УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчдийн ивээлд багтсан улстөр, эдийн засгийн бохир тоглогч

"Ажнай" тодотголтой Д.Бат-Эрдэнэ АТГ-аас "мултарчээ". Учир юу гэвэл өчигдөр /2023.02.28/ АТГ мэдээлэл хийх үеэрээ нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж байгаа УИХ-ын гишүүдийн нэрсийг зарлахдаа Д.Бат-Эрдэнийн нэрийг гээв. Түүнийг Эрүүгийн цагдаагийн алба яллагдагчаар татан шалгаж байгаа болж таарав. Гэхдээ "АТГ-ын мөрдөгчид уг хэргийг хамтран шалгаж байгаа" гэх үгээр ам хаав.

Юун түрүүнд АТГ, ЭЦА шалгахын ялгамжийг тайлбарлах гэж оролдъё.

АТГ бол орон нутгийн жижиг Тавантолгойн нүүрсний хулгайн асуудалтай холбоотой байж болох бүхий л холбоо, сүлбээгээр нь ухаж төнхөж шалгах учиртай. Түүнд Өмнөговь аймгийн Засаг, захиргааны бүтцэд эзэн суусан багийнхан гэж бий билээ.

ЭЦА бол түүнтэй холбоотой "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн талбайгаас зөвшөөрөлгүй олборлосон мөргөцөгийн асуудлыг л шалгаж байгаа болж таарлаа. Гэвч "Ажнай" Д.Бат-Эрдэнэ мөргөцөг олборлож, хулгай хийснээ хүлээн зөвшөөрч төлбөрөө нэгэнт барагдуулсан билээ.

Тэгэхээр нүүрсний хулгайн хэргээр биш төлбөрөө төлөөд дуусчихсан жижиг мөргөцөгийн асуудлаар шалгагдаж байгаа бол хэзээ мултрах нь ердөө цаг хугацааны асуудал.

Уг нь 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гэх 17 хүний нэрийг АТГ зарласан. Түүн дотор нь "Ажнай" Д.Бат-Эрдэнийн нэр албан ёсоор багтаж, нэрлэгдэж байсныг энд дурдах нь зөв бололтой.

АТГ-т шалгагдаж байсан Д.Бат-Эрдэнийг ЭЦА чухам ХЭЗЭЭ шилжүүлээд авчихав гэдэг нь анхаарал татууштай.

-Л.Оюун-Эрдэнийг сөрсөн АТГ-

Одоогоос ердөө зургаахан хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНТ-ийн нэвтрүүлэгт орох үеэрээ "Нүүрсний хулгайн эсрэг жагсаалыг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ санхүүжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Хулгайтай холбоотой хүний нэг яах аргагүй мөн" хэмээн ил цагаанаар онцгойлон дурдсан билээ.

Ийм атал АТГ нь Ерөнхий сайдынхаа эсрэг ажиллаж буй мэт улстөрийн хөшигний ард хэрүүл уруул тарьсан ичгэвтэр үйл явдлыг өрнүүлэв.

Ноцтой нь ЭЦА шалгаж байгаа тохиолдол нь "хэргийг нь жаахан жонхууруулж байгаад хаачихна" гэсэн нотломжыг дор өгүүлье.

-"Ажнай"-н хамгаалалт залуу, хөгшин Ерөнхийлөгчид-

"Ажнай" Д.Бат-Эрдэнэ ингэж том байж чадаж байгаагийн цаад шалтгаан нь үе үеийн Ерөнхийлөгчид.

Хамгийн эхнийх нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Тэрбээр "Ажнай"-н шууд хамгаалагч. Ерөнхийлөгч байх цагаас нь халаас нэгтгэсэн гэгддэг.

Удаах нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Тэд "Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага дор нэгдэж, ганзага дөрөө харшуулж нөхөрлөлөө бататгасан хүмүүс.

Үе үеийн Ерөнхийлөгч нарын ивээлд ингэж багтчихсан хүн.

