Нүүрсний хулгай

Б.Баттөмөр: Хонь шиг алуулна гэж байхгүй шүү. Жинхэнэ хулгайч нараа зарла

УИХ-ын пүрэв гарагийн чуулган эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар:

  1. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг
  2. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  4. Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  5. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл
  6. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  7. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь.

Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийн өмнө үг хэлэх хүсэлтээ ирүүлсэн 11 гишүүний нэрийг хэлэв. Тэд үгээ хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: ЦЕГ, ГЕГ, Татварын ерөнхий газар, авто тээврийн үндэсний төвийн дарга тэргүүтэй өөрсдийнхөө гар хөлд хариуцлага тооц. МАН бүх шатанд төр барьж, хууль хяналтыг атгаж байгаа. Гэтэл нүүрс, Хөгжлийн банк гээд хэргүүд дээр бид ариухан цэвэр, сөрөг хүчин л муухай гэж ярьдагаа хэзээ болих юм бэ. Энэ хугацаанд АН-ынхан бүгд гудманд байсан. Бүгдийнх нь шилийг харахгүй яасан юм. Зөндөө шалгасан, юу ч гараагүй л биз дээ.


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Манай улс дотооддоо бол дефолт болчихсон байгаа. Нийт баялагийн 90 хувь нь хүн амын нэг хувьд оногдож байгаа. Үүнийг олон улсад олгирхжсан загвар гэдэг. Монгол Улс хөгжихгүй байгаагийн шалтгаан нь хулгай. Жагсааж байж, хэдэн хүн барьж, хориод, хэрэгтэй, хэрэггүй хэдэн хүний нэр зарлаад л. Хулгай бол гаарч байна. "Тавантолгой" бол хулгайн үүр болсон газар. Удирдаж байсан хүмүүс нь бүгд шорондд ордог. Эсвэл гадаад руу зугтдаг. Хуулийн байгууллагаар шалгагддаг.

Хэд хоногийн өмнө АТГ-аас МАН-ын таван гишүүний нэрийг зарласан. Таван хүний нэр зарлаад, жагсаалыг тараачихна гэж бодож байвал горьдсоны гарз шүү. Бид тав уулзаж, ярилаа. Ямар ч хамааралгүй. Бид дарга нарт долигонодоггүй, хов хутгаж гүйдэггүй. Ийм таван хүнээ л хаяж өгч байгаа юм байна. Ингэхгүй ээ, бид ч гэсэн адилхан хүн. Шаардлага гарвал гадаа гарч тэмцэнэ. Хонь шиг байж байгаад зүгээр алуулна гэж байхгүй шүү. Жинхэнэ хулгайч нараа зарла. Би амьдралдаа хулгай хийж үзээгүй. Хулгай хийж чадах ч үгүй.


УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнөөдөр төрийн өмчит болоод орон нутгийн өмчит 380 орчим ААН үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс хамгийн томоохон ААН-ын хөнжлийг сөхөхөд юуу гарч ирж байгааг харлаа. Улсаа сүйтгэх хэмжээнд хүрч байна. Яагаад аж ахуйн шинжтэй гэрээнүүдийг нуув гээд яагаад гэх асуулт ард түмэнд байсаар л байна. Улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний хулгайг зургаан жил засаглахдаа яагаад илрүүлээгүй юм. Аль эсвэл ур чадваргүй менежерүүд удирдаад байна уу.


УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: АТГ-аас нүүрсний хулгайтай холбогдуулаад 17 нэр зарласан. Тэндээс миний нэрийг зарласан. Ямар шалтгаанаар, юунд холбогдуулж, нэрийг минь зарласныг хэлээгүй байна. Тийм учраас бид ХЗДХ-ын сайд болон АТГ-ын удирдлагуудад асуулга тавих гээд бэлдчихсэн байгаа. Хурлын дундуур хүүргүүлж, асууулгынхаа хариуг албан ёсоор авна.

Хулгайн асуудал яригдаад байгаа ордууд Өмнөговь аймагт байгаа учир намайг хамаатуулж байгаа бололтой. Миний бие 2016-2020 оны хооронд аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан. Чуулганыхаа танхимд нэг зүйлийг баттай хэлье. Энэ хулгайн асуудал би оролцоогүй ээ. Итгэж болно. Хууль хяналтын байгууллагад шалгуулахаас татгалзахгүй. Би дуудсан цагт нь гаргаж өгөх ёстой бүх материалаа гаргаад, тултал нь шалгуулна. Харин бидний ард нуугдаж байгаа жинхэнэ хулгайчдыг илрүүлж, ил тод болгон хариуцлага тооцуулахын төлөө ард иргэдтэйгээ хамтарч ажиллах болно.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Та нарыг хүчээ нэгтгэе гэхэд ард түмэн итгэсэн. Олон ч удаа сонгосон. Гэхдээ та нарыг хууль хяналт, Засгийн газартайгаа хамтраад, ард түмнээ тонон дээрэмдэхэд хүчээ нэгтгэнэ гэж бодоогүй. Хил дамнасан нүүрсний хулгайг Засгийн газар, хууль хяналт хамтрахгүйгээр хэзээ ч хийж чадахгүй. Та нар инфляцыг 16 хувьд хүргэхэд хүчээ нэгтгэсэн байна. Төрийн дээрмээр хувийн хэвшлийг нугачин дарахад хүчээ нэгтгэсэн байна. Хүний эрхийг уландаа гишгэхэд хүчээ нэгтгэсэн байна. Та нар ийм гэдгээ ухамсарлаад, намаа тараадаг юм уу яадаг юм. Бүх юмыг л сөрөг хүчин рүү чихдэг болж. Би олон удаа дуугүй явлаа.


