"Т.Доржхандын хэлж буй 45 их наяд гэдэг тоо бодит байдалд нийцэхгүй"

Нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өдөр бүр олон нийтэд нээлттэй мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдөр /2022.12.13/ түүнтэй хамт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЭТТ ХК-нд олон улсны аудитын байгууллагын шалгалт оруулъя гэдэг шийдвэр гаргасан. Мөн ЭТТ, Эрдэнэт үйлдвэр зэрэг уул уурхайн томоохон газруудыг олон нийтэл нээлттэй болгохоор шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулсан. IPO гаргах, бонд гаргах ажлыг миний бие ахалж байна. Түүнчлэн ЭТТ ХК-ийн нүүрсний асуудлыг тойрсон оффтейк гэрээнүүдийг
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Богдхан зэрэг төмөр замуудын гэрээний асуудал анхаарал татаж байна.
Жижиг Тавантолгой компанид онц байдал тогтоон БЭТ томилон ажиллаж байна. УИХ-ын нэр бүхий гишүүд олон нийтэд удаа дараа буруу тоон мэдээлэл өгсөн. Энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Т.Доржхандын 45 их наяд гэдэг тоо бодит байдалд нийцэхгүй.
Монгол Улс 1195 оноос 2022 оны хооронд 336.4 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүнээс ЭТТ ХК 86 сая тонныг, МАК 56.4 тонныг, Энержи ресурс 49.8 сая тонныг, Чинхуа МАК 17.4 ая тонныг, жижиг Тавантолгой 17.7 сая тонныг тус тус экспортолжээ. Бусад жижиг компаниуд 67.7 сая тонныг гаргасан байна" хэмээлээ.
Мөн эдгээр экспортууд хэдэн сая төгрөгийн орлого олсон бэ гэвэл "Эрдэнэс тавантолгой" ХК 12.8 их наяд, Энержи Ресурс 10.2 их наяд, МАК 5.3 их наяд, Тавантолгой 2.9 их наяд, Саусгоби сэндс 2.5 их наяд, Моэнко 2.1 их наяд, Чинхуа МАК 1.5 их наядыг тус тус борлуулалт хийжээ.
Тэгэхээр үүнээс 2011-2022 оны хооронд буюу нийт хугацаанд нүүрс борлуулалтын нийт дүн 43.5 их наяд төгрөгийн борлуулалт гэсэн бүртгэгдсэн дүн гарч ирж байна.
Т.Доржханд тэргүүтэй нөхдүүдийн "45 их наяд төгрөгийн хулгай гарсан" гэх мэдээлэл бодит байдалд нийцэхгүй гэдэг нь үүгээр харагдаж байна. Хэрэв тийм бол өдөрт гарч байсан хоёр машин тутмын нэг нь хулгайд гарч байсан мэт болох гээд байна. Энэ мэдээлэл олон нийтийн дургуйцлийг төрүүлэх мэдээлэл болоод байгаа" хэмээлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайг улсын нууцад оруулдга зогсоо,тэмцэгчдэд дарамт үзүүлдгээ зогсоо,Монголын төрийг цэвэр ариун байлга
Одоо нүүрс хулгай хийгээгүй болох юм байна даа доржханд гишүүн үнэн шүгэл үлээсэн бол т�##�бай дээр гарч ирж нэгдээч
44 их наяд гэдэг тоогоо хасах гэж байнөө
Их наяд байна уу сохор зоос байна уу Ард түмний юм бол Ард түмний л юм
Доржхандын тоо бол ойролцоо байх шүү харин наад нөхөр чинь өөрөө дунд яваа нүүрсчин
ЭЭ НОВШ ЭЭ НОВШ ХЭН ЧАМАЙГ УРДУУР НЬ ОРООД ШААГААД БАЙ ГЭЭД БАЙГААМ БЭЭ АМАРБАЯСГАЛАН ШААЖ ИДЭЖ УУЖ ХАНАСАН БОЛ ЗОГСОО... �######� ЭНЭ ТӨРӨӨС АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ТООТОЙНОО НИЙЛЭЭД 45 ИХ НАЯДАА МАНГАР ПЯСДАА МИНЭЭ
Сайд гуай, их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий гэгчээр 45 их наядыг бууруулж хэлээд ач холбогдол байхгүй шүү. эрх баригч намынханы гэмт хэрэгт 45 их наядыг уу, 6,5 сая тоонн нүүрс хулгайлсан уу гэдэгт ялгаа байхгүй. Доржхандын хэлсэнд та яасан их хориглож хорсон бэ. Үнэнийг хэлсэнд хүн дургүй, үхэр унасанд нохой өшөөтэй гэдэг л болж байна шүү.
Зиа юу л гэх гээд бн даа. Огт хулгай байхгүй гэх нь үү? Хулгайч аа. Нүүр нь улайгаад их л сандарч бн даа энэ луйварчингууд
Эрх баригчид үнэхээр нүүрсний хулгайг илрүүлье гэж бодож байгаа бол хятад мэднэ энэ тэр гэж бултахгүйгээр бүх гэрээг ил болгох хэрэгтэй. Зарим ыг нь нууж авч үлдэнэ гэдэг бол асар хулгайчдыг нуун дарагдуулна гэсэн үг. Сүүлийн . жилд гарсан хулгай луйвар энд нуугдаж байгаа нь илт.
Хүрэлбаатар чинь бүхэл бүтэн уурхайгаар нь хулгайлчихаад байна яах гэж байнааа
Энэ гөлөнгийн нэр яваад бай луу. Юм юманд гар дүрсэн үнэн өлөн хулгайч уу
Ганцхан гаргасан нүүрс биш гэрээ, тээвэр гээд �##�хам тутамдаа идсэн гээ биз дээ.
Амарбаясг�##�ан чи муу харах нүдэн Доржхандын иооцоог үгүйсгэх хэн юм. юу ч мэдэхгүй б�##�ай сохор боловсролгүй л�##�ар
Доржхандын тоо бол ойролцоо байх шүү харин наад нөхөр чинь өөрөө дунд яваа нүүрсчин