НИЙГЭМ

Соёлын салбарт сөргөөр нөлөөлсөн соёлын салбарынхан

Манай улсын шинээр гарч ирж буй охидын хамтлагууд ихээхэн амжилттай яваа. Цаг үеэ мэдэрч гаргасан дуу бүхэн нь ч сонсголонтой хийгээд, олон нийтэд хүрч буй. К-Попын дуунуудаас дутахааргүй хэмээн магтахад ч буруудахааргүй.

Харамсалтай нь шил шилээ дарж, шинэ дуугаараа эргэн ирэлтээ хийсэн "The Wasabies" болон "Foux" хамтлагийнхан нэлээд шүүмжлэлд өртлөө.

Шалтгаан нь тэдний шинэ дууны нэр юм. Дэлгэрүүлбэл, "The Wasabies" хамтлаг "YAHKADAGAN" нэртэй дуугаа цацаад 24 цаг ч болоогүй байна. Харин "Foux" хамтлагийнхан "Haraal medne" гэх нэртэй дуугаа 11 хоногийн өмнө гаргасан юм.

"YAHKADAGAN" гэх нэр нь угтаа "Яах гээд байгаа юм бэ", "Haraal medne" гэх дуу нь "Хараад л мэднэ" гэх утгыг агуулж буй. Товчхондоо уран бүтээлчид ярианы хар хэллэгийг бичгийн хэлтэй хольж буй нь олон нийтийг соён гэгээрүүлэх хүмүүсийн хувьд нийгэмд буруу үлгэр дууриаллыг дагуулж байгаа юм.

Эх хэлний дархлаа гэх зүйл бий. "Яаж бичих хийгээд дүрэм хамаагүй" хэмээн өөрсдийгөө зөвтгөдөг нийгмийн хувьд энэ мэтээр эх хэлний дархлаанд нөлөөлж буй.

Нөгөө талаараа үүнийг маркетинг хэмээн нэрийддэг. Гэвч ийм төрлийн маркетинг байх нь төдийлөн оновчтой бус. Олон нийтийн анхаарлыг татахын тулд эх хэл соёлоо сүйтгэх нь тийм ч таатай зүйл биш.

10-аад хоногийн өмнө "Foux" хамтлаг ийм байдлаар шүүмжлэлд өртөж байсан бол энэ удаад "The Wasabies"-ын ээлж болжээ.

Артист AM-C "Tee yaahiin" уран бүтээлээ ч нэг жилийн өмнө гаргаж байсан. Угтаа бол "Тэгээд яах юм бэ" гэх утгатай.

Зөвхөн хөгжмийн салбар гэлтгүй кино урлагийн салбар ч энэ мэтээр шүүмжлэлд өртөж байсан. Эргэн сануулахад, Эмоци продакшны "Гурван найз яасан байх нь уу" гэх бүтээл юм. "Вэ, уу, үү" гэх мэт нөхцөлөө ч ялгалгүй, ярианы хэлийг бичгийн хэлэнд ашигласан жишээ бий.

Түүгээр ч зогсохгүй Хөвсгөл аймгийн нөлөө бүхий төрийн албанд ажилладаг өндөр албан тушаалтан хүртэл албан бичгээ ярианы хэлээр бичсэн асуудал саяхан гарсан.

Энэ мэтээр бичгийн болон ярианы хэлээ ялгахгүй асуудал нийгмийн салбар бүрд байгаа нь их бага хэмжээгээр илэрсээр.

Дуу хөгжмийн өвөрмөц байдал нь нэгнээсээ ялгарах хэдий ч нэрний энэ мэт байдал нь огтхон ч ялгарал болж чадахгүй. Ганц хоёр хамтлагийн дууны нэрийг буруу бичсэнээс болж мөхөх хэл гэж байхгүй. Гэсэн хэдий ч тэднийг даган дуурайж, сонсож, дэмждэг хүмүүст нөлөө үзүүлэх нь гарцаагүй.

Мөн дотоодын уран бүтээлчид гаднын улс оронд нэрээ таниулах, уран бүтээлээ илүү олон хүнд хүргэнэ хэмээн төлөвлөж буй бол энэ мэт дууны нэр хэр зохимжтой байх бол, бодох л хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-02-27 12:25

Маш зөв.Одоо үед эх хэлээрээ зөв ярьж бичдэг з##уу үе цөөхөн байна.Эх хэл бол үндэстний дархлаа шүү.

debil
debil
2023-03-02 21:22
Reply to  Zochin

solioroodaarai

059
059
2023-02-27 16:15

yoooooooooooo arai arai...yakh geed bgaa yum be gedeg ugiig yu geed bichchikhsen yum be.... bi bur unekheer unshij tail chadsangui sh dee...ekh kheleeree bichij yarij suraa daraa ni duugaa duul

Уншигч
Уншигч
2023-02-27 17:05

Зөрчлийн хуульд үүнийг хориглосон байдаг уу, үгүй бол за##т нэмж оруулаад л санхүүтэй нь яриад байхаар зөв бичдэг бас ярьдаг болно, олонд нөлөөлдөг хүмүүс ийм байж болохгүй

яах гээд байгаа юм бн
яах гээд байгаа юм бн
2023-02-28 07:12

к попын дуунаас ялгаагүй.гшшш хаха

Зочин
Зочин
2023-02-28 08:09

Сүртэй шд. Яахгээдээдийн.

З333
З333
2023-02-28 17:11

Оноосон нэр юу ч байж болно гэдгийг ойлгоё. Төрийн ##бан хэрэгт ашигласан биш шүү дээ. Англи хэлэнд gonna, wanna гээд л ашигладаг

Sorry
Sorry
2023-02-28 17:40

Ymar marketing hiih n tednii l asuudal ta nar zugeer dut! Ene huuhduud mgl helnii bagsh surgan humuujuulegchid bish! Ternii orond heden setguulchdiihee aldaa ugend iluu anhaartsgaa! Niitlel bichdeg setguulchid utga, ugiin mash ih aldaatai bdg. Gants buteel gargah gej yamar ih hudulmor mungu shaarddiig medelgui demjihiin orond bitii olon um yari. Uuruu setguulch murtloo bas l utga uyanga hetsuuhen l bichsen bna shuu N.Anujin min!

Зочин
Зочин
2023-03-01 01:57

Энэ Анужин гэх сэтгүүлч энэ нийтлэлийг бичсэн үү ? Зөв шүү Эх хэлээрээ зөв ярьж бичдэг болмоор байна

Зочин
Зочин
2023-03-01 06:32

Янханужд гэчихсэн бишүү

Зочин
Зочин
2023-03-01 09:33

Зөв. Хөндөх л ёстой сэдэв

Зочин
Зочин
2023-03-02 05:08

Tee yadiin. Yahgaadiidiin. Unshaal oilgiishd. Bichgiin hel mel gej yuaidiin. ????

Холбоотой мэдээ

Back to top button