АТГ-аас зарласан нэрс МАН-ыг хагарал руу хөтлөв

АТГ-аас өчигдөр /2022.12.13/ мэдээлэл хийж, нүүрсний "хулгай" гэгдэх хэрэгт шууд болон шууд бусаар оролцсон гэх 17 хүнийг нэрлэсэн. Нэрлэгдээд буй 17-г намын харьяаллаар нь харвал 10 нь МАН-ынх, 7 нь АН-ынх.
Хамгийн анхаарал татаж буй нь "Хилийн боомт, нүүрсний асуудлыг шалгах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо"-нд орж ажиллаж буй гишүүн болох Ц.Анандбазар, Н.Наранбаатар нар нэрлэгджээ. Нэрлэгдсэн хүмүүсийн дотор тэднээс гадна таван гишүүн бий.
АТГ-ын мэдээллийн дараа МАН-ын таван гишүүн хоёр ч удаа мэдээлэл хийв. Харин АН-аас нэрлэгдээд буй хоёр гишүүн аг чиг.
МАН-ын таван гишүүний яриаг ерөнхийд нь базах юм бол, жинхэнэ хулгайчдаа зарлахгүй далдалж, жагсаалыг дарахын тулд МАН-аас өөрсдийнх нь нэрийг АТГ-д өгсөн гэх.
Харин өчигдөр ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар "Улаан бал" ярилцлагын нэвтрүүлгийн үеэр АТГ-аас зарласан 17 нэрийн тухай ямар ч мэдээлэлгүй байгаагаа хэлж байх. Өнөөдөр ч мөн ялгаагүй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Таван гишүүний нэрийг намаас зарлаагүй, бид ч гайхаж байна" хэмээв.
Нүүрсний "хулгай"-н гэх асуудал дээр хэд, хэдэн ажлын хэсэг байгуулагдсан гэж ойлгогдож буй. Нэг ажлын хэсгийг нь Х.Нямбаатар ахлан ажиллаж байгаа. Ажлын хэсгүүд хоорондоо мэдээллээ солилцож байж л ажил шуурхай урагшилна. Тэр ч утгаараа Х.Нямбаатарт зарлагдахаас өмнө гишүүдийн нэрс ирсэн байх учиртай.
Болж буй процессийг дүгнэхэд: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нэрс зарлав. МАН-ын удирдлагууд "Бид мэдэхгүй" хэмээн мэлзэж, нэрлүүлсэн гишүүд нь "Бид дарга дагаж гүйдэггүй, эсэргүүцнэ" гэцгээлээ. МАН-д зарлавал зарлах бүр "том" нэрс бий. Энэ үүднээс "жижиг загас" барилаа гэсэн шүүмжлэл ч ортой. Харин өдгөө тэд "Хуулийн байгууллагын хараат бус байдалд нөлөөлж болохгүй, мэдэхгүй" гэцгээв. Үүнээс үүдээд нэр нь зарлагдаад буй МАН-ын гишүүдийн бухимдал намын доторх хагарал руу хөтөлсөн дүр зурагтай. Тэд хэрхэн учраа олох вэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хагар�##� үүсвэл сайн л биз.ИХ тарсан нь дээр...
ӨӨ ЯМАР ГОЁ ВЭ? ЖИНХЭНЭ ГЭДСЭНДЭЭ ХӨЛӨӨ ХИЙЛЦЭЭЧ АЛАЛЦААЧ ТОМ ТУЛНУУДАА ЗАРЛАЧИХӨ НАЙЗУУДАА
МАН ы л�##�арууд �######�өө ухаж эхэллээ ха ха ха
Тэгэлгүй дэн
ЭДГЭЭР ГИШҮҮДИЙН НЭРСИЙГ МАН-ААС ЖАГСААЖ ӨГСӨН ЮМ БИЭЭ. УЧИР НЬ НЯМБААТАР УРЬД ӨДӨР НЬ: НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХОЛБОГДСОН ХҮМҮҮСИЙН НЭРСИГ МАРГААШ ЗАРЛАНА ГЭЖ МЭДЭГДЭЛ ХИЙСЭН БА ҮҮНИЙ ДАГУУ Л ЗАРЛАГДАЖ БУЙ НЭРС ШҮҮДЭЭ. ГЭХДЭЭ ЭДГЭЭР ГИШҮҮД ИНГЭЖ ЖАГСААЛ ТЭМЦЭЛ НАМЖААХ БАМБАЙ БОЛСОНЫХОО УРАМШУУЛАЛ-ШАНГ МАН-ААС АА ХАНГАЛТТАЙ АВАХ ЮМ БИЛЭЭ. ЭНЭ БОЛ НДСЭНДЭЭ МАН-ЫН ЖҮЖИГ, ХҮРЭЛСҮХИЙН ЗААВАРЮМ ШҮҮДЭЭ.
Цаад хүн нь Хүрэлсүх ОУын шүүхэд өгөхөөс нааш наад попорлогч худлаа яриад шудрага дүртэй хамгийн муу хүн
Билүүгээ гаргаж хутгаа хурц�##�ж эхэлнэ дээ хөөрхийс... улс төрөө гэжжж
Сайн зодолд хоорондоо �##��##�цаад жинхэнэ хулгайчаа бариад гаргаад ирэг ха ха
Ард түмнээр тоглоод бна уу ард түмэн хариу барина шүүү
Зий 5 аа эздийг нь зарлаад байгаарай. Та нар мэдэж байгаа шүү. Урагшааааа 5 ааааааа