Who is Who?ДЭЛХИЙ

"Хуулагч" Ма Хуатен

Дэлхийн хамгийн том, ханаагүй зах зээл болох БНХАУ-д интернет бизнесийг Жан Ыймин, Жез Ма, Ма Хуатен, Робин Ли гэсэн хэдхэн "аварга загас" эрхшээдэг бөлгөө. Бид энэ удаа интернэт контентийн бизнест ноёлж буй “Tencent holdings”-ын эзэн Ма Хуатеныг онцолж байна.

"Шинийг санаачлах хэрэггүй" буюу зөвхөн Хятадад л хэрэгжих стандарт бус дүрэм

Энэ салбарын бусад аваргууд цоо шинэ зүйл санаачлан амжилтад хүрсэн байдаг бол Хятадад арай өөр болох нь анзаарагдана. Тухайлбал, Жек Ма Amazon-той ижил зарчим бүхий Alibaba-г үүсгэн байгуулсан, Робин Лигийн Baidu дотооддоо Google-ийг бүрэн орлодог.

Манай булангийн зочин Ма Хуатен ч ялгаагүй. Түүний бүтээсэн анхны программ Израилийн компанийн программын шууд хуулбар байв. Үүнээсээ бол олон удаа шүүхэд дуудагдаж, ялж, ялагдаж байжээ.

Бусдын санааг хуулбарлах нь сайн зүйл биш ч Ма Хуатен үүнээсээ санаа зовдоггүй. 2009 онд өгсөн ярилцлагадаа “Гадныхны шилдэг санааг хайж олоод дотооддоо инноваци хийх нь амжилтад хүрэх гол түлхүүр юм” гэж хэлж байв. 

Ма Хуатен 2018 онд Жек Маг гүйцэн, улсынхаа хамгийн баян хүн болж байв.

Тэрбээр дипломын боловсролтой мэргэжилтэн. Төгссөн сургууль нь нэр хүндтэй Шенжений их сургууль л болохоос Улаанбаатарын гудамжинд мянга, мянгаараа хөлхөлдөж байгаа залуустай боловсролын зэрэг ижилхэн бакалавр. Гэхдээ сэргэлэн зан, хичээл зүтгэл нь асар их хөрөнгийн эзэн болгосон юм.

Ма Хуатены хувийн амьдралын талаарх мэдээлэл тун хомс. 1971 онд Гуандунд төрсөн, Шенжений их сургууль төгссөн, ажлын гараагаа 1993 онд Runxun Communications Development Co. Ltd-ээс эхэлсэн гээд л боллоо. Tencent Computer System Co., Ltd-ийг байгуулснаас хойших карьерыг нь ч хүмүүс тэр бүр мэдэхгүй. Өөрөө хэвлэлд яриа маш ховор өгдөг аж.

Манай Монголын залуучууд гаднаас ямар ч хамааралгүй дотоодын интернэт сүлжээ байгуулах нь зүйтэй гэсэн санаа гаргаж байсныг санаж байна. Энэ бол маш зөв зүйтэй санаа бөгөөд БНХАУ-ын компаниуд ч дотоодын зах зээлээ эзлэх зарчмаар дэлхийн түвшинд гарч ирсэн юм.

Хуул, гэхдээ сайжруулж хуул

Ма Хуатен Tencent-ийг байгуулаад удаагүй байхдаа Израилийн нэгэн компанийн бүтээсэн мэдээлэл солилцооны ICQ хэмээх үйлчилгээг олж үзжээ. Ингээд ангийн нөхөдтэйгөө хамтран оролдсоор дараа жилийнх нь хавар OICQ хэмээх хятад хувилбарыг нь бэлэн болгосон байна.

Магийн гол зорилго нь харилцаа холбоо, телевизийн компаниудыг программ хангамж нийлүүлж, явцын дунд хөгжүүлэлт хийх явдал байв. Тухайн үед түүний программыг худалдаж авах чадвартай компани хятадад цөөнгүй байсан ч тэрбээр хэрэглэгчиддээ үнэгүй татаж авах болож олгосон зоригтой алхмыг хийсэн юм. Үүний хүчээр есхөн сарын дотор хэрэглэгчийнхээ тоог нэг сая хүртэл нэмэгдүүлж чадав.

Гэтэл асуудал үүслээ. Израилийн компанийг худалдаж авсан АНУ-ын интернэт магнат AOL 2000 онд тэднийг шүүхэджээ. ICQ-г нь яалт ч үгүй хуулчихсан болохоор тэрбээр ялагдаж, бүгдийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болов.

Tencent-ийн түүх төгсч ч мэдэх тэр хүнд үед аз болж АНУ-ын IDC хэмээх хөрөнгө оруулалтын компани 2.2 сая ам.доллар оруулж, Хонконгийн Pacific Century CyberWorks телекомпани программ бэлэн болтол хүлээхийг зөвшөөрснөөр компани аврагджээ.

Удалгүй смайлик, элдэв зураг, хөгжим, ая гэх мэт интернэт хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүнүүд ар, аараасаа хөвөрч эхэллээ.  Yahoo-гийн хувилбар болох QQ chat нээгдэж, жилийн дотор 500 сая хэрэглэгчтэй болжээ.  

Ма Хуатен ч өөрийнхөө зарчимд үнэнч байж Yahoo messenger, facebook, Amazon-ы хятад хувилбар болох QQ instant messenger, PaiPai.com, We chat, Weibo-г бүтээсэн юм. Онлайн тоглоом, кино хөгжмийн бизнесийг ч атгажээ.

Ма Хуатен гадныхнаас зөвхөн хуулбарлаад зогсохгүй илүү сайжруулж, шинээр бүтээж байсанд түүний амжилтын үндэс оршино. Тийм ч учраас хуулсан гээд нэр хүнд нь унасангүй, харин ч өнөөгийн амжилтыг нь хятадын ард түмэн “AOL-д өгсөн хариулт” хэмээн бахархан ярилцдаг бөлгөө.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи
2023-03-04 16:22

Хөх хотын консулын газрын ажилтанууд Ренчинханд, Сайжаа нарын этгээдүүд Монголд сур�##�цах магистрант докторантуудын визийг хахууль хараад гаргаж өгөхгүй бүтэн сар хүлээлгэж байна! Ш�##�таг нь урилга ирээгүй, цөөхөн хүнд виз гаргахгүй, олон хүн бүрдэхийг хүлээнэ гэх мэт ш�##�таг зохиож хэлдэг. Энэ хүмүүсийг ГХЯ Батцэцэг сайд анхар�##�даа авч, ажиллуулаач !

Энхээ
Энхээ
2023-03-06 22:49

Авилгачид бүр гадаад консулын �##�банд бүгж дээ!

Б.Алтанцэцэг
Б.Алтанцэцэг
2023-03-07 13:28

Энэ одоо ямарч боловсролгүй улс ороны нэр төр гутаах мөнгөний шун�##�уудыг томилдогоо болиоч шудрага өндөр мэдлэгтэй ёс суртахуунтай хэлний өндөр боловсролтой з�##�уучууд байна ГХЯ үүнийгээ ш�##�гаач хаа очисон газар монгол хулгайч луйварчин гэх боллоо

Холбоотой мэдээ

Back to top button