УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад айлчилна

УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх сард Япон Улсад айлчилна. Тодруулбал, тэрбээр Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд айлчлах юм.

Энэхүү айлчлалын гол зорилго нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд оршино. Мөн хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлагатай албан ёсны уулзалт хийхээр төлөвлөжээ.

Мөн Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Я.Нишимүра, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака-тай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд 2017 оноос хойш зургаан жилийн дараа хэрэгжих энэхүү албан ёсны айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 27, 2023 20:00

УИХ-ыг хурдан тарааж Занданшатарыг хөөж �######�уулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button