УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЕТГ: Халимаг иргэний улстөрийн орогнол хүссэн хүсэлт ирээгүй

Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хоёрдугаар сарын 23-нд ирсэн Халимаг иргэн “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр саатуулагдаад тав хонож байна.

Тухайн иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа нь хоёрдугаар сарын 22-ны өдөр дууссан тул ийн нисэх онгоцны буудал нэвтрэх хилийн бүс дээр орж чадахгүй гацаад байгаа нь энэ юм.

Улмаар ОХУ-ын Халимаг Улсын иргэн В.Баатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан улстөрийн орогнол хүссэн хүсэлтээ өчигдөр /2023.03.01/ гаргасан гэх мэдээлэл байна.

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас тодруулахад "Халимаг иргэнийтухай мэдээллийг хүлээн авсан. Харин улстөрийн орогнол хүссэн хүсэлт нь манайд албан ёсоор ирээгүй байна" гэлээ.


Харин цахим орчинд тархсан Ойрад-халимаг түмний конгресоос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан хүсэлтийг сийрүүлбэл:

Ойрад-халимаг түмний конгресс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Ах дүү Монголын хүндэт Ерөнхийлөгч өө

Танай сайхан улсад түр зорчихоор явж буй манай элэг нэгтэн, нийгмийн нэртэй зүтгэлтэн, Ойрад халимаг түмний конгрессийн даргын орлогч Батыр Батырович Бормагнайевт анхаарал хандуулж туслахыг Ойрад халимаг түний конгрессын нэрийн өмнөөс танаас хичээнгүйлэн хүсье.

Түүнийг “Паспортын хугацаа дуусахад бага хугацаа үлдсэн” гэдэг шалтгаанаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд саатуулаад байгаа бөгөөд тэрбээр тэндээ хэд хоноод буй. Тиймээс Б.Б.Бормагнаевт бичиг баримтын зөрчлөө арилгах, улмаар Монгол Улсад нэвэрч орох, эс бөгөөс Европын холбооны аль нэг улс руу зорчих боломжийг бүрдүүлэх тал дээр анхаарал хандуулж туслахыг танаас хичээнгүйлэн хүсэж байна.

Энэ нь бидний анд нөхөр, ах Батыр Батырович Бормагнаевын хувьд агуу их өвөг дээдсийнхээ нутагт хөл тавьж, цэнгэг агаарыг нь цээж дүүрэн амьсгалах сайхан боломж юм. Мөнх хөх тэнгэр бид бүгдийг ивээг.

Хүндэтгэсэн, Ойрад халимаг түмний конгрессын дарга Арсланг Санджиев

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-01 11:37

Хаанаасаа ха�##�гач нь гэж гэж зөв хааныг ч му уухай болгож хөрагдуулдаг амьтад байсан бололтой Одооныхоор цүнх баригчид гэгч хоосон толгойтой юм мэдэхгүй тэнэгүүд юм шиг байгаан Монголчууд тусламж хүсээд ирсэн хэнийг ч энэрдэг ард түмэн зовж яваад тус�##�даг нэнжин сэтгэлтнүүд шүү.Энэ эсрэг юм үзүүлээд улам зовоогоод байгаанууд жэнхэнэ монгол биш учраас үсэрсэн цус махныхаа тасархайд хандах хандлагыг моэгол улсын нэрийн доор буруу үзүүлээд байнаа.Яасан дээрэлхүү этгээдүүд тэнд байнаа.Туслаач наад хүндээ Орогнүүлж хоргодуулах нь бүү хэл иргэншүүлж амьдруулах хэрэгтэй шүү дээ.Улс орныхоо нэр �##�дрыг муухай харагдуулдаг б�##�иар юмс хил га�##�ьд их байх юмаа.Бүхнийг мөнгөөр хэмждэг тэнэгүүд

Холбоотой мэдээ

Back to top button