СПОРТ
Манай U18 насны хөвгүүд ДАШТ-ийн шилдэг наймд шалгарлаа

Улаанбаатар хотноо болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ-ий медальтнууд өнөөдөр тодорно. Манай улсын баг тамирчдын хувьд шилдэг наймд манай хөвгүүдийн баг багтаж, медалийн төлөө өрсөлдөхөөр болсон юм.
Өчигдөр буюу пүрэв гарагт манай эрэгтэй баг хоёр тоглолт хийснээс нэг хожин, нэг хожигдож хэсгээсээ хоёроор шалгарлаа. Эхний тоглолтоо Гүрж улсын багийн эсрэг хийн 18:16-гаар хожиж хэсгийн 3 дахь ялалтаа байгуулснаар ДАШТ-ий шилдэг найман багийн нэг болсон билээ.
Өнөөдөр /2019.06.07/ манай баг 13 цагаас хасагдах шатны тоглолтоо Турк улсын шигшээ багтай тоглоно.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.