НИЙГЭМСурвалжилга

Хаваржилт хүндэрч малчид ноолуураа "барьцаалж", өвс зээлж байна

Урь орж, цагийн аяс наашилсан ч улсын хэмжээнд 13 аймгийн 64 сум цагаан зудтай, цагаан зудархуу гэж үнэлэгдээд байгаа юм. Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн 23 сум цагаан зудтай, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Булган, Хөвсгөл, Архангай, Улаанбаатар зэрэг 13 аймгийн 41 сум цагаан зудархуу байна.

Цагаан зуд гэдэг нь намар, өвөл, хаврын цагт их хэмжээгээр цас орж бэлчээрийг хучсанаар мал өвс олж идэх боломжгүй болж олноор хорогдох нөхцөл бүрэлдэхийг хэлдэг.

Өөрөөр хэлбэл цасны дундаж зузаан хангайн бүсэд 12-15 см, хээрийн бүсэд  8-10 см, говийн  бүсэд 5-6 см болоход мал бэлчээрээс өвс олж идэхэд хүнд болдог.

Өнөөдрийн байдлаар дээрх аймгийн малчид бүс нутгийн онцлог, бэлчээрийн даац, малын тоо толгой, оторт гарсан байдлаас шалтгаалж цагийн зүтгүүг өөр өөрийн гэсэн асуудалтай туулж байна.

Бид энэ удаад Увс, Баянхонгор, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймгийн сумдын хаваржилт, цагаан зудын нөхцөл байдлыг сурвалжиллаа.

-Увс аймаг Өндөрхангай сум: Битүү цастай, малын хорогдол нэмэгдсээр л байна-  

Тус сум 600 малчин өрхийн 280 мянган толгой малтай. Зуншлага муу, өвөл хатуу болсон учир 7,000 толгой мал Наранбулаг сум руу оторложээ. Одоогийн байдлаар энд 8,700 мал хорогджээ. Улс, аймаг, сумын нөөцөөс 110 мянган тонн тэжээл 3,000 боодол өвс хөнгөлөлттэй үнээр авсан ч аманд ч үгүй, хамарт ч үгүй дуусч. Өвс боодол нь 25 мянга, тэжээл шуудай нь 25-30 мянга. Тун удахгүй УОК-оос 40 тонн өвс, тэжээлийн тусламж ирэх ч, өрхөд нэг шуудай тэжээл, нэг боодол өвс л оногдоно. Бүх мал турж тамирдсан, хорогдол зогсохгүй, цас ханзрах болоогүй учир малчид малчны зээл ихээр авах болжээ. Ингэж өвс тэжээлээ авч байж, цагын сайнтай золгоно гэнэ. Сумын удирдлага отрын бүсэд яваа болон алслагдсан багийн малчдаа  тогтмол эргэж тойрохын зэрэгцээ, сумын ЭМТ-д нэг тонн, багийн засаг дарга нарт 100 литр шатахууны тусламж үзүүлжээ. Мал төллөлт энд дөнгөж л эхэлж байгаа бөгөөд хашир малчид нь энэ жил малын тоогоо цөөлж хээлтүүлсэн байна.

-Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум: Малчид өвс тэжээлд 2-5 саяыг зарцуулсан-

Тус сумын  1,3,5,6 багуудад хаваржилт хүндэрч, мал бэлчээрлэх боломж тааруу байгаа аж. Харин 4 дүгээр багийн нутгаар цас ханзрах шинжтэй байна. Мал төлөлт ид эхэлж, малын хорогдол 5,200 болжээ. Аймаг, сумдын нөөцөөс гурван удаа өвс, тэжээлийн тусламж авч, саяхан УИХ-ын дарга 50 тонн тэжээл өгчээ. Нийт 72 өрхийн 12 мянган толгой мал Баян-Овоо, Галуут, Өлзийт, Архангай аймгийн Бат-Өлзий сум, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр рүү отороор явжээ. Харин орон нутагтаа өвөлжсөн малчид цас ханзарвал доороос нь бага ч атугай идэх юм гарч ирнэ гэсэн найдлага, залбиралтай сайн цагийг хүлээж буй. Эрдэнцогт сум 186 мянган малтай. Өнгөрсөн өвөл малчид 2-5 сая төгрөгийг малын өвс, тэжээлдээ зарцуулжээ.  

