НИЙГЭМСурвалжилга

Богд уул цаасан дээр л хамгаалагдаж, бодит байдал дээрээ самарчид үүрлэжээ

-Богд уул эзэнгүйрч, самарчдын хөлд нэрвэгджээ-

Дархан цаазат Богд ууланд алхалт хийдэг иргэд манай сайтад хандаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл нийтэлж өгөхийг хүссэн юм. Тэдний гол зорилго нь Богдхан уул эзэнгүйрч, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, самарчид, байгалиас ашиг хонжоо хайгчдын хөлд үрэгдэж буйг олны анхааралд хүргэхийг хүссэн юм.

Богдхан уул 32 амтай. Тэр бүрт уг нь нэг байгаль хамгаалагч ажиллаж байх ёстой. Гэвч иргэд өнгөрсөн хугацаанд Богд уулын хэд хэдэн амаар өгсөж алхаж үзэхэд нэг ч удаа байгаль хамгаалагчтай таарч байгаагүй гэнэ. Тэр ч бүү хэл самарчид явж байгаа талаар мэдэгдэх гээд хамгаалалтын захиргаа руу залгахаар утсаа авахгүй, байгаль хамгаалагчийн байр хаана байгаа нь тодорхойгүй, нүдэнд ил харагдах хаяг самбар байдаггүй байна. Уг нь улаан дарцагтай гэр бий гэх яриа байдаг боловч иргэд хайгаад нэгийг ч олоогүй гэнэ.

Иргэн С.Одхүү ингэж ярьсан юм.

-Иргэний байр сууринаас богд уулын хамгаалалтын асуудал дээр асуудал дэвшүүлэх болсны шалтгаан нь юу вэ?-

-Богд ууланд алхахад тайван аялах биш санаа зовж шаналж явдаг. Үхсэн холтосгүй болсон хуш мод, зориулалтын замгүйгээс болж хөрс нь сууж, үндэс нь ил гарч унахад хүрсэн. Хог зөндөө, ус ундааны савны хаягдал дүүрэн. Хамгийн харамсалтай нь Дугуй цагаан оргил дээр хуш модыг мунадаж самар болоогүй байхад нь хүчээр унагаагаад аялагчдын жим дээр шууд худалдаад зогсож байсан. Тэр цагаас хойш энэ үйлдлийг таслан зогсоохыг шаардаж, Богдхан уул тусгай хамгаалалтын газрын захиргаатай уулзах гэж маш удаан хөөцөлдсөн боловч, хэн ч хүлээж аваагүй, хэн ч хариу өгөөгүй. Ийм учраас хэвлэлд хандахаар шийдсэн юм.

-Үүсээд байгаа нөхцөл байдлыг нь үнэлбэл… ?

-Уулын экосистемийн олон янз байдлыг бодитоор хамгаалах шаардлагатай. БОАЖЯ биш хөндлөнгийн байгууллагаар байгаль орчны дүгнэлт хийлгэх цаг алдаж боломгүй нөхцөл үүссэн. Ялангуяа хуш модны хорогдлыг үнэлмээр байна. Энд БОАЖЯ болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтарсан дүгнэлт хийж байж бодитоор гарна. Хоёр судалгаагаа тулгаж үзэх байдлаар ажиллавал илүү үр дүнтэй.

Чин үнэнийг хэлэхэд Богд уул алсаас гаднаас нь харахад байдгаараа дүнхийж байгаа ч яг дотор нь ороод тогтмол аялаад алхаад ирэхээр тэнд эмгэнэл илэрхийлэх болсныг мэдэрдэг. Хэдхэн алхаад мунадуулж холтос нь өмөрч, өвчилсөн мод тааралдана. Ер нь 4-7 сараас бусад цагт мунын дуу байнга сонсогдож байдаг. Монголчууд Богд уулаа халдашгүй дархан байдалтай, бүхий л экосистемээ хадгалж буй ариун газар гэж ойлгодог. Гэтэл бодит байдал үнэхээр өөр болсныг ууланд алхдаг хүмүүс маш сайн мэдэж байгаа.

Богд уул бие засах газар

-Тусгай хамгаалалттай газар шүү дээ?

-Богдхан уулыг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд цаасан дээр бол бүрэн хамгаалсан байдаг. Харин өнөөдрийн бодит байдал бол ямар ч хамгаалалтгүй, цаасан дээрх хууль дүрэм журмаас зөрүүтэй. Мөнгөтэй, холбоо сүлбээтэй хэн ч Богд ууланд байшин бариад зарж байна, ингэхдээ дархан цаазат хил хязгаараас нь тэр бүсийг гаргаж байгаад зарж хууль ёсны үл хөдлөхтэй болдог. Үүний тод жишээ бол Зайсангийн ам шүү дээ.

