Нийгэм мэдээ

Н.Мөнхнасангийн ихэр хүүгийн нэг Х Богдоор тодорч, Далай лам эхний авшгийг нь хүртээжээ

Өчигдөр /2023.03.08/ хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНЭУ-д дөрөвдүгээр Далай ламын айлдварт УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав охин Н.Мөнхнасан, зээ хүүгийн хамт сууж буй талаарх мэдээлэл түгсэн. Мөн энэ үеэр Далай лам "Энд аравдугаар богд  ирсэн" гэж хэлсэн тухай мэдээлээд байгаа юм. 

Ер X Богдыг тодруулах тухай асуудал 2016 оноос эхэлж, энэ цагаас хойш албан бусаар маш их мэдээлэл түгсэн байдаг. Хамгийн сүүлд туулай жилийн цагаан сарын шинийн 3-ны өдөр X Богдыг төв ганданд залж, мөргүүлсэн гэх. Цаашид энэ мэтээр бага багаар олонд таниулах так тиктай ажиллаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байсан. Тэр үед бид Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдээс тодруулахад албан байдлаар хариу өгөлгүй буцаасан юм.

Тэгвэл өчигдрийн Далай ламын айлдвартай холбогдуулан аравдугаар Богдоор тодорсон гэх хүүгийн талаар судалж үзэхэд хэд хэдэн мэдээлэл олдов. Дэлгэрүүлбэл, уг үйл ажиллагаанд Ц.Гарамжав, охин Н.Мөнхнасан, хүргэн Ч.Алтаннар, зээ хүүгийн хамт оролцсон байна. Энэ хүүхэд бол Ч.Алтаннар, Н.Мөнхнасан нарын хоёр дахь хүүхэд болох ихрүүдийн нэг аж.

Хоёр ихэр хөвүүнийг А.Агуйдай, А.Ачилтай гэдэг. 2015 онд АНУ-д төрсөн.  Давхар иргэншилтэй. Хөвгүүд дээрээ хоёр эгчтэй гэнэ. Чухам энэ хоёрын хэн нь тус айлдварт очсон нь тодорхой бус байгаа юм.   

Харин хөвгүүдийн нэг нь яг Х Богдоор тодорсон эсэх талаар эх сурвалжуудаас тодруулахад, 2016 онд хэд хэдэн хүүхэд тодруулсан бөгөөд Далай лам тэдгээр хүүхдүүдэд даалгавар өгч, шинжиж явсаар энэ ихрүүдийн нэгийг сонгосон гэх. Ингээд хойд дүрээр зарлах гэтэл хүүгийн аав Ч.Алтаннар зөвшөөрөөгүйн улмаас Богдын асуудал эргээд намжжээ. Харин энэ удаад хүүгийн гэр бүл нэрийг ил зарлахаас түдгэлзээгүй учраас Далай лам нээлттэй ярьсан байж болохоор байна.

Төвөдийн хэвлэлд: Богдын хойт дүрд Чакрасамварагийн авшиг хүртээлээ

Тэгвэл RFA Tibetan хэмээх Төвөдийн бурхан шашны хэвлэлд, Монголоос ирсэн Халх Жэцүндамба Ринбүчид Чакрасамварагийн авшиг хүртээлээ гэж мэдээлсэн байгаа юм. Жэцүндамба Ринбүчи гэж Богд Зонховаг хэлдэг.

Богд Зонховын түүхийг сөхвөл, түүнд багад нь ном зааж өгсөн Чожэй Дондруб-ринчен лам дөрвөн авшиг хүртээсэн байдаг. Хамгийн эхлээд Чакрасамвара бурхны, дараа нь Хэважра, Ямандаг, Очирваань бурхны авшиг хүртээсэн гэж тэмдэглэгдсэн байдаг.

Харин XIV Далай ламыг Халх Жэцүндамба Ринбүчид хамгийн эхэн шатны (preliminary) авшиг буюу Чакрасамварагийн авшгийг хүртээсэн гэж дээрх хэвлэлд мэдээлсэн байгаа юм. Үүнээс харахад, Богд Зонховын хойт дүрийг тодруулсан нь үнэн, түүнд эхний авшгийг хүртээж эхэлсэн гэж ойлгогдож байна.

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав, түүний охин Н.Мөнхнасан нь нөхөр Ч.Алтаннарын хамт эл авшиг хүртээх ёслолд ирж суусан байгаа нь дээрх мэдээллүүдийг бататгаж байна.

Богдын хойт дүр тодорсон Ц.Гарамжавын гэр бүл

Ц.Гарамжав хоёр охинтой. Тэднийг Н.Мөнхнасан, Н.Уртнасан гэдэг. Охидын аав Г.Нармандах гэж математикч хүн байсан бөгөөд 35 насандаа таалал төгссөн гэдэг.