-Сүхбаатар аймгийн Асгат сум:  Цас ханзраад ирэхээр эх мал хээлээ даахгүй үхдэг-

Энд цасны зузаан дундажаар 15 см-тэй, хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Тийм ч учраас сумын удирдлагууд өвс, тэжээлийн тусламжид хамрагдахаар аймаг явдаг ажилтай болжээ. Асгат сум 248 мянган толгой малтай, дээрээс нь 100 мянган толгой мал отроор ирж өвөлжсөн байна. Отрын бүсэд ирж өвөлжсөн мал мал төллөхөөс өмнө гарах журамтай. Байгаа жаахан өвсийг нь хуваагаад идчихсэн оторчид малын сэг, зэмээ цэвэрлээд яваасай гэж хүсдэг дээ гэж нутгийн малчин ярилаа. Бэлчээр муу туйлдсан мал цас ханзраад ирэхээр хээлээ даахгүй үхээд эхэлдэг гэж бас нэг малчин хэллээ. Сумын удирдлага нөөцөд байсан 3,000 боодол өвсөө хэдхэн хоногийн өмнө тараачихсан, энэ нь нэг өрхөд 5 боодол л оногдохоос хэтрэхгүй. Энэ жил махны үнэ ханш тааруу байсан учир бэлэн мөнгөний хомстолд орж, өвс тэжээл нүдээ аниад л зээлж байгаа гэлээ.

-Төв аймгийн Өндөрширээт сум: Адуу, ямаа хээл хаяж, хээлтэй үхэр өргүүлээд эхэллээ-

Өндөрширээт сум 230 мянган толгой малтайгаас 5,000 толгой мал отроор явжээ. Нутгийн урд хэсгээр цас ханзарч байгаа бол баруун хойд талаараа зузаан хатуу цастай байна. Сум одоо өвс тэжээлийн нөөцгүй, худалдаа очлоо гэхэд бэлэн мөнгөөр худалдан авах малчин хуруу дарам цөөн. Тийм ч учраас ноолуур гарахаар буцаагаад төлье гэсэн хэлцэлтэй өвс тэжээлийн өрийн сүлжээ үүсчээ. Өвөлжилтийн хүндрэлийг давсан ч хаврын хахиртай нүүр тулсан малчдын төлөг, борлон голдуу бага мал хорогдож, гүү, ямаа нэлээд хээл хаяжээ. Цагийн байдал ойрын өдрүүд шиг аятайхан үргэлжилж дулаарвал цасан дороос хэсэг идчих өвс гарна гэж малчид тооцоолж буй. Өнөөдрийн байдлаар ханзарсан хэсэгт туйлдсан мал тэмтрэх маягтай хооллож байгааг хашир малчид эрсдэл хэмээн харж байна. Ойрын өдрүүдэд хээлтэй үнээнүүд өргүүлж босох нь ихэссэн учир малчид өвс, тэжээл зээлэх ажилд шамдах болжээ.

-Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум: Цас хэвээрээ ч мал төллөөд эхэлчихлээ-

Энд цас хэвээрээ ч мал төллөөд эхэлчихсэн, зургаан багийн гурав нь хүнд байдалд хаврыг угтжээ. Аймгийн ОБГ, ХАА-н газраас өвс тэжээл татсаар байгаа ч, малын хоргодол нэмэгдээд байгаа нь малчдад ирж байгаа цагийн сайханд найдахад бэрх болжээ. Сумын малчин өрхүүд аанай л ноолуураа гарахаар буцааж төлнө гэсэн төлөвлөгөөтэй өвс, тэжээл зээлж байна. Энэ жил сумдын малчид 350 км хүртэл явж, Ханх сум, Далайн эрэг, Хорьдол сарьдаг давж оторлосон ч, зарим газрын оторчид цагаан зудад өртсөн байна. Энд бэлчээрийн даац гурав дахин хэтэрсэн тул цас хайлахад дороос нь идэх юм байхгүй. Тийм ч учраас ноолуураа гарахаар өгчихье хэмээн 300 мянгаас 2 сая төгрөгийн өр тавьж, малаа тэжээж байгаа юм. 

-Мэнд л давчихвал шимээ өгөх ямаан сүрэг бусдыгаа тэжээж байна-

Эндээс харахад монгол орон даяар хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байна. Намар цас хэдийд орсноос шалтгаалан мал амны өвстэй байх эсэх нь хамаарах ч цагаан зудтай бүс нутгийн малчид энэ хаврыг өвс тэжээлээр давж гарах дүр зураг харагдаж байна. Өнөөдрийн байдлаар малчид өвс, тэжээл худалдаж авах бэлэн мөнгөгүй учраас малчны зээл авах, ихэнх суманд ноолуур гарахаар буцааж төлөх нөхцөлтэйгээр зээл тавьсаар. Нэг малчин өрх малын тоо толгойгоос хамаарч 300 мянгаас 2 сая төгрөг хүртэлх өр тавьж, өвс тэжээл зээлж байна.