Миний харж байгаагаар Богд уулыг Богдхан биологийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэн гэж нэрлээд байнгын ашиглалттай хамгаалмаар байна. Ингэхийн тулд ерөнхий боловсролын байгалийн шинжлэх ухааны хичээлийн хуваарьт Богдхан уулаар аялалтай танин мэдэхүйн тусгай хөтөлбөр нэмж өгөх хэрэгтэй. Боловсорлоор дамжуулж хойч үедээ хадгалж хамгаалж үлдэнэ.

-Байгаль хамгаалагч нь өөрөө Баруунширээт чинь хаана байдаг билээ гэж асуусан-

Богд уул модны үндэс ил гарсан байдал

Богд уулыг 21 байгаль хамгаалагч хамгаалах ёстой ч, одоогоор 19 хүн ажилладаг гэв. Байгаль хамгаалагчдын хүний нөөц хангалтгүй учраас энэ том талбарыг 21 хүн ч бүхэн хамгаалах боломжгүй юм байна.

Дээрээс нь одоо ажиллаж байгаа хэд нь дэвшилтэд хяналтын технологи байхгүй, байгаль хамгаалагч уулаа эргэж, хамгаалж байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Байгаль хамгаалагчдын гараар бичсэн тайлан, утас дээр буулгасан зургаар нь дүгнэж ажил хийсэнд тооцдог гэлээ. Мөн тэдэнд уулын зориулалтын орчин үеийн унаа машин байхгүй, нэг мотоциклтой тэр нь өвөл цасанд явахгүй. Өвөл нь морь унаж эргүүл хийдэг. Хэрвээ адуучин нь сүргээ туугаад хаа нэгтээ явчихвал морьгүй, унаагүй. Тийм учраас Богд уулын хамгаалалтын захиргааг шинэчлэх цаг болсон.


Ойд аялагч иргэд самар түүгчдэд хуш модыг мунадаж, цохиж самар түүхгүй байх шаардлага тавьдаг ч хулгайн самарчид эсэргүүцэж заналхийлж сүрдүүлдэг байна. Иргэд Богдхан уулын хамгаалалтын захиргааны дээд удирдлага болох БОАЖЯ-д хүргүүлсэн боловч хариу өгөх хугацаа 14 хоногийн дараа хариуцсан мэргэжилтэнтэй нь утсаар холбогдоход эргээд холбогдоно, хуралтай завгүй байна гэж хэлээд алга болсон. Богд уулын өнөөгийн төрх зөвхөн самарчдын ажлын байр болсон. Иргэд хулгайн самарчид явж байгаа тухай мэдэгдэхээр байгаль хамгаалагчийн байранд нь очиж хэлэхэд Богд уулын Баруун ширээт гэдэг чинь хаана нь байдаг билээ гэж асууж байсан юм.

Дархан цаазат тусгай хамгаалалттай энэ газрын ихэнх мод самарчдын мунад өртсөн

Тиймээс ойн бүсэд “Экологийн Цагдаа”-гийн байнгын эргүүлийн байртай болгох, Байгаль хамгаалагч нарт хөдөлгөөн тэмдэглэх GPS, энгэрийн камер холбож ажлын байрын эргүүл хийж байгаа эсэхийг төвөөс шууд хянадаг болгох зэрэг дэвшилтэт олон улсын жишиг хамгаалалт нэвтрүүлэх цаг хэдийн болжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ganbold
Ganbold
2023-03-06 08:27

Богд уулын хамга�##��##�тын захиргаа гэдэг газарт ирж ажилласан дарга нар баахан газар тарааж аваад л �##�га болдог.Хян�##�т ш�##�г�##�т үнэхээр муу.

сайн дурын байгаль хамгаалагч
сайн дурын байгаль хамгаалагч
2023-03-06 09:01

байг�##�ь сүйтгэж байгаа хүнд шаардлага тавиахаар өөдөөс эсэргүйцнэ, эрх бүхий байгуллагад нь хандаж хэлхээр байг�##�ь хамга�##�агч нь хохирол гараагүй байна гэж бичиг өгөөдл асуудлыг хаачдаг ийм байхад урт нэртэй яам ажлаа хийж байна гэж хэлэхэд маш хэцүүдээ

Зочин
Зочин
2023-03-06 09:32

Монголчууд Богд уулаа устгасны дара�##� хамга�##�на. Монголчууд монгол орноо устгаж сөнөөсний дара�##� хамга�##�на. Энэ бол 21-р зууны ардчилсан монголчуудын хар амиа бодсон хязгааргүй шун�##�ын бузар болсон сэтгэхүйн бодит байд�##� билээ.

