СПОРТ

ОХУ-ын Шатрын холбоо Азийн шатрын холбоонд элслээ

Хөлбөмбөг тэргүүтэй ОХУ-ын спорт холбоод Ази тивд шилжих асуудал ид яригдаж байгаа билээ. Тэгвэл тэдгээр холбоодоос Шатрын холбоо анхны бодит алхмыг хиж, Азийн шатрын холбоонд албан ёсоор элслээ.

Ингэснээр ямар өөрчлөлт гарах талаар хойд хөршийн хэвлэлд гарсан мэдээллийг сийрүүлэн хүргэе.

Шилжилт ирэх тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болно

ОУОХ ОХУ-ын тамирчдыг олимпын хөдөлгөөнөөс шахаж эхлэхэд бүгд цаашдаа спортын нэг том гүрэн спортын тавцнаас толдорхойгүй хугацаагаар алга болж байна гэж бодоцгоож байлаа. Шалтгаан нь амар шийдэгдэхээргүй тул бүгд ингэж бодрож байлаа. Тэгвэл спорт холбоод гарц гаргалгаа хайсаар эхнээсээ тэмцээн уралдаандаа эргэж ирэх боломжтой болж байна. Хамгийн эхнийх нь шатар болов.

ОХУ-ын шатрын холбооны Хяналтын зөвлөл шилжилтийг санал нэгтэй баталж, Азийн шатрын холбоо (ACF)  батлах үлдсэн ч шийдвэр гаргах ганц субъект болох Ерөнхий чуулган нь цар тахлын улмаас олонтаа хойшилсны эцэст өчигдөр Абу Дабид эцсийн шийдвэрийг гаргажээ.

Санал хураалтад 36 улс оролцож, 29 нь зөвшөөрч, нэг нь татгалзаж, зургаа нь түдгэлзжээ. Ингэснээр ОХУ-ын Шатрын холбоо ирэх тавдугаар сарын 1-нээс Европын шатрын холбооны гишүүнчлэлээс автоматаар хасагдах юм байна. Олон улсын шатрын холбоо FIDE шилжилтийг хүлээн зөвшөөрсөн. Нөгөөдөр /III.03/ Сербийн Врняцка Баня хотод болох Европын АШТ хойд хөршийн Европын холбоонд хийх сүүлийн тэмцээн байх аж.  

Юу өөрчлөгдөх вэ?

Яг өөрчлөгдөх зүйл гэвэл бараг байхгүй.ОХУ-ын далбааг хэрэглэхгүй болохоос бусдаар бүх тэмцээн уралдаанд оролцож болно.

Тухайлбал, ирэх дөрөвдүгээр сарын 7-ноос тавдугаар сарын 1-ний хооронд явагдах ОХУ-ын Ян Непомнящий, БНХАУ-ын Ден Лирен нарын хоород болох дэлхийн шатрын аваргын өрсөлдөгчийг тодруулах тоглолт товлосон хугацаандаа явагдах юм байна.

Ян Непомнящий

ОХУ бол шатхын хүчирхэг гүрэн. Тиймээс энэ шилжилт Азийн шатрын хөгжилд маш чухал алхам болж байна. ОХУ-ын шатарчдын хувьд ч эхнээсээ сэтгэл хангалуун байгаа юм. Тухайлбал, их мастер Сергей Карякин "Европт биднийг хэн ч хүлээж авахгүй нь тодорхой. Германы Шатрын холбооны мэдэгдэл, дэлхийн аварга Магнус Карлсены байр сууринаас энэ нь илэрхий харагдаж байна. Тиймээс шилжилт хийсэн нь зөв" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ази хүн
Ази хүн
2023-03-01 16:01

Азиудыг доод хүмүүс гээд Ур�##�аас зүүн т�##�ын ард түмнээ хүн гэж үзэж чаддаггүй гаруудад өөр гарц үлдсэнгүй. Лам олдохгүй бол буцахдаа чамайг з�##�на гэдэг болж дээ.

Ванга
Ванга
2023-03-02 06:12

Зөв зөв. Орос одоо нийслэлээ нэг мөр Азийн бүсийн �##�ь нэг хот руугаа шилжүүлээд Азийн улс болчих хэрэгтэй. Азийн орнуудын хөгжил маш их хувь нэмэртэй гэж бодож байна.

Холбоотой мэдээ

Back to top button