Муугаар яриад Д.Бат-Эрдэнийн яллагдагчаар татагдсан хэрэг шүүхэд шилжлээ гэхэд УДШ-д Ц.Элбэгдоржийн томилсон арав гаруй шүүгч сууж буй. У.Хүрэлсүхийнх нь бас хэд бий. УДШ бол салбар шүүхүүдийнхээ томилгоог хийдэг.

-Үсрээд л 2024 онд нэр дэвших эрх эдлэхгүй шийтгэл-

Тэгэхээр цагдаа дээр шалгагдаж байгаа хэрэг нь шүүх рүү шилжлээ гэхэд Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нарын хамаарал бүхий шүүгч нарын гараар орж, замхрахын цондон болно гэсэн үг.

Эцсийн үр дүнд Д.Бат-Эрдэнийн ил цагаанаар хүртэж болох хамгийн том шийтгэл нь үсрээд л 2024 оны сонгуульд нэр дэвших мандатаа л авч чадахгүй. Энэ нь түүний хувьд тийм ч том асуудал биш.

-"Ажнай"-г хөлжүүлсэн орон нутгийн хөл-

"Ажнай" Д.Бат-Эрдэнийн мөнгөжиж ирсэн гол пойнт нь орно нутгийн Засаг, захиргааны бүтцэд эзэн суусан багийнхан. Өмнөговь аймгийн үе үеийн засаг дарга нар гэсэн үг. АН гарсан ч, МАН гарсан ч эл аймгийн удирдлагын аппратыг сүүлийн арав гаруй жилийн турш худалдаж авч ирсэн нь улстөрийн хөшигний ард хэдийнэ ил яригддаг болсон зүйл.

Хамгийн сүүлийн сонгодог жишээ нь одоогийн Засаг дарга Р.Сэддорж. Д.Бат-Эрдэнийн зөвлөхөөс эхэлж, ажил амьдралаа залгуулсан нэгэн. Эцэст нь яллагдагчаар татагдан хоригдож, Д.Бат-Эрдэнэтэй "уулзаж болохгүй" гэх хориг авчихсан сууж байна.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Эцэст нь "Ажнай" Д.Бат-Эрдэнэ бол Монголын улстөр, эдийн засгийн бохир тоглогчдын нэг гэсэн нэршлийг ил ч зүүнэ, далд ч зүүнэ. Түүний нүүрсний хулгай гэх хэрэгтэй холбоо хамаарлууд ил цагаан байсаар байхад хуулийнхан, шалгах нэгжүүд нь өмгөөлчихөж байгаа нь өөрөө дэндүү бохир зүйл.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 1, 2023 08:50

Ажнай их муу хүн дээ

хүннү
хүннү
3 сар 1, 2023 23:40
Reply to  Зочин

одоо их сайн хүн болжээ

Зочин МИ
Зочин МИ
3 сар 1, 2023 09:17

энэ байдлаас харахад л энэ хүрэлсүг бол яавч оигтой амьтан биш

Irgen
Irgen
3 сар 1, 2023 09:20

Ajnaig hurelsuh diildegguim bol ard tumen diieh bailgui de

Зочин
Зочин
3 сар 1, 2023 09:27

Yax gej multlaad bgaa ene xvniig yax yostoi yum be duraaraa uls orniig tsulnuud uwuulaad baix uu

Зочин
Зочин
3 сар 1, 2023 09:30

Энд Eрөнхийлөгч ямар хамаатай юм вэ?

Зочи
Зочи
3 сар 1, 2023 09:53

Бүх юмыг муу муухайгаар хардаг ,ойлгодог ХАРЛУУЛАГЧ хэмээх вирус нилээдгүй газар авчээ. Шинж тэмдэг нь нүдэнд байнга муу муухай юм харагдана , хараамаар хэнийгч гүтгмээр доромжилмоор болж булчин шүрмэс нь задрах гэж өвдөнө нэг сайхан муу муухайн т�##�аар юм бичвэл бие нь тавир ч сайхан болно.

