Бөхийн таамаг: Олны ам арслангийн талд, түүх аваргуудын талд...

Монголчууд бид бөхөө үнэнхүү хүндэлдэг ард түмэн. Үндэсний их баяр наадам, Цагаан сараар бараг л “бөхөө үзээд баярлачихдаг” гэхэд хилсдэхгүй. Нэгэнт бөх нь баяр болчихсон учраас баяраа угтаж, хэн гэдэг аавын хүү түрүүлж, үзүүрлэж, түмэн олноо цэнгүүлэх вэ гэдэг асуудал ярианы гол сэдэв болдог. Бид энэ жишгээр, өнөөдрийн гол үйл явдал, “баяр” болох “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн шинийн нэгэнд зориулсан барилдаанд түрүүлж үзүүрлэх магадлалтай хүчтэнүүдийг таамаглснаа уншигчдадаа хүргэж байна.
-Олны ам Б.Орхонбаяр арслангийн талд байна-
Олон нийтийн сүлжээнд бөхийн тухай бичдэг, бөх сонирхогчдын бүлэг, хуудсууд олон болжээ. Тэнд цуглагсад дор бүрнээ өөрсдийн таамгаа хэлэлцэхээс гадна хэдэн саяар хэмжигдэх бооцоотой тааврын уралдаан өрнүүлдэг юм байна. Тэдгээр хуудас, уралдаанд оролцогчдын сэтгэгдлийг шагайж үзвээс, олон нийт залуу арслан Б.Орхонбаярт ихээхэн итгэл хүлээлгэж буй нь харагдлаа.
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадамд үзүүрлэж Монгол Улсын арслан цол хүртсэнээсээ хойш барилдаагүй байж байгаад өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн том эрэмбэтай наадамд түрүүлсэн. Наадмаас хойш “Бэлтгэлээ хийж байгаа болов уу, цолоо тэмдэглээд яваад байна уу” хэмээн сураг ажиг тавьж байсан дэмжигчдийнхээ сэтгэлийг тэрбээр ингэж тэнийлгэсэн. Өнгөрсөн хоёр сарын хугацаа үнэндээ Б.Орхонбаяр том ойгоор том цолд хүрсэн “Азны” арслан биш, ирээдүйд аварга цолд хүрэх итгэлийг зүй ёсоор хүлээх эрхтэй, хариуцлагатай бөх болохоо баталж харуулсан хоёр сар байсан гэж хэлж болно. Түүний ид хавтай, уран хурц барилдаан, зэрэгцэн өсөж өндийж буй тэрсхэн хэдэн сайхан залуусын өрсөлдөөн монгол үндэсний бөхийн хөгжлийг урьдын түвшинд нь хүргэх, А.Сүхбат, “Зургаан залуу заан”-ыг зодог тайлахтай зэрэг хөндийрчихсөн бөх сонирхогчдыг дуртай спортод нь эргүүлж авчрах хөшүүрэг болж байгаа байдал ч ажиглагдаж байна. Сүүлд улсын харцага Н.Золбоотой хийсэн барилдаан нь монгол бөхөө үзэх, сонирхох сэдлийг олон хүнд төрүүлсэн болов уу.
2011 оны туулай жилд тохиосон Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баяр наадамд түрүүлж улсын арслан цол хүртсэн, Б.Орхонбаярын нутгийн Г.Эрхэмбаяр дараа нь сар шинийн барилдаанд түрүүлж /2013/, улмаар наадмаар манлайлан аварга цол хүрсэн сайхан түүх бий. Ах аваргынхаа түүхийг дүү арслан давтахыг үгүйсгэх аргагүй.
Бөхийн барилдаанд давах чухал ч үзэгч олныг цэнгүүлэх нь түүнээс ч чухал байдаг. Б.Орхонбаяр арслан түрүүлэхгүй ч бай, түрүүлсэн дайны сэтгэлийн цэнгэлийг ард түмэндээ эдлүүлэх нь л одоогоор баталгаатай байна.
-Харин түүх О.Хангай тэргүүтэй /Түрүүлэх магадлалын хувьд/ аваргуудын талд...-
Цагаан сарын барилдаан 58 удаа /1963 онд эхэлж, цар тахлаас болоод 2020, 2021 онд өнжсөн/ зохиогдоход 48-д нь аварга буюу хожим аварга цол хүртсэн бөх түрүүлжээ. Яг аварга, даян, дархан аварга цолтой бөх түрүүлсэн тохиолдол 28 байна. Тэгэхээр, түүх энэ удаагийн барилдаанд зодоглож буй Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, О.Хангай гэсэн таван аваргын талд байна.
Улсын наадам түрүүлээд дараа жилийнх нь цагаан сард түрүүлсэн тохиолдол олон бий. Санаанд байгаагаас, А.Сүхбат аварга 2000 оны наадам, 2001 оны цагаан сар, наадамд дараалан түрүүлж байсан. Цол дагаж бяр нэмсэн О.Хангай аварга энэ жишгээр явахыг үгүйсгэх аргагүй. Тэрбээр өнгөрсөн жилийн наадмаас хойш гэнэт буурь сууж, алдаа гаргахаа бараг больсон. Түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөхчүүдийн нэг.