Ш.Раднаасэд: Зөв, зүгээр сууж байгаад жинхэнэ хулгайчдын амны хаалт болчихлоо. Түр хороо нэлээн нухацтай ажилламаар байна аа. Цэвдэг гэхэд арай цэвдэг байна. Гадаах 30 хэмийн хүйтнээс ч цэвдэг байна. Зөвхөн Тавантолгойн худалдан авах ажиллагаан дээр сонсгол хий л дээ, шаардлагатай бол. Ажлаа өргөтгө. АТГ ямар ч үндэслэл гаргаж байгаа бол би өөрөө ухаж, судлаад зарлана шүү.


Н.Алтанхуяг: Ш.Раднаасэд гишүүний үнэн л дээ. Хулгайч нарын сэтгэл 40 хэмийн хүйтний цэвдэг байгаа. Хулгайч нарын олонх нь танай намд үлдсэн. Хажуудаа сууж байгаа хүн рүү хутга дүрж, улс төрийн тэмцэл болгож, хождог. Бүлэглэсэн хулгайчдаа зарлах юм байх гэж бодож байсан. Та нар ингэж болохгүй, шударга бай. Ингэж туг тахиад, жинхэнэ хулгайч нараа хамгаалаад явж болохгүй шүү. Одоо үлдсэн гэрээнүүдээ ил болгооч. Мэдээлэл байхгүй юм чинь бид дүгнэлт хийж чадахгүй таавар тааж байна. Одоо цөөнхөө дүүжлэхээс гадна өөрсдийн хэдээ гарзанд гаргаж эхэллээ. Манай намын хэдэн хүмүүсийг олны өмнө дүүжлээд л, цаана нь жинхэнэ авлигачид идэж уугаад л. Энэ мөнгө нь эргээд улс төрд орж байгаа нь аймшигтай. Одоо зэсийн хулгай зогсох талаар ч яримаар байна. Монголын ганц гэр бүл жилдээ 100 сая ам.доллар идэж байна. Үүнийг ард түмэндээ өгье гэхээр МАН-аас "Май" гэж байна. Миний зэсийн овоолгыг ард түмэнд өгөх тогтоолын төслийн дэмжээд өгчих.


Ц.Анандбазар: Бид тавын нэр дурдагдсан нь сайн байх. Одоо цаашид яах вэ гэдэг байна. Хулгай хийгээгүй учраас бид тавын нэр цэвэрлэгдээд гарна. Цаашид Тавантолгойг ард түмний өмч болгож чадах эсэх нь л чухал. Тавантолгой бол гайхамшигтай орд, мөнгө хэвлэдэг, түүгээрээ инфляцыг дардаг бэлэн машин. Үүнийг үеийн үед идэж ирж. Би одоо гишүүн болсон учраа ойлгож байна. Одоо Тавантолгойн бүх хувьцааг ард түмэнд өгөх хэрэгтэй. Ард түмний өмч болгох ёстой, Ерөнхий сайд аа. 100 хувь ард түмний өмч болчихвол энэ ард түмэн амьдарч чадна. Ийм хуулийг би өргөн барина. Ингэж чадвал Монголын ард түмэн насан туршдаа сайн сайхан амьдарч чадна. Хүндээ биш тогтолцоондоо байгаа асуудал шүү. Хэн нэгнийг барьж хийснээр энэ хулгай дуусахгүй.


Н.Ганибал: Өнөөдөр бид эргэж харах шаардлага бий боллоо. Засгийн газар шүгэл үлээсэн л гэдэг, есдүгээр сард ОУВС үүнийг эхэлж хэлсэн байдаг. Нууц гэрээнүүд чинь мөнгө сороод байна гээд. Хувийн өмчийг дандаа булааж авч байгаа. Ингэхдээ Үндсэн хууль батлагдахаас өмнөх БНМАУ-ын тогтоолоор Бүрэн эрхт төлөөлөгч томилдог байсан энэ асуудлыг давтдаг боллоо. Одоо дараагийн хувийн өмчийг хурааж авах асуудал өрнөж байгааг харж байна. Нүүрсний хулгай гээд олон нийтийг бужигнуулсан. Орон нутгийн Тавантолгойг булааж авах гэж байгаа л үйлдэл байна шүү дээ, ингэж харагдаж байна. Гэм буруу нь тогтоогдоогүй хүмүүсийг хулгайч гэж зарлах эрх Засгийн газарт ч, иргэдэд ч байхгүй. Үүн дээр дуугүй сууж байна гэдэг УИХ чадамжгүй болсны жишээ.