Зочин
Зочин
3 сар 1, 2023 17:14
Reply to  Зочи

Нүүрсчний угаадасны гөлөг минь, амаа татаа !

Зочин
Зочин
3 сар 1, 2023 12:21

ИЙМ МУУХАЙ ШУДАРГА БИШ БАЙГАА УЧРААС Л АСУУДЛЫГ ХҮҮК РҮҮ ХАНДУУЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ ХҮРЭЛСҮХ ХУЛХИ БАЙНА

Зочин
Зочин
3 сар 1, 2023 13:46

Iimerhuu humuus gishuun baihad uls yaj uudluh ve?

цэрэнбалтав
цэрэнбалтав
3 сар 1, 2023 14:49
Reply to  Зочин

Д�##�аизадгад хотыг хөгжүүлэхэд маш их хөрөнгө гаргаж улаан баатар хотоос гоё амьжиргааны боломжийн төвшинд хүргэснийг өмнө говьчууд мартв�##� �##�дас болноо

Зочин
Зочин
3 сар 1, 2023 17:18

Битгий хуц, муусайн хужаагийн шээснүүд, азаар хилийн наана гарч Монголын нүүрс идэж байгаада а баярлаад сууж бай ! Зөвхөн та нарынх биш монг олын баялаг шүү !!!

Зочин
Зочин
3 сар 1, 2023 17:21

Бусад сайт, сонин хэвлэл, тв радио энэ хүний т�##�аар таг чиг үү ?!

Зочин
Зочин
3 сар 1, 2023 19:05

УГ НЬ БОЛ БЭРХИЙН ДАНХАР ТОЛГОЙТ БАЦААНЫГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ХҮРЭЛСҮХ БОЛ УГААСАА ОЛИГГҮЙ ХҮН НАМ ХАРГАЛЗАХГҮЙ МӨНГӨТЭЙ ХУЛГАЙЧ НАРЫН ХАЛААСАНД ОРЧИХСОН ГӨЛӨГ БОЛСОН АМЬТАН. ОЮУНЭРДЭНЭЭ ЧИ ОДОО ХҮҮКИЙГ ЦОХИЖ УНАГАА ИЙМ ЛАЛАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УЛС ОРНОО НАМТАЙГАА ХОРЛОЖ БАЙНА УЛС ТӨРЧДИЙН ОЛХИОГҮЙ АРЧААГҮЙ АМБИЦ МӨНГӨ ТӨГРӨГ БӨГС БӨӨРНИЙ ТОЧИК ЗААРНЫХ НЬ ХАМГИЙН ТОМ ХОХИРОГЧ НЬ АРД ТҮМЭН ЭНЭ ЗАСАГ ТӨРӨӨС ЮУ Ч ХАРААД ГОРЬДООД НЭМЭРГҮЙ БОЛЛОО ГАНЦХАН ЗӨВ ГАРГАЛГАА БОЛ ЭНЭ ХОЁР НАМЫГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИЖ БҮХ УДИРДАГЧ НАРЫГ НЬ ЦӨЛЛӨГТ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин
Зочин
3 сар 2, 2023 08:08

гамбир царайлсан пиг шоронд хий хүүкээ

Зочин
Зочин
3 сар 2, 2023 08:58

Новшийн хулгайч нохойнууд яаж хүний нүүр харж амьдардаг байнаа.Улс орноосоо элэг нэгтнээсээ хулгай луйвар хийж байгаа хүмүүсийн тархийг нээгээд үзэх юмсан дотор нь ус байдаг болов уу эсвэл юу байдаг бол.Авах идэхийн дон туссан мулгуу нөхдүүд.

Зочин
Зочин
3 сар 2, 2023 09:11

Ийм л болчихсон юм л даа. Хөөрхий ерөнхий сайд маань ингээд л хад мөргөж байгаа юм. Ганц энэ биш л байхгүй юу.

Холбоотой мэдээ

Back to top button