Монгол орны газарзүй, цаг уурын өвөрмөц нөхцөл цасан бүрхүүл жигд бус тогтож, малын бэлчээр ашиглалтад муугаар нөлөөлдөг. Цагаан зудын цас хайлна. Харин энэ үеэр хүйтрэхэд хөрсөн дээр мөсөн бүрхүүл тогтож мал газар цавчиж өвс олж иддэг учир хөлний үс халцарч, туруу ханзардаг. Хаврын хүндрэлийг хохирол багатай даван туулах хамгийн сайн арга бол өвс тэжээлийн нөөц. Гэвч өнөөдөр ихэнх нутгийн малчид энэ байдалд барьц алдаж, онд мэнд давчихвал үр шимээ өгөх ямааны ноолуураа барьцаалан сүргээ тэжээж байна.

Б.БАЯРТ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мэлэн хойлиг
Мэлэн хойлиг
2023-03-03 09:27

Хөдөө хаваржилт хүндэрч байна гээд сүйдий майдий болж бна. М## сүрэг нь хэний өмч вэ? Тэд м## үржүүлдэг бизнес хийж байгаа иргэд мөн үү.
Хотод ноён доллар ханш өсөөд сүйдэлж байхад чив чимээгүй л байна юу бодогдож байх юм хүмүүсээ

Зочин
Зочин
2023-03-03 09:44

Тусламж гэсэн б##ай цавцаагаа боль энэ бол хулгай хийх нэг нүх нь нэг м##чин өрх 5н боодол өвс аваад яах юм 1 үхрийн 5хонгийн л хоол тусламж гэсэн сэтгэлгээний ядруул##д орсон м##чид улс төрчдийн хоол болж байгаа мэдэр....м## махыг нь гадаад зах зээлд гаргаж арьс шир түүхий эдийн үйлдвэр барь гэх байт## тусламж гэдэг м##чид их...энэ янзаараа явб## удахгүй элсэн цөл м## үгүй м##чин ч үгүй ман нам гадаад найзуудаа дураараа оруулж ирж ухаж өгөх байх даа

Зочин
Зочин
2023-03-03 10:34

23 аймаг???

УССӨ
УССӨ
2023-03-03 10:37

ӨӨР ЯАХ ЮМ. ӨӨРИЙНХӨӨ МАЛЫГ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР АВРАХ ХЭРЭГТЭЙ. 2САЯ ТӨГРӨГ ЧИНЬ БАРАГ Л НЭГ ЭР ҮХРИЙН МӨНГӨ. ӨВӨЛ БОЛОХЫГ МАРТААГҮЙ БОЛ ӨВСӨӨ ЭРТХЭН БЭЛДЭЖ БАЙХ НЬ ЯАСАХ ХАРАМЧУУД ВЭ ? ХАРАМЧ ХҮН 2 ДАХИН ТӨЛДӨГ ГЭДЭГ.

Зочин
Зочин
2023-03-03 13:39

Hereggui olon m#laar yana.Erthen zarimiig zarj borluulaad uvsuu beldeh heregtei shdee.Tsagaan bnaa gedeg chin havar saihan bolnoo l gesen ug!

