Хөндөх өнцөг: "Хаалттай" пропорционалийг сонговол дахиад л МӨНГӨТЭЙ НЬ парламентад хөл тавина
Уржигдар “төрсөн өдөр”-өөрөө эрх баригч МАН “Шилэн нам” нэртэй эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, түүндээ улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг нухацтай хөндөж ярилцсан билээ. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ хурал дээр сонгуулийн тогтолцоонд пропорциональ хувилбар оруулж ирэхийг дэмжиж, “Хүсвэл Хаврын чуулганаар амжиж өөрчлөөд, ирэх намар сонгуульд явуулсан ч болно” гэсэн байр суурь илэрхийлсэн.
Ингэхдээ пропорциональ тогтолцооны “Хаалттай” буюу иргэд зөвхөн намын нэр дугуйлж, авсан саналын хувиар намын өөрсдийнх нь гаргасан улстөрчдийн жагсаалтаас эрэмбийн дагуу сонгогдох хувилбарыг л авч үзэж буй.
Энэ хувилбарын үед намдаа нөлөө бүхий, эс бөгөөс их мөнгөтэй нэгэн нэрээ жагсаалтад дээгүүр бичүүлээд шууд УИХ-д орж ирэх боломжтой байдаг. МАН-аар жишээлэхэд даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ шууд жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, улмаар УИХ-д баталгаатай орж ирнэ гэсэн үг.
Тэгвэл пропорциональ тогтолцооны “Нээлттэй” хувилбар гэж бий. Ийм үед сонгогч нам төдийгүй нэр дэвшигчдэд саналаа өгөх боломж бүрддэг.
Тухайлбал, Швед улсад улс төрийн намууд жагсаалтаа энэ “Нээлттэй” хэлбэрээр бүрдүүлдэг. Шведийн улс төрийн намууд нам доторх санал асуулгаар 5-аас дээш хувийн санал авсан бүх хүнийг жагсаалтад бичдэг. Нам нь болзол хангасан нэр дэвшигч бүрийг жагсаалтад багтааж, ард түмэнд санал болгоно гэсэн үг.
Нидерландад мөн ийм бөгөөд нэр дэвшигч жагсаалтын өмнө, хойно эрэмбэлэгдсэнээсээ үл хамааран Парламентад сонгогдох боломжтой байдаг юм. Жишээ нь, Цагаачлалын асуудал эрхэлсэн сайд Хилбранд Навяин жагсаалтын хамгийн сүүлд бичигдсэн ч сонгогчдын дэмжлэгийн хүчээр ялалт байгуулж байв.
"Жагсаалт үнэлэх" эрсдэл

Азийн улсуудаас нээлттэй хэлбэрийг Фижи, Индонез, Шри Ланкад хэрэглэдэг байна. Энэ хэлбэр нь намуудад биш, хувь улстөрчдөд, мөн сонгогчдод илүү ашигтай байх хувилбар гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Гэхдээ сул тал мэдээж бий. Олон нийтэд таалгдах гэсэн попролыг дээд зэргээр хөөрөгдөнө. Нам бодлогоор, багийн тоглолт явуулах боломж хумигдана. Гэх мэтээр сул талууд бий. Төгс байсан бол дээр дурдсанаас илүү олон улсууд авч хэрэглэх мбайсан биз. Манайд авч болох юм гэсний гол шалтгаан нь өмнө нь гарч байсан ”Жагсаалт үнэлэх” гэх авлигын шинжтэй үйлдлээс сэргийлэх гэснийх юм. Т.Доржханд гишүүн “Алтан Дорнод”-ын Т.Ганболдоос тэрбумаар тоологдох мөнгө нэхсэн гэж ярьж байсан удаатай. Хэрвээ энэ хэлбэрээр сонгуульдвал жагсаалт үнэлэх арга явцгүй болж, намаас хамгийн нэр хүндтэй, олон санал авсан нь УИХ-д суух боломж бүрдэх юм.
