсний үнийг хэрхэн тооцох вэ, хэдэн жилийн хугацаанд төлж дуусгах вэ зэрэг агуулгууд анхаарал татах юм.
Тэгвэл, нүүрс нийлүүлэх гэрээнд дурдсанаар:
- Суурь үнийг 60 ам.доллар гэж тооцно. Ингээд “CR China Coking Coal Price Index”, “Metal Bulletin Coking Coal Index” зэрэг олон улсын мэдээнд үндэслэж, улирал бүр индексжүүлэхээр тохирчээ. Өөрөөр хэлбэл улирал бүр нүүрсний үнийг шинэчлэн тогтоож, тооцож явна гэсэн үг.
- 2020 оны нэгдүгээр сараас эхлэн 2024 он дуустал, таван жилийн хугацаанд сар бүр төлөлт хийхээр тохирчээ.
НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР: Дээр дурдсанчлан, гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт орсон. Үүгээр төслийн өртөг өсөж, дагаад ЭТТ ХК-ийн нүүрсээр төлөх төлбөр өөрчлөгдсөн юм.
Тодруулбал,
- Төслийн нийт өртөг: $1.068 тэрбум байсан бол нэмэлт өөрчлөлтөөр $1.282 тэрбум
- Нүүрсний гэрээний дүн: $682.2 сая байсан нэмэлт өөрчлөлтөөр $895.6 сая болж нэмэгджээ.

Өөрөөр хэлбэл, ЭТТ ХК нь таван жилийн турш $895.6 саяыг “Бодь интернэйшнл” ХХК-д төлөх үүрэг хүлээжээ.
Нэмэлт өөрчлөлтийг 2020.06.10-нд хийсэн. Шалтгааныг ТЭЗҮ-д тодотгол хийсний учир гэж дурджээ. Улмаар төслийн өртгийг ийн 213.4 сая ам.доллараар нэмэгдүүлсэн байгаа юм.

Анхаарал татах: Нэг сая тонн нүүрсийг овоолгоор нь гүйцэтгэгч талд өгчээ
Мөн гэрээг нийтэд нь авч үзэхэд дурдалгүй өнгөрч боломжгүй хэд хэдэн агуулга байна.
“Бодь интернэйшнл”-ийн нүүрсийг түрүүнд зөөх:
Бүтээн байгуулалтын гэрээний 6.3-т, Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам баригдаж дууссаны дараа гүйцэтгэгчид буюу “Бодь интернэйшнл” ХХК-д нийлүүлэх нүүрсийг бусад үйлчлүүлэгчдээс тэргүүн ээлжинд тээвэрлэнэ гэж заажээ.
Хөрөнгө оруулалтыг “Тавантолгой төмөр зам”-ын хувьцаанд хөрвүүлэх:
Мөн гэрээний дөрөвдүгээр зүйлд, төслийн хүрээн дэх нийт мөнгөн дүнг ЭТТ ХК-иас “Тавантолгой төмөр зам” ХХК-д оруулсан хөрөнгө оруулалт гэж үзэн, хувьцаанд хувиргахаар тооцжээ. Энэ нь ТТЗ ХХК-ийн 66 хувьд ЭТТ ХК хөрөнгө оруулалт хийж, хувьцаагаа баталгаажуулж буй хэлбэр аж. Хэрэв хөрөнгө оруулалтын хэмжээ 66 хувиас илүү гарвал, тэр дүнг ТТЗ ХХК эргээд ЭТТ ХК-д зээл хэлбэрээр төлөх зохицуулалт оруулжээ.
Үүний дээр, ЭТТ ХК-ийн “Бодь интернэйшнл” ХХК-д нүүрсээр төлөх төлбөрийг ТТЗ ХК-ийн хувьцаанд хувиргахдаа ХҮҮ ТООЦОХООР тусгажээ. Хүү нь LIBOR+3%. Тэгэхээр нүүрсний төлбөр болох 896.8 сая ам.долларын төлбөрт LIBOR+3%-ийн хүү тооцож, үүнийгээ ЭТТ ХК-иас ТТЗ ХХК-д оруулсан хөрөнгө оруулалт гэж үзэн, хувьцаанд хувиргах зүйл заалт багтсан нь анхаарал татав.