Иргэн
Иргэн
2023-03-06 10:11

Богд уулын хамга�##��##�тын захиргаа, туул голын сав газрын захиргаа гэж хоёр газар байдаг л байхдаа

Зочин
Зочин
2023-03-06 10:16

Манайхаан арай дэндүү юм аа. Богд уулаа хогонд живүүллээ шдээ. Байг�##�ь хамга�##�агч нь ажлаа хийж чадахгүй байна уу. Ажил хийх боломжгүй нөхцөлд ажиллаад байна уу?

Зочин
Зочин
2023-03-06 10:21

Байг�##�ь хамга�##�агч нар нь ямар инээдтэй хариулт өгдөгийн бэ яанаа

Зочин
Зочин
2023-03-06 10:28

Байг�##�ьтайгаа тэрсэлдсэн амьтан дээшилдэггүй юм даа

boldoo
boldoo
2023-03-06 10:34

Богдуулын дцг ажиллаж байгаа дарга ажилтнууд газар зардаг ажил хийдэг өөр юу ч хийдэггүй төрөөс олон тэрбумтан төрүүлсэн дээ энэ газар ажиллаж байсан байгаа нөхдүүд нь олон хаус олон жийптэй авилга өгөхгүй бол хүнтэй харьцдаггүй хүмүүс байдаг атг ш�##�гаж авилгад орсон мөнгийг үл хөдлөх хөрөнгийг хурааж улсын орлого болгооч боажя мэдсэн ч мэдээгүй царайлдаг хамтардаг бололтой одоо ажиллаж байгаа эрдэнэчимэг гээд улаан авилг�##�ч бна аа уих мөнхбатын хамаатны эгч гэсэн ш�##�гаж өгнө үү

Сураг
Сураг
2023-03-06 11:43

Хэхэ Богд уулыг эзэгнэсэн төрөөс төрсөн тэрбумтнуудыг яах вэ….Богд ууланд барьсан ,хашсан олон барилга,хашааг яах вэ ?????? Утгаа �##�даад 30 гаруй жил болж байгаа дөө

Зочин
Зочин
2023-03-06 11:49

Байг�##�ь хамга�##�агч нар нь ажил хийх хүнд байгаам биш үү. Унаа тэрэг орчин нтр гээд

Зочин
Зочин
2023-03-06 12:00

Ичээсэй

zochin
zochin
2023-03-06 13:49

миний бодол: хүмүүс самар худ�##�даж авахаа больно гэж бол байхгүй, монголчууд угаасаа самранд дуртай, идэхээс гадна өөр гадагшаа гаргадаг барьдаг өөр юмнууд байдаг л байх за тэр мэрийг нь сайн мэдэхгүй, ямар ч байсан эрэлт бол үргэлж байсаар байна, эрэлт нь байгаа цагт зах зээл нь үргэлж оршин тогносоор байх юм. эрэлтийг хангахын тулд самар нь байж байж хангагдана, самрыг тэгэхээр яаж бий болгох уу - заав�##� хэн нэгэн ууланд өөрийн биеэр явж очиж байж түүж авчрана, самар өөрөө гүйгээд ирэхгүй. Одоо гол нь самрыг хэн явж түүж ирэх үү, яаж түүх вэ гэдгээ л хуульчлаад өгмөөр байна, байг�##�ь хамга�##�агчид цагдаа хуулийн байгууллагууд илээр бишээр энэ самрын бизнесийг өөрсдийн гартаа оруулах хэрэгтэй. Хэн явах уу, хэзээ явах уу, яаж түүх үү, хэдэн төгрөгийн татаас авах уу гэдгээ тэд шийдэг, х�##�аасаа ч зузаатга, хян�##�таа ч тавь, самрыг атга, харин яаж энэ мод байг�##�ь орчинг сүйтгэхгүй г�##� тавихгүй "ном журмынх" нь дагуу түүх вэ гэдгээ тодорхой болгоод явмаар байна, самрыг сэгсэрч унагаадаг зориул�##�тын тоног төхөөрөмж худ�##�даж авсан ч яадаг юм, тэгэнгүүтлээ энэ мунддаг сүйтгэдэг нөхдүүдийг богд уул руу битгий ойртуул

зочин
зочин
2023-03-06 13:54

нөгөө ПОП СААД хаана явнаа

Зочин
Зочин
2023-03-06 21:42

Хамга�##�агч нь өөрсдөө ийм байхаар аргагүй дээ замгүй болхоор л ингэж зовж байгаа Богд уул минь нэг л өдөр байг�##�ь ээж чилээгээ гаргаж хөрвөөхөөр УБ яах болдоо

