Нийгмийн

5 настай жүдоч Б.Суут: Бэлтгэл хийхээр жаахан ядрах юм аа

Спортын төв ордны жүдогийн дугуйланд 50 гаруй хүүхэд хичээллэдэг. Тэдний ихэнх нь 12-18 насныхан байдаг. Харин бидний ярилцаж буй таван настай Б.Суут бол эдний хамгийн бяцхан тамирчин юм.

Хэдийгээр нас нь балчир ч жүдогийн дөр сууж, багагүй мэх, техник сурч чаджээ. Тэрбээр энэхүү спортоор хичээллээд хоёр сарын л нүүрийг үзэж байгаа аж. Б.Суут хүүгийн ээж эгчийг нь жүдогийн дугуйланд оруулах үед тэрбээр уйлсаар байгаад хамт үлдсэн байна. Улмаар жүдо бөхийн дугуйлангаа тасалдаггүй хамгийн онц бөгөөд “чанга” эр болж чаджээ.

ВИДЕО:

Түүний хувьд заримдаа бэлтгэл дээрээ тоглох, хэдэн дасгал хийчхээд хэвтээд өгдгийг эс тооцвол тэрбээр эндхийн хамгийн идэвхтэй бэлтгэл сургуулилтаа хийдэг тамирчдын нэг. "Мост унах", "А суух" гээд насандаа баймааргүй техникүүдийг суралцсан хэдий ч багш нар нь яс нь бүрэн бэхжээгүй учир барилдуулдаггүй ажээ. Б.Суут хүү бэлтгэлдээ нэг л өдөр явахгүй бол уйлж, ээжийгээ шалгааж гардаг бөгөөд саяхан долоо хоног амарсан учраас бэлтгэл хийхдээ жаахан ядраад байгаа гэнэ.

Тэрбээр бидэнд ярихдаа “Би аварга болно. Багш намайг загнадаггүй. Бэлтгэл хийгээд заримдаа ядрах юм. Тиймээс дэвжээн дээрээ хэвтээд унтчихдаг” хэмээн ярьж байлаа.


-Багш Д.Алтанхуяг: Б.Суут бэлтгэл хийгээд нойр хоолондоо илүү сайн болсон-

Дугуйланд хамрагдаж байгаа ах эгч нараас нь авхуулаад бүгд л түүнийг өхөөрдөж эрхлүүлнэ. Түүний багш Д.Алтанхуяг ингэж ярив.

-Б.Суут хүү мэх хэр сурч байна. Танай дугуйланд түүний насны хүүхдүүд суралцах боломжтой байдаг юм уу?

-Их авьяастай хүү байгаа юм. Анх ээжийгээ шалсаар байгаад эгчийгээ дагаж ирсэн юм. Биеийн хөгжил сайтай мундаг хүү шүү дээ. Ц.Цогтбаатар ах шигээ мундаг тамирчин болох байх. Ц.Цогтбаатар анх ийм л хүүхэд байсан байх. Ээж нь явуулахгүй гэсэн ч өөрөө зөрөөд хүрээд ирнэ. Бэлтгэлдээ явна гээд уйлдаг гэж байгаа юм чинь.

Б.Суут хүү бэлтгэлээ хийгээд ядарсан тул амарч байна

-Өөрийн сайн дураараа ирж байна гэсэн үг юм байна. Хэдэн цаг бэлтгэл хийлгэдэг вэ?

-Үсрээд л нэг цаг гаруй бэлтгэл хийлгэдэг. Өөрийнх нь нас биед тохирсон бэлтгэл хийлгэдэг. Заримдаа хоёр гурван минутын амралтаараа унтчих тохиолдол бий. Өхөөрдөм хөөрхөн шүү дээ. Хичээл сургуулийнхаа хажуугаар ийм жаахнаасаа сонирхож байгаа нь хайр татам шүү.

-Бага насны хүүхдүүд бэлтгэл сургуулилалтад хамрагдсанаараа ямар давуу тал үүсдэг вэ?

-Ийм жаахнаасаа спортоор хичээллэсний давуу тал олон байна. Б.Суут хүү л гэхэд бэлтгэлд хамрагдаад эрт унтдаг, нойр хоолондоо сайн болсон гэж гэрийнхэн нь хэлдэг.

Түүний бэлтгэл хийхийг харахад жаахнаасаа ийм ур чадварт суралцана гэдэг төрмөл авьяас л байхдаа хэмээн бодов. Тэр ирээдүйд 73 кг-ийн олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар ах шигээ дэлхийд данстай жүдоч болох нь дамжиггүй биз ээ.

ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕОГ ХИЙСЭН: О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-14 10:11

Дугуйлангийн хаяг холбоо барих дугаар бна уу

Зочин
Зочин
2022-12-14 20:31
Reply to  Зочин

Сайн байна уу 86243247 холбогдоорой

Зочин
Зочин
2022-12-14 10:36

Тэрбээр, түүний гэдэг үгүүдээ жаахан хасаад, засчихв�##� ийм гоё мэдээ бүр гоё болох нь ээ...

Зочин
Зочин
2022-12-14 10:53

Хүсэл мөрөөдөлдөө тууштай мундаг хүү байна амжилт хүсье

Зочин
Зочин
2022-12-14 10:54

hussen zuildeee ingej l durlah heregtei amjilt duu min

Зочин
Зочин
2022-12-14 10:54

хөөрхөн юмбэ амжилт хүсье

Зочин
Зочин
2022-12-14 10:55

Ирээдүйн олимпийн аварга болоорой дүү минь

Зочин
Зочин
2022-12-14 10:55

hooorhon huu we

Зочин
Зочин
2022-12-14 10:55

Хайр хүргэсэн хөөрхөн хүү.

Зочин
Зочин
2022-12-14 10:56

amjilt hoorhonoooo

Хэн
Хэн
2022-12-14 11:22

Хөөрхөн жа�##� вэ

Зочин
Зочин
2022-12-14 21:20

Зев шүү. Нэгт энэ хүүхэд өөрөө сонирхож дуртай байна гэдэг олзуурхууштай. Хоёрт. Эрт эхэлж аажуухан сайн сурч байж эрт амжилтанд хүрнэ. Цаг хугацаа �##�дахгүй яг таарна.

Холбоотой мэдээ

Back to top button