Тайлбарламж: LIBOR буюу London Inter-Bank Offered Rate нь олон улсад өргөнөөр ашигладаг суурь хүү бөгөөд Лондонгийн тэргүүлэх банкнуудаас асуулгын хүрээнд тогтоож, долоо хоног бүр шинэчлэн зарладаг. Тэгэхээр LIBOR+3% гэдэг нь тухайн үед LIBOR суурь хүү хэд байна, түүн дээр 3-ыг нэмж тооцно гэсэн үг. Энэ долоо хоногийн тухайд LIBOR хүү 4.2% байна.
Цар тахлын үеийн нүүрсийг нөхөж нийлүүлнэ:
Уг нь эхний гэрээнд гүйцэтгэгч тал гурван сарын турш нүүрсний төлбөрөө хүлээн аваагүй бол ЭТТ ХК нь тэр нүүрсийг нөхөж нийлүүлэх үүргээс чөлөөлөгдөнө гэсэн заалт байсан. Гэвч 2020.06.10-нд орсон нэмэлт өөрчлөлтөөр, “...нөхөж нийлүүлнэ” гэсэн өгүүлбэр нэмжээ. Үүндээ үндэслэн, цар тахлын үед нийлүүлж чадаагүй 2020 оны нэгээс тавдугаар сарын хоорондох 51.7 сая ам.долларын нүүрсийг гүйцэтгэгч талд нөхөж нийлүүлсэн байна. Улмаар эргэн төлөлтийн графикт дахин өөрчлөлт оруулжээ.
Нэг сая тонн нүүрсийг овоолгоор нь гүйцэтгэгч талд өгчээ:
Мөн нүүрс нийлүүлэх гэрээнд оруулсан 2020.06.10-ны нэмэлт өөрчлөлтөөр, 2020 оны арваннэгдүгээр сард нийлүүлэх нүүрсийг овоолгоор нь хүлээлгэн өгнө гэсэн заалт нэмсэн байна. Тодруулбал, нэг сая тонн нүүрсийг овоолгоор нь хүлээлгэн өгч, акт үйлдэх бөгөөд зургаан сарын дотор тээвэрлэх үүрэг гүйцэтгэгч тал хүлээжээ.
Төлбөрийн нүүрсийг Замын-Үүдээр экспортолдог болгожээ:
Анхны гэрээнд нүүрсний суурь үнийг 60 ам.доллар, үүнийгээ зөвхөн Гашуунсухайтын боомтоор экспортлогдох тохиолдолд гэж заасан байсан. Тэгвэл нүүрс нийлүүлэх гэрээнд 2020.09.02-нд дахин нэмэлт өөрчлөлт оруулж, Гашуунсухайтаас гадна Замын-Үүдийн боомтыг нэмж бичжээ. Өөрөөр хэлбэл төлбөрт өгөх нүүрсийг ганц Гашуунсухайтаар бус, Замын-Үүдээр экспортлох боломжийг үүгээр бий болгосон байна. Түүнчлэн, Замын-Үүдээр экспортлох бол нүүрсний суурь үнэ арай өндөр буюу 60.57 ам.доллар байхаар өөрчилсөн байна.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: “Бодь интернэшнл” 1.282 тэрбум ам.долларын гэрээг өнөөгийн ханшаар монгол төгрөгт хөрвүүлэхэд 4.3 их наядтай дүйж буй. Ханшийн савлагаатай дүнгээр тэднийх 1 км төмөр замыг 16 тэрбум орчмоор барьжээ гэж тооцоолж болохоор. Зам бүрэн дуусаагүй учир “Бодь интернэшнл” 800 сая орчим ам.доллар гаргаж, 400 гаруйг нь нүүрсээр төлүүлсэн гэгдэж буй.
Цаашлаад “Бодь интернэшнл” “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг оруулж ирсэн 400 сая ам.долларыг нугалсан дүнгээр хаанаас босгож, төмөр замаа барьсан нь сонирхол татах сэдэв болж байна.
