Нэг сая жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого олно

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгосон билээ. Үүний хүрээнд аялал жуулчлалын нэгдсэн төлөвлөгөөг танилцуулав.
-"Welcome to Mongolia"-
Зам, тээврийн хөгжлийн, Гадаад харилцааны, Сангийн, Соёлын, Цахим хөгжил, харилцаа холбооны, Байгаль орчин, аялал жуулчлалын болон Хууль зүй дотоод хэргийн яамны бүрэлдэхүүнтэй нийт долоон яам хамтарч ажиллажээ.
Тэд 2023-2025 оныг "Монголд зочлох" аялал жуулчлалын жил болгож зарласантай холбоотойгоор гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэлийг эрчимжүүлсэн байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангаж, ажиллах ажээ.
Үүний хүрээнд улсаа сурталчлах түлхүүр үгийг "Welcome to Mongolia" буюу "Монголд тавтай морил" хэмээн нэрийдсэн байна.
-Нэг сая жуулчин хүлээж авна-
Улсын хэмжээнд энэ онд НЭГ САЯ жуулчин хүлээн авах юм байна. Ингэхдээ дараах байдлаар тооцоолжээ.
- 1-5 дугаар сард 200
- 6-9 дүгээр сард 550
- 10-12 дугаар сард 250 мянган жуулчин тус тус хүлээн авах юм байна.
Он гарснаас хойш нэг сарын хугацаанд буюу нэгдүгээр сарын 1-31-ний өдрүүдэд 19319 жуулчин хүлээн авчээ.
-Аялал жуулчлалын салбарын орлого 1.2 тэрбум ам.долларт хүрнэ-
Нэг сая жуулчныг хүлээж авснаар эл салбарын орлогыг энэ онд 1.2 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн тооцоолж байгаа. Ингэснээр ДНБ-ий 11.5 хувийг эзлэх ажээ.
Харин 2024 оны жуулчны тоог 1.6 саяд хүргэнэ хэмээж буй. Ингэснээр салбарын орлогыг хоёр тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий эзлэх хувийг 16 хувьд хүрнэ
-Агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлэнэ-
Монголд зочлох жилийн хүрээнд агаарын тээврийн салбарт энэ онд 1.5 сая, 2024 онд хоёр сая зорчигч тэвэрэлэх зорилт тавьжээ.
Үүний хүрээнд 39 улсын Засгийн газартай агаарын хэлэлцээртэй ажиллаж байгаа аж. Түүнчлэн долоо хоногт Япон улс руу 60, БНСУ руу 70, БНТУ руу 34 удаа нислэг үйлдэх боломж бүрджээ.
МИАТ компани 2023 онд том оврын дөрвөн онгоц оруулж ирэхээр болсон байна. Үүнээс тавдугаар сард Бойнг 787-900 онгоцыг оруулж ирэхээр болжээ.
-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга-
2000 онд баталж байсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон дагалдах төслүүдийг 2022 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан.
Тус хуулийн төслийн хүрээнд,
- Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
- "E-Visa" олгох улс орнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгоно
- Агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, гурван жилийн хугацаанд Монгол орныг зорих нислэгт хязгаарлат тавихгүй, бүх улсаас ирэх агаарын хөлгийг хүлээн авах зохицуулалтуудыг тусгасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
400 saya juulchin khaachsan be
Бадарчин авчирч яахав дээ