Н.Мөнхнасанг ээж нь 14 настайд нь АНУ руу сургахаар явуулсан учраас тэр багаасаа биеэ даасан, хэрсүү хүүхэд болж төлөвшсөн. Харин бага охин Н.Уртнасан бие муутай хүүхэд байсан тул ээж нь илүү их анхаарч, цаг заваа зарцуулан өсгөсөн гэдэг. Н.Мөнхнасангийн нөхөр Ч.Алтаннар нь хэрэглээний математикч мэргэжилтэй. Дэлхийн алдартай шинжлэх ухааны сэтгүүлд редактор, банкны зөвлөх, "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан. Тэднийг оюунаар зиндаархсан хос гэх тодотгол дагадаг.

Б.БАЯРТ  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
49 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
dash
dash
3 сар 9, 2023 07:45

KKKKK Zugeer l toniltsgoo tsaashaa Uhsen atsnii bogd Mongold Bogd eer hereggui ter tusmaa munguur todordog Alchih umaa Erguunuud n terendee murgunuu sta Pashol ti nahui

Юююююююю
Юююююююю
3 сар 9, 2023 08:13

Гарамжав авгай ХБ-аас авсан мөнгөө төл.

Зочин
Зочин
12 сар 9, 2023 10:10

Тэр эмээ төлнө л биз. Алтаннарын нэр бүлд ямар хамаа байна

Зочин
Зочин
3 сар 9, 2023 08:56

сайхан гэр бүлд сайн сайханыг хүсье!

Зочин
Зочин
3 сар 9, 2023 09:22

Богд Зонхов гж буруу бичжээ.яар�##�тай зас.2 өөр хүн.

Зочин
Зочин
3 сар 9, 2023 09:45

Шашин маань тэргүүнтэй болж дээ. Сайхан мэдээ бна.

Зочин
Зочин
3 сар 9, 2023 11:27
Reply to  Зочин

Гадаад гажиг иэргүүнтэй манжийн боолчолд дахин орж мунхарч болохгүй

Зочин
Зочин
3 сар 11, 2023 15:19
Reply to  Зочин

Манж чинь хятад биш монгол угсаат хүмүүс л дээ.

Зочин
Зочин
3 сар 9, 2023 09:56

Bi shariin shashintai minii ergen toirniihon ch 9 r bogdiig ih shvtdeg ene udaa bol jinhen shaan biz shashin buzarlasan nobshnuud

Зочин
Зочин
3 сар 9, 2023 10:21

Яасан их мухар сүсэгтэй юм бэ? Одоо чинь хэд дүгээр зууны хэдэн он билээ. Ийм тэнэгээс тэнэг үйлд чинь манай иргэдийн хэдэн хувь нь итгэх бол. Лав л дийлэнх олонх нь үүнд итгэхгүй. Бүүр дургүйцнэ.

Зочин
Зочин
3 сар 9, 2023 10:23

За больдоо. Юуны чинь богд могд вэ. Жинхэнэ тэнэглэл байна. Шашин бол оюун санааг мунхруулагч хар тамхи мөн дөө.

Зочин
Зочин
3 сар 10, 2023 05:17
Reply to  Зочин

Яг үнэн шүү 21-р зуун шүү дээ Хөгжимөөр байна аа тархиа уга�##�гасаар байгаад бүр м�##� боллоо л доо

Зочин
Зочин
3 сар 9, 2023 10:24

Ардчилсан намаас Арван тавдугаар Д�##�ай лам тодорно мэдүү

Зочин
Зочин
3 сар 9, 2023 10:28

Барзгар баян авгайн зэө юм уу даа ккк

Зочин
Зочин
3 сар 9, 2023 10:29

.бог
дод очиж мөгөхгүяй байхад л болно үхрүүд цувнадаа

Зочин
Зочин
3 сар 9, 2023 10:39

Монгол Богд дагаад ард олон нь аятай сайхан амьдр�##� үзэж нар харсангүй өнө удлаа. Одоо тэнэг мунхаг байд�##�аа зогсоож уул усааа дээдлээд хөдөлмөрлөххөд болношүүлээ

бүсгүй
бүсгүй
3 сар 9, 2023 11:16

МУ Богдтой болох буруу биш

Зочин
Зочин
3 сар 10, 2023 05:18
Reply to  бүсгүй

Тэр б�##�ай юмаар чинь яах юм

Зочин
Зочин
3 сар 9, 2023 11:26

Монгол давхар иргэншилийг хүлээн зөвшөөрдөгүй шдээ, гадаад хүн одоо монголын богд болхуу ? Ш�##� утаггүй, ийм юмаа болиоочэээ, монголд богд хэрэггүй шүү , монголд бүтээн байгуул�##�т хэрэгтэй

зочиг
зочиг
3 сар 9, 2023 11:30

монгол улс бас нэг богд тодруулна. богд удахгүй үхэхээр төвдөөс бас богд тодорно. адаг сүүлд хятад дарга нар монгол төвдийн шарын шашины тэргүүн д�##�ай лам гэж өргөмжилнө. д�##�ай лам нь улсаа худ�##�даж эхэлнэ дээ. үйл лайг нь жирийн иргэд үүрнэ.