Уншигч та санхүүжилтийн гэрээг нь ЭНД ДАРЖ, нүүрс нийлүүлэх гэрээг нь ЭНД ДАРЖ танилцаарай.
Ж.МЯДАГБАДАМ
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Arai yum daa Bodi gej ymar uchirtai luivarchud ve
Найзаа эхлээд учрыг нь ойлгочихоод коммент бичээрэй. Харин ч ингээд хийгээд өгсөнд нь т�##�архмаар юм бна.
bitgii shaagaad bai trol min shuud tsaziin yaltai baysgalan bol luivarchin buudaj al buh hurungiig huraa uur garts baihgui
Бхясг�##�ан одоо дууграач ээ
Оюунэрдэний ахлах зөвлөх А.Амундра ГОЛОМТЫН БАЯСГАЛАНГ төлөөлөн ЗГ-тай гэрээ хийжээ. 1км төмөр замын ОУ-ын барих өртгийг хэд дахин нуг�##�аад байнаа. Дээр нь хэзээ ашгаа мэдэгдэхгүй царигийн зөрүүтэй. Гэрээг нь яар�##�тай шинэчилж Оюунэрдэний ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ЁСТОЙ харагдана аа
Одоо “Бодь”-ийн хятад т�##�тай хийсэн гэрээг үзэх хэрэгтэй
ҮАБЗөвлөлийн бүрэлдэхүүнд ерөнхийлөгч,ерөнхий сайд, УИХ-ын дарга нар багтаж нууцын зэрэглэл тоггтоох асуудлыг шийддэг биз дээ. Баттулга гэж ганц хүнийг онцлоод байх юм.
ганхуяг гэж цүнх баригч их дарв�##�заад байсиймаа больж шорондоо хат ла лар
ene amundra gej har balba pacaan orolcoogui biuzar baihgui dee. dandaa erh medeltnuudtei daldagnaj yavdag. neg heseg elbegdorjin buurund yavj baisan, golomt, oyunerdeniin zuvluh geed. ur udmaaraa avilagch hulgaich yaasan haashaa umbdee
Zevuun novshnuud,deer ni teneg ork!
Оюунэрдэн Баатар ахаараа дамжуулж Баттулгатай холбогдсон бизнесийнх нь гэрч Амундраг арлах зөвлөхөөрөө авсан. Оюунэрдэнэ сүүлдээ Женког жийж өөрөө мөнгөө авахаар болсын биш үү.
Oyunderdene erunhii said ahlah zuvluhteigee baildaad baigaa um uu? Uuruu uuurteigee baildaad bga um uu? Esvel ene gereeg hiisen khurelsukh ahtaigaa baildaad bn uu? Uuruu bas erunhii said baihdaa ihenh gereegin hiiisen baina lee, odoo hamag um oilgomjtoi bollooo, uuriihuu neriig heleltei bish, yamar nersee zarlahav dee
Амундра даанч 60 саяаар сарнай аваад байсын... Оюунэрдэнийн өмнөөс хүүхэнд бэлэг хүргүүлсэн л юм бна. Түрийвч нэгтэй хулгайчууд байж. Одоо огцруул
yaah zuv uheh amia horloh negl zam uldlee
Амундра чинь Ерөнхий сайдын зөвлөх биздээ хэлэх ч үг �##�га даа новшууд
Цуцлаж болох уу?
