СПОРТ

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

2023 оны хоёрдугаар сарын 25-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны 02-р сарын 25-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, Алтайн салбар уулсаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -4…-9 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +10…+15 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Агаарын температур +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Агаарын температур -5…-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Агаарын температур 0…-2 градус хүйтэн байна.

05.00 цагт Улаанбаатарт: -11 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button