УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх айлчлал: Вашингтон, Токиогийн орон зайг Сөүл нөхөх үү

-Л.Оюун-Эрдэнийн ашигт малтмалын шинэ зах зээл нээж, технологи импортлох айлчлал-

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордоно. Түүний энэ удаагийн айлчлал урьд урьдынхаас илүү ажил хэрэгч, үр дүнтэй байх болно гэсэн хүлээлт үүсээд байна. Ийм хүлээлт үүсэх урьдач нөхцөл бий. Үүнд:

  • Хоёр улсын Төрийн тэргүүнүүд 2021 онд цахимаар уулзахдаа харилцаагаа “Иж бүрэн түншлэл”-ээс “Стратегийн түншлэл” болгож ахиулахаар тохиролцсон
  • Ерөнхий сайд өөрөө Ерөнхий сайд өөрөө БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бу Гёмтой биечлэн уулзахдаа цар тахлын дараа дээд хэмжээний айлчлалын давтамжийг эрс нэмэгдүүлэн дээрх тохироог нэн даруй ажил хэрэг болгохоор санал нэгдсэн явдал.

Хоёр улсын харилцаа “Стратегийн түвшин”-д хүрснээр эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж шинэ шатанд гардаг ёстой. БНСУ-ын хэвлэлд гарч байгаа мэдээллээс үзвэл, манай улс Газрын ховор элементийн салбараа хөдөлгөх, шинэ зах зээл олох ажилд идэвхийлж байгаа бөгөөд технологи өндөр хөгжсөн БНСУ үүнд яг тохирох гэнэ. БНСУ-ын КТ групп манайд олборлогдсон ГХЭ-ийг өөрийн улсдаа нийлүүлэх онцгой эрхийг Монгол Улсын Засгийн газар болон Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай байгуулсан нь айлчлалын бэлтгэл байсан гэлтэй.

Хоёр жилийн өмнө яригдсан, БНСУ-аас дэвшүүлээд буй Умардын шинэ бодлогыг дэмжих, халдвар хамгаалал, эрүүл мэнд, тээвэр, эрчим хүч, ложистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлууд ажил хэрэг болж, бодит алхмууд хийгдэх эхлэл тавигдана гэсэн хүлээлт бий.  

Тухайн үед БНСУ-аас дэвшүүлсэн бүс нутгийн санаачилгын хүрээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтүүдэд манайх хэрхэн хандсан нь энэ айлчлалаар тодрох учиртай.

Сөүл ихэд ач холбогдол өгч буй Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг хангах тал дээр манай үүрэг оролцоо хэр байхаас дээр дурдсан ажлуудын ахиц ерөнхийдөө хамаарах юм.

ОХУ, БНХАУ-ууд Төв Азийн хил залгаа улсуудад АНУ-ын нөлөөлөл орж ирэхээс ихэд болгоомжилж буй нь манай улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлоготой зөрчилдөж буй. Тодруулбал, АНУ-тай харилцах харилцаанд тодорхой саад тээг учирч буй нь ойлгомжтой болсон. Энэ эгзэгтэй үед өндөр технологи импортлох зорилгод хамтрах, харилцаагаа тэлэх хамгийн боломжтой улс нь БНСУ болж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн нөхцөл байдлаас болж, АНУ, Япон хойш ухран БНСУ урагш давшин гарч ирж байна гэж ойлгож болох юм. Манай улсын 50 шахам мянган иргэн тус улсад оршин сууж, ажиллаж амьдардаг нь хэрхэвч үгүйсгэж болохгүй холбоо билээ.    

Ерөнхий сайдын айлчлал тав хоног буюу энэ сарын 13-17-нд үргэлжлэхээр болсон нь харьцангуй уртад тооцогдоно. Энэ хооронд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй уулзан, Ерөнхийлөгч Юн Сог Ёль, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё нарт бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн, Гадаад хэргийн сайд Пак Жин, Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нарыг хүлээн авч уулзана.

Мөн Монгол, Солонгосын Бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцон тус улсын томоохон компаниуд, банк санхүүгийн байгууллагын удирдлагатай уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцана. Мөн БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөж байна. 

Ерөнхийлөгчийн санаачилж, Засгийн газраас дэмжигдэн, УИХ-аас тогтоол гарахаар хүлээгдэж буй Хархорум хотыг сэргээн байгуулах төсөл, Хөшигийн хөндийд дагуул хот байгуулах зэрэгт БНСУ-ын оролцоо ямар байхыг дээрх уулзалтуудаар шийдэх юм.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай уялдуулан БНСУ-аас аялал жуулчлалыг өргөнөөр татах, иргэд солилцоог дэмжих, БНСУ дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, визийн нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудал мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад албан ёсоор багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-13 11:18

З�##�уу Ерөнхий сайддаа мжилт хүсье. Солонгос бол Монголд ээлтэй сайхан орон доо. Олон ч Монгол хүн амьдр�##�аа босгосон, Монголын эдийн засагт монголчуудын гуйвуулгын мөнгө асар их хувь нэмэр оруулдаг гж боддог шүү

Холбоотой мэдээ

Back to top button