Улс төрийн мэдээ

Засгийн газар: ЭТТ ХК-д олон улсын аудит оруулна

Нэмэлт: 10.40 цаг

Засгийн газар 09.30 цагаас эхлэн ээлжит бусаар хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" ХК-д олон улсын аудитын байгууллагаар шалгалт оруулах асуудлыг хэлэлцжээ. Мөн нүүрсний хулгай гэх хэрэгт холбогдох хүрээнд бусад асуудлуудыг хэлэлцэж байна.

11.00 цагаас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мөн мэдээлэл өгөх юм.


Эхлэл: 08.30 цаг

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Харин өнөөдөр буюу шинэ долоо хоногийн даваа гарагт ээлжит бусаар хуралдах тов зарлажээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудал нь мөн нүүрсний хулгайн гэх асуудалд хариуцлага тооцох, зарим арга хэмжээ авах хүрээнд яригдаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Засгийн газар мөн ээлжит бусаар хуралдахдаа ГЕГ-ын дарга Б.Асралтыг ажлаас нь чөлөөлж, ЭТТ ХК-д холбогдох оффейк гэрээнүүдийг улсын нууцаас гаргасан. Мөн жижиг Тавантолгой буюу "Тавантолгой" ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон билээ.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг дэлгэрүүлж, эргэн мэдээлнэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗГ болон УИХ огцор

Зочин
Зочин

Жонхуугийн гар савруу дүрээстэй ЗАСГИЙН ГАЗАР яаралтай ОГЦРООЧЭЭ

zochin
zochin

Энэ Засгийн газар огцорсон дээр юм байна.

ИРГЭД
ИРГЭД

ЭТТ 1072 Ш ХУВЬААНЫ СҮҮЛИЙН 5 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ АВЬЯ ОНООС ӨМНӨ

ИРГЭД
ИРГЭД

НОГДОЛ АШИГ АВЬЯ

Дашка
Дашка

Тэрбумтангуудад эрх мэдэл гь байгаа цагт ард түмэн юу ч олж долоохгүй ээ ОГЦОР ТАР.ТА НАР 32 ЖИЛ ЮУ ХИЙСЭН ЮМ ХУЙВАЛДАЖ ИДЭЖ УЛСАА ДАМПУУРУЛЖ АРДАА УЛ БОЛГОСОН ОДОО ХАНГАЛТТАЙ.

Зочин
Зочин

Үндэсний аудитын газар гэж дүлий дүмбэн газар татан буулгавал таарна, Олон улсын аудит оруулах нь зөвзөв

ЗОЧИН
ЗОЧИН

Төрийн аудитын газрыг татан буулгаач. Энэ байгууллага нэг байгууллагад жилд 2-3 удаа шалгалт хийдэг. Гэтэл том том хэргүүд гараад байхад цалингаа ахиулаад суугаад байдаг. Нисэхийн эрдслийн сан, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг алдахад аудит хийгээд суугаад байдаг. Төрийн аудитын газар ямарч чадамжгүй, дарга нарын үгээр ажлаа хийдэг далдагануурууд болсон. Соронзонгийн сургуульд хүүхдээ өгсөн авилгын эзэд байдаг. эднийг татан буулгаж олон нийтийн хяналтын байгууллагыг ажиллуулмаар байна.

АРД
АРД

Тэр Олон улсын аудит яахав. Мөнгө барахын нэмэр. Төрөөр тэжээлгэж байгаа түмэн Аудитор манайд байгаа биздээ. Тэднийгээ ажиллуул. Эхлээд Бузрыг оруулахгүй, буяныг гаргахгүй уриатай Гааль, гаалийн байцаагчдын шүүсийг нь шах. Тэднээс их мэдээлэл , авлига гарч ирнэ. Гарсан машин нь хоног өдрөөрөө бүртгэлтэй байдаг л юм бол ямар хулгайчууд тэр өдөр гааль дээр байсан нь тодорхой гараад ирнэ биз дээ.

ИРГЭД
ИРГЭД

Төрийн аудитын дарга нь өөрөө холбоотой юм чинь яаж шалгах вэ дээ олон улсын аудит оруулсан нь дээрв

Холбоотой мэдээ

Back to top button