Ц.Сэргэлэн: Монгол Улсад өнөөдөр хүний эрх, эрх чөлөө эрсдэлд орох нүүрлэж байгааг сануулъя. Манай нам хүний эрхийг дээдлэхэд манлайлан ажиллана гэж олон түмний итгэлийн нүдийг нээсэн. Энэ нүд нээгдэж эхэлсэн. Гэтэл энэ нүд эргээд анихад хүрч байна шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна. Иргэдийн анхаарлыг өөрчлөх гэсэн асар их мөнгөтэй этгээдүүдийн зорилго харагдаж байна шүү. Нүүрсний хулгайг шалгахыг би анхнаасаа дэмжсэн, цаашид ч дэмжинэ. Миний бие бол энэ асуудалтай ямар ч хамаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Хуулийн байгууллагын шалгалтад бид туслах ёстой, би ч тусалж, мэддэг бүхнээ хэлж өгнө. Дараа нь миний нэр цэвэрлэгдэнэ гэдгийг хэлмээр байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Миний нэр хүндийг унагах гэсэн оролдлого гэдгийг, эзэн нь хэн бэ гэдгийг ч мэдэж байна.


Ж.Батсуурь: Сүүлийн 30 жилийн луйвар, хулгайг гардан, дагнаж хийчхээд одоо тогтолцоо өөрчилнө, хулгайг илрүүлнэ гэхээсээ ичмээр. Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна гэдэг шиг болохоо байхаар АН руу чихдэг. Хэдийнэ хувьцаа болоод орон нутгийн иргэддээ өгөөж болоод очиж байгаа жижиг Тавантолгой дээр БНМАУ-ын үеийн хуулиар БЭТ томилж, булааж авах гэсэн үйлдэл ч хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-15 11:45

ЭНЭ ҮНЭЭН БАТТӨМӨРӨӨ ХОНИЙГ ХӨӨРХИЙ ӨРИЙГ ЗУРААД ГАРАА ОРУУЛААД ГОЛЫГ НЬ ТАСЛАХ ГЭЖ БАЙХАД ЭЗНИЙХЭЭ ГАРЫГ ҮНЭРЛЭЖ ЭРХЛЭЭД БАЙДАГ НЬ НЭН ӨРӨВДӨЛТЭЙ .ҮЗЭЛЦ АЛАЛЦ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НАР ТА ТАВААР ТУГ ТАХИАД ҮЛДЭХ ГЭЖ БАЙНА ТА НАР ДУЛААН ХУВЦАСЛААД ЖАГСАГЧ НАРТАЙ НИЙЛ СЭРЭГЛЭН ГЕНЕРАЛ ИХ УУРЛАЖ БАЙСАН ХЭН НЭГНЭЭ СОНГООД ЗУЛЫН ГОЛ БОЛОН ГЭРЭЛТЭЭЧ ТА НАР ЭХ ОРОН ТАНЬ ХОЖИМ БАХАРХАНАА

Зочин
Зочин
2022-12-15 12:36

Хулгайчдын хаан Сү МАН г базчихсан АН г бужигнуулсан шигээ Хүүк Оюук нарыг угжаад л шүүх цагдааг хахуульдсан нэг дон байхад Монгол гоё болохгүй ээ

zochin
zochin
2022-12-15 13:25

Монгол Улсын гадаад өрийн хэдэн хувь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй хамаар�##�тай вэ?

Иргэн
Иргэн
2022-12-15 14:25

Баттөмөр гишүүнийг дэмжинээ танд итгэж байгаа наадуултайгаа шударгаар тэмцэж жинхэнэ эздийг нь олоход иргэдтэй хамтарч тэмц үнэн хэзээд ялна.

Зочин
Зочин
2022-12-15 17:55

Энэ нүүрсний хулгай явж , явж үндэсний аюулгүй байд�##�, тусгаар тогтнол , орших эс оршихуйн тухай асууд�##� болж байна. Чаддаг юм бол ҮХНӨ дээрээ анхаарах хэрэгтэй.Ерөнхийлөгчийн �##�бан туша�##� тэр тусмаа эрх мэдэлтэй ийм �##�бан туша�##� байж болохгүй гэдгийг мэдүүлж өгч байна. Өмнөх , хойдох ч бай тэд ашиглагдсан байна. Магадгүй богино хугацаанд их хэмжээний мөнгө бүрдүүлж өгөх гаднын том шах�##�т дарамтанд орсон байв�##� яах вэ ?
Энэ их мөнгө Монголд байхгүй нь тодорхой , хадг�##�ах ч банк байхгүй юм байна шүү дээ.Аль нэг оффшор бүсэд хийсэн бол олдоно. Гадаадад үл хөдлөх хөрөнгө болсон бол олдоно. Харин �##�ь нэг мафийн шах�##�т , эсвэл �##�ь нэг дайныг санхүүжүүлсэн бол хэзээ ч олдохгүй. ЭТТ компанийг яар�##�тай нээлттэй ,олон нийтийн болгох шаардлагатай

Back to top button