Зочин
Зочин
3 сар 9, 2023 11:33

Монголчуудаа монгол хүн Чингис хаан богд бидэнд томилж үлдээсэнгүй байхад бид ягаад гадаад төвд хүн бидэнд ямарч хамаагүй д а л а й гэдэг ламаар шашиний удирдагчийг томилуулах гэж. Энэ нь гадаадын боолчлол биш гэж үү ? Санхүүгаа боолгоно одоо бүр оюун бодолоо гадаад хүнээр боолгуулж чадахгүй.

Зочин
Зочин
3 сар 9, 2023 11:59

Нэг мэдээнд Э.Мөнхнасан, Ч.Мөнхнасан, Н.Мөнхнасан гээд гурван янзаар биччих юм. Бичсэн хүн нь эрүүл, редакц нь бас ямар учиртай редакц хийдэг юм бол доо?

Зочин
Зочин
3 сар 9, 2023 12:10

Удахгүй монголд БУДДА-ын хойд дүр тодроод амьд бурхантай болох байхаа. Эрлэг Номун хаанууд монголоор дүүрэн төрчихөөд байхад. Одоо Богдтой болчих он Монгол улс маань хөгжих байхаа гэж. Солиорч өгөх юм бна дөө

зочин
зочин
3 сар 9, 2023 12:38

Солиороорой

Ээж
Ээж
3 сар 9, 2023 12:40

Богдтой болоод монголын амьдр�##� сайжрах юм бхдаа. Тэгвэл сайн л бна

Монгол хүн
Монгол хүн
3 сар 9, 2023 12:51

Ашгүй сайхан гэр бүлд төрж өсөж байгаа юм байна даа богд маань монголын ирээдүй сайхан амар амг�##�ан болтугай

Зочин
Зочин
3 сар 9, 2023 13:06

Богдын шинэ дүрээр монгол хүн тодорхоор монголчуу д атаархаж барьцаад үхэцгээх нь ээ ! Моячуудын дунд аас орос цустай хүн тодруулчв�##� л намжина байхоо, кх кх кх

Зочин
Зочин
3 сар 9, 2023 13:08

Монгол Богд тодорлоо, сайхан хүндлэн хүлээн авцгаа яа !

Зочин
Зочин
3 сар 9, 2023 15:01

Үхсэн ацных богд тэр хогоор яадгийн. Ямарч шашингүй Хятад орон бидний нүдэн дээр үсрэнгүй хөгжиж байна. Бурхан болон Богдыг ярьж шүтсэн монголын амьдр�##� улам доройтож байна. Бурхан болон богдыг их шүтэхээр хөгжил дэвшилд гай болдог бололтой.

Зочин
Зочин
3 сар 9, 2023 16:58

бид нар бас давхар иргэншилтэй болмоор байна

Уншигч
Уншигч
3 сар 9, 2023 16:59

Сайн удамт, хөдөлмөрч хүний үрс юм байна аа, хурай хурай хурай. Монгол эх орон маань мандан бадрах болтугай.

Зочин
Зочин
3 сар 9, 2023 19:21

Хамар Гарамжав байг�##�ь сүйтгэж луйвар хийсэн маш их нүгэлтэй зээгээ лам болгож нүглээ нимгэлэх нь үү

Зочин
Зочин
3 сар 10, 2023 05:12

Монголчуудыг мунхаруулж тархигүй нь угааж ханахгүй юм аа элэнцэгний Богд энэтэр вэ

Зочин
Зочин
3 сар 10, 2023 10:16

Яагаад нөхрийнх нь нэрээр нэрлэж бичихгүй эхнэр эхнэрийн ээж хоёроор цоллоод байгаам бэ ??Энэ з�##�ууч гэсэн ээж аавтай байлгүйдээ.Эцгийн нэрийг түрүүлж тавь даа хүмүүсээ

Зочин
Зочин
3 сар 10, 2023 18:38

Ийм юм байхгүй. Богд чихшиг

Зочин
Зочин
3 сар 10, 2023 18:38

Богд чихшиг. Болио

Шашингүй хүн
Шашингүй хүн
3 сар 10, 2023 19:56

Богдтой хамаагүй орооцолдвол Хятад бидэнд сайн хандахгүй л байх даа.Одоо ямар цаг үе билээ дээ?Бид хэдүүлээ билээ,хэн билээ???!!!Тэр тусмаа Богдийг өвлөж,з�##�гамж х�##�ааг гүйцэлдүүлэх тухай бүр бодох хэрэггүй байх даа Ийм шашин, ном,лам эдгээр зүйлээс оюун ухаант хүмүүс минь хол байж,уха�##�аг байх нь зөв өайх шүү!!!!????