Зочин
Зочин
2023-03-03 13:55

ХОХЬ ЧИНЬ ДЭЭ МУУСАЙН УСАНД ОРДОГГҮЙ ХУДЛАА ШУНАЛТСАН МАЛЧДАА БИ ТА НАРТ ИХ ОЛОН УДАА ХЭЛСЭНДЭЭ ЭНЭ ӨВӨЛ ХАВАР ЭРС ЧАНГАРНАА ГЭЖ...ТЭГЭХЭД МУУСАЙН СОГТУУ ТОЛГОЙЛСОН МАЛНУУД ЮУ ГЭЛЭЭ ЗҮГЭЭРЭЭ УЛСААС ӨГЧИХНӨӨ ГЭЖ ХУЦАА БИЗ ДЭЭ? ЗУНЖИН НАМАРЖИН СӨЛ ХӨӨЖ ХҮҮХЭНДЭЖ ЗАВААРЧ ЯВЧИХААД ЗАВААРСАН ЗААР ХИРЭЭ ЭХНЭРЭЭРЭЭ УГААЛГААД ХЭВТЭЖ БАЙХАД ЧИНЬ АТГА ЧИМХ ӨВС АВААЧ ГЭХЭД ЮУ ГЭЛЭЭ ХЭД ХОНОГ АРХИ АЙРАГ ЭРГҮҮЛЭЭД АЙЛЫН АВГАЙ БАВСАН ЧИНЬ ЯДРААД БАЙНА ГЭЖ ХУЦАА БИЗ ДЭЭ АЦНУУДАА.АНИМАЛ ЗАРЧИМ РУУГАА БАРАГ ОРЧИХСОН ҮХЭР ШИГЭЭ ТЭНЭГ ШААРАНГУУД.ОДОО ТЭГЭЭД ТӨЛ МАЛАА ХОРОГДООД ИРЭХЭЭР НООЛУУР РУУГАА ОРЖЭЭ ҮҮН ДЭЭР НЬ ОЧИЖ НАЙМААЧИД ТОГЛОЛТ ХИЙНЭЭ ХОХЬ ЧИНЬ НАМАР НЬ АХИУХАН ХАДЛАН АВААД ХАЛГАЙ ХАДАЖ АЙРАГНАА ГЭЖ ӨВС ТҮҮГЭЭД ХАЛИАР МАНГИРААР ДАРШ ХИЙЖ ХИВЭГ ОВЬЁОС ХАМТ БАГСРААД ЖААХАН СҮРЭЛ ЦАВЧААД ДАРЦАН БОЛ ЯАХ Ч ҮГҮЙ БАЙЛАА.АЖИЛГҮЙ АНХИАГҮЙ АРХИЧИН ШОУЧИН МАЛЧИН НЭРТЭЙ ГАРУУДЫН ХОТОНД МАЛЫН СЭГ ОВООРДОГ АРЧААТАЙ АНХИАТАЙ АЖИЛСАГ МАЛЧДЫН МАЛ НЬ ӨНГӨ ЗҮСТЭЙ ТАРГАН ОРДОГ ЮМ ШҮҮ.ИРЭХ ЗУН МИНИЙ ХЭЛСНЭЭР ӨВӨЛДӨӨ БЭЛТГЭЭД ҮЗ НАДАД БАЯРЛАНАДАА ТЭГЖ ИХ ШОУДАХ ДУРТАЙ ЮМ БОЛ ХАЯАГАА БҮҮ ХАДАР ХАМАГ АЖЛАА АМЖУУЛЧИХААД ХОТОД ХҮРЭЭД ИР ГОВЬ САУНД АРИУТГАЖ БАЙГААД САППОРОГИЙН ӨМНӨӨС ТА НАРТАА НАСАНД ЧИНЬ МАРТАХГҮЙ НОГООН ТОРГОН ӨМДНҮҮД БЭЛЭГЛЭХЭЭ АМЛАЖ БАЙНА

malchin
malchin
2023-03-07 00:26
Reply to  Зочин

ci yu ch mdku hodoonii amidral za ci ooroo m#l

Зочин
Зочин
2023-03-04 00:50

М##аа саадаггүй, гэдэс иддэггүй, өөх тосоо хадаг, өвсөө х##даггүй , м##аа хариулж тарг##уулдаггүй ийм л ү##хуучуудын арми бий болсондоо, цагаан идээ боловсруулдаггүй, жаахан ааруул гурил чихэртэй зуурч хүн авах боломжгүй үнээр зардаг, зуд болохоор тусламж гуйдаг,өөрсдөө өөрсдийн өмчийг өвөл болно хүйтэн гэж бэлтгээд давдаг уламжл## хөдөлмөрч чанарт сур##ц,

Зочин
Зочин
2023-03-05 18:18

Сошил мидиэ өгөөжөө өгч байна. М##чид бүгд фотожэник болцгоожээ. Яг л холивүүдийн жүжигчид шиг гарцгаасан байна.

Зочин
Зочин
2023-03-05 20:19

Цав цагаан л байна лээ дээ. Алаг цоог биш битүү цастай байсан.

Зочин
Зочин
2023-03-05 20:21

Зун баруун аймгаар явж байхад бэлдэе гээд ч өвс байхгүй хэцүүхэн л байсан. Гол нуур орчмын хэдэн өвсөө хадаад бух## ч болохгүй байгаатай олон таарсан. Юм болгоныг хүмүүс минь битгий муугаар бодож бай

Зочин
Зочин
2023-03-05 23:20

Хаврын хаварт худлаа сенсацлаж тусламжийн аян энэ тэр гэж байгаад дундаас нь цавчаа хийж амташсан гарууд хаа сайгуй байна аа байна, ер нь тэгээд тэр м##чид нь хэний ч м##ыг м##лаад байгаа юм бэ, з##хуу м##чины телее яагаад нийтээрээ, нийгмээрээ санаа зовох, хариуцлага хулээх учиртай ч юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button