Last edited 1 Он Өмнө by Зочин
Narnii gerel
Narnii gerel
2023-03-06 22:38

Ard tumnee yaduu bolgosnii urshig haana ch baih yumaa

Зочин
Зочин
2023-03-07 11:25

Богд уул маш их хогтой хүний баас шээсээр дүүрэн , зориул�##�тын отог амрах зазар жим гэж байхгүй. Бие засах цэвэрхэн газар байхгүй нь үнэн

Зочин
Зочин
2023-03-07 11:26

Богд уулаа аварч үлдэчээ

Зочин
Зочин
2023-03-07 12:53

Энэ ууланд гарахыг хортглох хэрэгтэй

Зочин
Зочин
2023-03-07 18:11

Ганц богд уул гэлтгүй хотын эргэн тойрний уулнууд ын баыг�##� ман их сүйдэж .эрүүл ганц ч хуш мод үлдээгүй хаша�##�аагүй газар ой үлдээгүй сэлбийн амр�##�таас хойн х уулуул модтогй хашаа хаусаар дүүрсэн

Зочин
Зочин
2023-03-08 01:06

наадуул чин өөрсдөө мөнгө аваад оруулдаг шүү

Зочин⁰
Зочин⁰
2023-03-09 10:25

Байг�##�ь хамга�##�агч гэж улсаас сул ц�##�ин авдаг хүмүүс юмуу самарчдаас айгаад юм хэлж чаддаггүй биз тэд байг�##�иа хамга�##�ж хайрлаж мэдэхгүй мөнгөний төлөө яахаас ч буцахгүй оркууд байгаа хариуцсан яам нь анхаар�##�аа хандуулах цаг болжээ томчууд баячууд оюунхоролоос эхлээд газар авч мөнгө олохоо бодохоос биш сэтгэл гаргадаг хүн үгүй юм байна байг�##�иа сүйтгэж байгаа хүмүүс яавч олигтой хүмүүс бишээ

Мөнхцэцэг
Мөнхцэцэг
2023-05-09 05:09

Богд уул маань бохирдолтой газрын нэг болох хаяанд иржээ.

Богд ууланд отогт өвөлжиж буй хүний яриагаар бол энэ өвөл (2022, 2023 он дамжих өвөл) мянга гаруй хүн отоглон самар түүж буй гэх бөгөөд үүний дээрээс хэдэн мянган хүн долоо хоног тутам цэвэр агаарт Богд ууландаа аялж байгаа билээ.
Самар түүж отоглон яваа хүмүүсийн байг�##�ьд үлдээх уршиг ямар хэмжээнд билээ гэдгийг дурьдахаа азная гэхэд өдрийн аял�##� хийж яваа хүмүүсийн санаатай, санамсаргүй үйлийн хөнөөл түүний дээр үлэмж их болсоор байна.
Иймд олон юм нуршилгүй Богд уулаа аврах хэд хэдэн журам гаргаж мөрдүүлэх цаг нэгэнт иржээ.

• Нэн яар�##�тай хийх зүйл

Орчин үеийн цэвэр тохилог, томоохон ариун цэврийн болон хүүхэд хуурайлах өрөө бүхий байгууламжийг байгуулах.
Энд анхаарв�##� зохих нэг зүйл бол ариун цэврийн өрөөнд хүн бүр орж үйлчлүүлж байхыг эрхэмлэвэл үнэ өртөгийг өндөр тогтоох ёсгүй

• Богд ууланд ирэгсдэд анхааруулж мөрдүүлэх нь

o Богд ууланд самар түүхийг бүрэн хориглох
o Богд ууланд шашны зан үйл хийж өргөл өргөх, хадаг, туг дарцаг уяж үлдээхийг хориглох
o Нэг удаагийн болон ариун цэврийн цаас хаяхгүй байх
o Богд ууланд тамхи татахыг хориглох эс бөгөөс тамхины иш хаяхгүй байхыг ури�##�ах
o Олон хүнийг хамарсан өдрийн болон янз бүрийн аял�##�, тэмцээн ур�##�даан зохион байгуулахыг хязгаарлах
o Хоол хүнс, г�##� тогоотой аялахыг хориглох
o Г�##� гаргах
o Нохойтой яваа аялагч нохойгоо заав�##� тодорхой урт оосортой явахыг сануулах
o Тодорхой гаргасан зам жимээр аялах

Холбоотой мэдээ

Back to top button