Араас нь харин Н.Батсуурийн боломж үнэлэгдэх болов уу. Ямар ч барилдаанд зодоглосон түрүүлэх хамгийн өндөр магадлалтай байдаг энэ цагийн манлай аваргыг ингэж хойно нэрлэсэн нь алдаа ч байж мэднэ. Суурь аварга улсын наадамд гурав түрүүлсэн хэрнээ цагаан сарын барилдаанд түрүүлэх байтугай үзүүрлэж үзээгүй сонин түүхтэй бөх. Тиймээс Цагаан сарын барилдаанд түрүүлэх нь аваргын өмнө нэлээд том зорилго болж тавигддаг болов уу гэж бодно.
Ер нь энэ жилийн сар шинийн барилдаанд зодоглож буй таван аваргын гурав нь тус барилдаанд түрүүлж үзээгүй байна. Тиймээс “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг аваргуудын дотор нэлээд нухацтай бодол байгаа нь гарцаагүй.
Энэ цагаан сарын барилдаан монгол түмний хувьд хайртай аварга Ц.Санжаадамба нь дэвжээндээ эргэн ирсэн давхар баяр болж хувирсан. Алдсан хугацаагаа түрүү авч нөхөх шиг сайхан юм хаана байхав. Аварга энэ жил чамбай хүч үзэх болов уу гэсэн хүлээлт байна.
-Хэн нь ч магадгүй бүхэл бүтэн үе байна-
Цагаан сарын барилдаан үргэлж л шударга, шуурхай болдгоороо ард түмэнд дандаа л баяр бэлэглэдэг сайхан барилдаан. Цол олгодоггүй болохоор бөхчүүд тухайн жилийнхээ өнгийг үзэх гэж үнэн хүчийг үздэг. Тэр утгаараа чөлөөтэй, санаснаа хийж барилдсан бөх амжилт гаргах магадлал өсөж, таамаг эвдэгддэг.
Аварга арслангаас доошоо тухайлж өгүүлэх үнэхээр хэцүү болж ирж байгаа тул нэгтгэн нэрлээд таамгаа өндөрлүүлье гэж бодож байна.
Аварга арслангуудын дараа түрүүлэх хамгийн өндөөр магадлалтай бөхчүүдээр бөхийн хорхойтнууд улсын гарьд М.Бадарч, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Бат-Өлзий, Ц.Бямба-Отгон, Н.Золбоо, Б.Зоригтбаатар нарыг нэрлэжээ.
Цахиур хагалах улсын залуу бөхчүүдээс Б.Түмэндэмбэрэл, өнгөрсөн жилийн түрүү бөх, аймгийн заан Э.Мөнхжаргал нарт илүүтэй итгэл хүлээлгэж байна. Нэг их хол зөрөхгүй болов уу.
Монголчуудад, тэр тусмаа бөх сонирхогчдод наадам, цагаан сард үнэлгээ тогтоодог жишиг бий. Бөхийн барилдаан нь сонирхолтой, маргаан будилаангүй бол тухайн наадам, цагаан сарыг “сайхан болсон”, гэмтэл бэртэл ихтэй, булхайтай бол “жаахан тааруухан болсон” гэх зэргээр дүгнэдэг. 1999 оны цагаан сар гэхэд бөхийн барилдаан л сэтгэлд буудаг, мартлаа гэхэд “А.Сүхбат Ба аваргыг хаядаг” гэж сануулахад дурсамж сэргээд ирдэг байх жишээтэй.
Энэ утгаараа зарим жилийн наадам маргаан будилаантай болж, ард түмний сэтгэлийг дундуур үлдээх тохиолдол ч бий. “Бөхчүүдийг нутгийн уулс нь наадамд дагаж ирдэг” гэдэг. Үнэхээр ч нэг бөхийн ард нутгийн түмний итгэл, сэтгэл байдаг учраас булхай, будлианд орлоо гэхэд бүхэл бүтэн аймгийнхан сэтгэл дундуур үлдэнэ. Тиймээс Туулай жилийн сар шинийн барилдаан үзүүштэй сонирхолтой, гэмтэл бэртэл, булхай маргаангүй болох нь л хэн түрүүлж, үзүүрлэхээс илүү чухал гэдгийг эцэст нь тэмдэглэе.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орхонбаяр од нь гүйж арслан блсон.одол явахгү.зооны бяр муу нас ахих тусам муудна.з�##�уу ш�##�маг болоод цөөхөн жил гагу барилддаг бөхчүүдийн нэг.
Энэ хаашаа сайт вэ.ш.а.л.маг гж бичхээр үсгийг нь голоос нь гээгээд эвгү үг болгоод хувиргачихдаг кк
З.а.л.уу гж бичхээр а.л гж бичлээ гэх юм.инээдтэ юм а з.а.л.у.у гж бчиж болохгү.хөгшин сайт
Орхонбаяр арслан хүүд амжилт хүсье. 140 хилтэй Батсуурь аваргыг улсын баяраар тэгж баруун хөмөрч хаясан хүн зооны бяргүй байх уу. Энэ доор бичсэн нөхөр юу ч мэддэггүй тэнгүүдийн нэг байна.
Цагийг эзэлсэн сайхан з�##�уучуудын хэн нь ч түрүүлсэн баярлана. Хамгийн гол элдэв будлиангүй харгүй, хоргүй, унтаад байлгүй уран мэхийг ур�##�дуулж сайхан барилдахыг л хүсэж байна даа.
Б.Бат өлзий заан цолтой хүн шүү.Харцага гээд биччихжээ..