Оюунэрдэнэ ямар санаатай нүүрсний шүгэл үлээсэн нь одоо тодорхой болж эхэллээ. Оюунэрдэнэ Сумъяабазар Амарбаясг�##�ан Нямбаатар нар нүүрсээр зохиол бичин Хүрэлсүхийг улс төрөөс шахах ажиллагааны зөвхөн эхлэл гэж бодсон чинь замд өөрөө үрэгдэхээр магадл�##� баыгааг тооцсонгүй. ЖДҮ-чин Амарбаясг�##�ангийн хор хуудуутай байжээ. Мэхт мэхэндээ гэгч болжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолойн оффтеак гэрээ , Нүүрс баяжуулах үйлдвэрийн оффтеак гэрээ 2 хоёулаа яагаад хятадын зэвсгийн компани Норинко той холбогдсон бэ . Сумъяабузар аа. Шун�##� нэг л өдөр дээлийг чинь нөмрүүлнэ шдэ
Өөрийн эрх ашгаа 1-т тавих нь төрд зөвлөх хийх хүний үйлдэл биш, юугаа зөвлөх үү? ийм муу арга з�##�иа зааж зөвлөдөг юм байх даа Ойлгосонгүй
Бодь групп ардчилсан намын хулгайч, Богд банкиндаа хөгжлийн банкнаас 28 тэрбум төгрөг зээлж амваад зузаатг�##� хийчихсэн Л.Болдын компани ш дээ. Тэгээд ардчилсан намын хулгайч л өөрийнхөө намаас гар�##�тай ерөнхийлөгчтэй хуйв�##�даад л хулгай хийсэн байна ш дээ. Ирэх сонгуульд ардчилсан үхээрүүдийг сонговол хулгай сжргэж, бид сөнөнө.Энэ жагса�##�д Оюу толгойгийн канадын т�##� энэ засгийн газарт ялагдаж өр тэглэж татвар нөхөн төлсөн хохирлоо жагса�##� зохион байгуулж эргүүнүүдийг хөлслөн жагсаагаад огцруулна гэж бодож байгаа бол горьд гээд бүх жагсагчдыг баривчилж Оюу толгойн �##�уурчин фрийландаас хэдэн арван сая төгрөг авч энэ хүйтэнд ямар да�##�гавар авч жагсаж байгааг нь ш�##�гах хэрэгтэй. муу золбин хулгайчуудыг.
Оюунэрдэнэ өөрөө зөвлөхөөрөө дамжуулж гэрээ хийсэн баына ш дээ. Одоо огцор... Нэг зөвлөх нь найзаа �##�сан. Нөгөө зөвлөх нь нүүрсний хулгайч . Оюунэрдэнэ Женкогийн хууль бус бүх зүйлийг зохион байгуулдгийн байна. Огцороод ш�##�гуул
Монголын том гэх аж ахуйн нэгжүүдийн дийлэнхи нь хулгай луйвараар хөлждөг гэдэг нь нууц биш. Нөгөө топ 100 нэгж гээд хөөргөөд байдаг яс юман дээр хулгайчид биш үү
Голомтын Баясг�##�анг энэ Жонхуу үгүй мөн их давруулжээ .Тт-ГС төмөр замыг 1 км-ыг нь 4сая $ ,Богд хаан төмөр замыг 3.94 сая $ хийхээр гэрээлжээ.
Bodi bolon Golomt bankiig shalgaachee.
Оюунэрдэнэ бас өөрөө нууцын гэрээ хиисэн гээ биздээ,тэриигээ гаргаач,
Jenko l baigaa oir humuusiig ashgildag uuruu bus#aar geriin useg zuruulj
Энэ 60 саяын сарнайн Самуундра чинь Оюулзганын зөвлөх, МАН-ын Үнэн сонингийн эрхлэгч биз дээ. Заваарсан юмнууд. Оюулзгана дандаа нэг хачин хачин юмнуудыг зөвлөхөөрөө авах юм.
Улсын төсвийн тендерийн ажил гүйцэтгэдэг компаниуд бүгд төгрөгөөр, харин Бодь ганцаараа доллараар. Ханшийн �##�дагд�##�гүй. Гашуунсухайтын төмөр зам дээр долларын санхүүжилт аваад, туслангууддаа төгрөгөөр санхүүжүүлж байх жишээний. Өлөн юм бэ.
Яг тэр оффтейк гэрээгээ ил гаргаагүй л байгаа шүү. ҮАБЗ-ийн хур�##�д хэн хэн орсон ямар сан�##� гаргасан, гэрээг хэн бат�##�сан, ЗГ ямар оролцоотой байсан зэрэг асууд�##� одоо болтол ил болоогүй байж муу л бол гэдэг шиг Баттулга руу бүх юмаа бухаад хэрэггүй байх аа.