Зочин
Зочин
3 сар 10, 2023 20:25

Солиотой юм байна

Лавлаа ⁶
Лавлаа ⁶
3 сар 10, 2023 23:57

Шүтлэгтэй хэсэгт нь хэрэгтэй л байгаа Шүтэхгүй хэсэг нь юундаа хара�##� урсгаж бухимдаж өөрсдийгөө зовоодог байна аа ЭЗЭН Чингэс ч гэсэн хүмүүсийн шүтэн бишрэхийг хориглоогүй биз дээ Мэдээж төрөөс, бас НАМААС АНГИД БАЙХ нь гол

Emee
Emee
3 сар 11, 2023 00:27

Jiriin l neg huuhed bish uu. Mongolyn bukh huurhun huuhduud bugdeeree gegeentnuud.

Зочин
Зочин
3 сар 11, 2023 09:10

1 хэсэг л гэрээрээ бөөтэй л болсон одоо баячууд Богдтой болох л дутаж дээ

Зочин
Зочин
3 сар 11, 2023 14:09

Манжийн ёсыг сэргээж байх шив дээ урд зүгийн удамтай хүмүүсээс Богд тодруулжээ

Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
3 сар 11, 2023 14:36

Богд минь өршөө. Ашгүй дээ. Түмэн саад мянган бэрхшээлийг давж Богд минь з�##�арлаа. Хурай хурай хурай. Оюунлаг, з�##�уу сайхан гэр бүлээс тодорчээ. Хүн өвдөж зовох, Ядрах, ажил үйлс бүтэхгүй үедээ бурхан багш минь, лам багш минь өршөө гээд л очдог. Заслаа хийлгээд сайхан болдог шүү дээ. Будда гийн тарина, ном бол дандаа сайн сайханы ерөөл байдгийн байна лээ. Ламд очоод зөндөө ерөөлгөж сайхан болоод гардаг гэсэн үг. Заслаа хийлгэсэн ихэнх хүн Маш сайхан энергитэй болоод явдаг юм.

Жак
Жак
3 сар 11, 2023 14:49

Аавых нь зөв.батхүү- чингэс,арвин- өүлэн эх болох гэж бгаад л буруудсан.ихэр хүүхдээс сонгодог нь ч ямар учиртайн юм.богдууд нас богинотой нэг хүүгээр тоглочих вийдээ

Үнэнхүү
Үнэнхүү
3 сар 11, 2023 22:28

Монгол түмэндээ Х Богдыг төрүүлж өгсөн, оюунлаг сайхан гэр бүлд аз жарг�##� хүсье. Богд маань ном буянаар бялхсан, насан хутуг төгс, Монгол түмэндээ ээл ббянаа хайрлаж, Дэлхийд хүндтэй , шашин соёлоо мандуулагч болох болтугай????????????????????????????????????????????????????

Алтаа
Алтаа
3 сар 12, 2023 10:52

Монголдоо маш том бүтээн байгуул�##�тын ажил хийж байгаа хүчирхэг мундаг эмэгтэй Гарамжаваар бахархаж байгаа. Саяхнаас энэ хүнийг мэддэг болсон.Хөгжлийн банкны асуудлын үеэр гайх�##�тай хүн болохыг мэдсэн.Жинхэнэ баатар хүн чинь энэ эмэгтэй юм байна гэж санагдсан шүү. Танд сайн сайхныг хүсье

Зочин⁰
Зочин⁰
3 сар 16, 2023 14:22

ГАРАМЖАВ ГИШҮҮН АСАН ӨӨРӨӨ Ч МУНДАГ БОЛОВСРОЛТОЙ ЧАДАЛТАЙ ХҮН ХҮҮХДҮҮД НЬ Ч ДАГАН ДУУРАЙЖЭЭ АМЖИЛТ ХҮСЬE МУНДАГ ГЭР БҮЛ

Иргэн
Иргэн
3 сар 24, 2023 01:17

Монгол эрэгтэй хүн секс хийлгүйгээр амьдрах нь тэнгэрийн од шиг боломжгүй юм.

Jariga.mn
Jariga.mn
9 сар 1, 2024 00:30

Алтаннар аар овголооч янз үзээд байдаг юм уу

Холбоотой мэдээ

Back to top button