НийгмийнСПОРТ

ОХУ-ыг Азийн шатрын холбоонд элсүүлэх санал хураалтад Монгол түдгэлзжээ

ОХУ-ын Шатрын холбоо Азийн шатрын холбоонд элсэж, гишүүнчлэл нь ирэх тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болох талаар бид өмнө нь мэдээлсэн /энд дарж үзнэ үү/ билээ.

Абу Дабид болсон Ерөнхий чуулганаар ОХУ-ыг гишүүнээр элсүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн санал хураахад 36 улс оролцож, 29 нь зөвшөөрч, нэг нь татгалзаж, зургаа нь түдгэлзсэн. Хэдий нээлттэй болсон гэж тухайн үед мэдээлэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй юм. Тэгвэл санал хураалтын дэлгэрэнгүй мэдээлэл гарчээ.

Санал хураалтад Монгол Улс түдгэлзсэн санал өгсөн байна. Папуа - Шинэ Гвиней ганцаараа татгалзаж, Тайвань, Сингапур, Хонконг, Австрали, Бутан улсын Шатрын холбоод манайхтай ижил түдгэлзсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин хнөмхийнүүд гэнэ
Зочин хнөмхийнүүд гэнэ
3 сар 8, 2023 15:44

ДАЙНЫГ НЬ ЭСЭРҮҮЦЭЖ ТҮДЭГЛЗЭХГҮЙ ШАТАР СПОРТОД УЛС ТӨРЖИЖ ӨВЧИГНӨӨД МОНГОЛ МӨН ТЭНЭГТЭВЭЭ ХӨӨРХИЙДӨӨ БАЙЖ БУЙ ЦАРАЙ НЬ ТЭР. оху ШАТРЫН ХОЛБООНД ЭЛСЭЖ Л БАЙГ Л ДЭЭ. ТЭДНИЙ ШАТАРЧДААС СУРАЛЦАХ ЮМ ИХЙ ШҮҮДЭЭ. ХАРИН УКРАЙНД ӨДӨӨСӨН ХАР ДАЙНЫГ НЬ ЭСЭРГҮҮЦЭХ ЁСТОЙ БИШҮҮҮ

Зочин
Зочин
3 сар 8, 2023 20:05

Яаж ТЭНЭГТЭХ нь энэ вэ , шатрын холбооны ерөнхийлөгч гэж ямар хүн байдаг юм бол ... эсвэл АВЛИГА горьдож , эсвэл " да�##�гавар " гүйцэтгэж ... ОХУ бол шатрын эх орон шүү ...

Зочин
Зочин
3 сар 9, 2023 07:42

Маш зөв

Зочин
Зочин
3 сар 10, 2023 00:37

Энэ түдгэлзэх кнопыг хэн гээч нь өгч шогтдог бнаа.оруулах л хэрэгтэйшдээ учраа олохгүй шог гар вэ.шатар тоглогчдыг мундаг ухаантай гэдэг энэ шийдвэр гаргагч бүхэл бүтэн блсын өмнөөс ийм хөгийн зүйл хийх гэждээ

Эрдэнэ
Эрдэнэ
3 сар 10, 2023 06:55

Спортыг улс төртэй хутгахаас боль

Холбоотой мэдээ

Back to top button