Одоо үндсэндээ УИХ-ын гишүүд суудалдаа дахиад жаахан тухалья гэдэггүй л юм бол Л.Оюун-Эрдэнийн хэлсэн хувилбар хэрэгжиж, ирэх намар сонгууль явуулах магадлал багагүй байна.
Олон нийт, жижиг намуудын дэмжлэг бий. Үндсэндээ “Цар тахлаас болж нэг удаа бүтэн жилээр эрх мэдлээ хэрэгжүүлж үзсэнгүй” гэх гишүүдийн гоморхлоос өөр саатуулах шалтгаан алга. Нэг жилийн өмнө ч гэсэн хэрэггүй гишүүдээсээ салж авах сонирхол Л.Оюун-Эрдэнэд ч бий. Түүний “Хаврын чуулган эхэлмэгц Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарыг түдгэлзүүлэх” мэдэгдэл, “Түдгэлзэх гишүүдийн тоо хоёроор тогтохгүй байж мэднэ” гэх мэссеж нь үүнийг харуулдаг. Тиймээс пропорциональ тогтолцооны Нээлттэй хувилбарыг хэрэглэх асуудлыг дэвшүүлж, олон нийтийн анхааралд оруулж ирэх нь зөв гэж бодно.
Пропорциональ тогтолцоо
Хаалттай: Сонгогч зөвхөн намын төлөө санал өгдөг. Нэрсийг нам өөрсдийн шалгуураар гаргадаг.
Сул тал нь, намдаа нөлөөтэй этгээд жагсаалтад багтан сонгогдох боломжтой.
Нээлттэй: Сонгогчдод намаас гадна нэр дэвшигчийн нэр санал болгодог.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн өөрчлөөрэй! Одоо чинь шоронд суугаа хүн УИХ-ын гишүүн гээд л ирцэнд нь орчихсон байгаашдээ! Гэмт хэрэгтэн хүн ерөнхийлөгч болчихсон ч байх шиг!!!
ЭНЭ ТОГТОЛЦООНЫ ГОРЫГ СРАНГЭРЭЛ ЧАВГАНЦААР ЖИШЭЭЛЖ БОЛНО ЭНЭ ЭМГЭН ИХ ГАЛЗУУРСАН ЭМГЭН ЯМАР САЙНДАА Л УЛС ТӨРИЙХӨН МАН ДОТРОО ТӨРИЙН ИХ АВХАЙТАН ГЭЖ НЭРЛЭХ ВЭ ДЭЭ? ЭНЭ СОНИН ЧАВГАНЦ ҮХСЭН АЦААРАА ТӨРИЙН ИХ АВХАЙТАН БАЙХ ВЭ? ЭНЭ ХҮНИЙ ЦОЙЛДОГ ХҮССЭН САЛБАРЫХАА САЙДЫГ АВДАГ НУУЦЫГ МОНГОЛЧУУД САЙН МЭДЭЖ БАЙГАА.ОЮУНЭРДЭНЭ ЭНЭ ТОГТОЛЦООГ СОНГОХ СОНИРХОЛ ИХ БАЙГАА УЧИР НЬ ИРЭХ СОНГУУЛИАР ИРГЭДЭЭСЭЭ ДУНД ХУРУУНЫ НУГАЛБАР АВАХАА УРЬДЧИЛАН ХАРЖЭЭ.ТЭГЭЭД Ч ЭНЭ СОНГУУЛИЙГ ИРГЭДИЙН САНАЛ БИШ ХӨШИГНИЙ АРДАХ ТОХИРОЛЦООГООР ХАР МАШИН ШИЙДДЭГ ЮМ ШҮҮ МОНГОЛЫН УЛС ТӨРИЙГ МАН АН г ХЭДЭХ ҮЕЭР НЬ ЛААРАХ ИДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА ЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БӨГС БӨӨРӨӨРӨӨ НААЛДЦАН БУЗАР ХҮМҮҮСЭЭС ЮУ ХҮСЭЭД Ч ХАРААД Ч НЭМЭРГҮЙ
НЭЭЛТТЭЙ ...