Далай ламын хойд дүрийг тодруулах үнэ цэнтэй монгол хүү

Дэлхийн энх тайвны Нобелийн шагналт XIV Далай лам Монголд 1979 оноос хойш нийт есөн удаа айлчилж, 40 орчим хутагт, хувилгаадыг тодруулсан түүхтэй.
X богд тодорсон үеийн дотоодын улс төр
Өдгөө яригдаж буй X богд нь дээрх хувилгаадын нэг юм. Далай лам 2016 оны айлчлалаараа Их тэнгэрт уг ёслолыг нууцлан үйлдсэн бөгөөд өмнө нь Монголын лам нар X богд байж болох олон хүүхдүүд дээр сорилго явуулж, хүрээллийг нь хумин бэлтгэсэн гэдэг.
Эдгээр хүүхдүүд дунд энгийн ардын хийгээд улс төр, бизнесийн нөлөө бүхий эрхмүүдийн үрс ч багтаж байжээ. Жишээ нь, М.Энхболд, Ц.Элбэгдорж, Л.Элдэв-Очир нарын хүүхэд, ач нар сорилгод оролцсон нь бат нот юм. Сонирхолтой нь, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын ач хүүг Далай лам Богдоор тодруулахад гэр бүлийнх нь зүгээс “Шашны энэ их манаргаанд нялх үрийг маань татан оролцууллаа” хэмээн эрс татгалзсан аж.
Яг үүнтэй зэрэгцээд Далай ламыг Монголд айлчилсан явдалд БНХАУ дургүйцлээ илэрхийлж, нүүрсний экспорт, своп хэлцэл сунгах, ОУВС-гаар дамжуулан тэндээс зээл татах агуулгууд дээр дипломат сэрэмжлүүлэг өгч таарсан. Аргагүйдэхдээ тухайн үеийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д “тал засах” айлчлал хийж, “Намайг сайд байх хугацаанд Далай лам дахин Монголд ирэхгүй” гэх амлалт өгснийг хөшигний ард сайн муугаар дүгнэн ярьдаг.
Ядахад тэр үед МАН 2016 оны сонгуулиар 65 суудал авсныхаа дараа “Монголын данс улайсан” гэх мэдээллийг нээлттэй зарласан. Б.Чойжилсүрэн сайд танилынхаа шугамаар ОУВС-гийн хөтөлбөр хөөцөлдөж байсан зэрэг эгзэгтэй “марзан” цаг байв. Мөн дээрээс нь Ц.Гарамжав дөнгөж УИХ-ын шинэхэн гишүүн байв. Тухайн үед Ц.Гарамжав ч, Засгийн эрхийг дангаар гартаа авсан МАН-ынхан ч юун Богд ярих мантай, яаж засаглах дээрээ хачин их сандарч, мэгдсэн, учраа олоогүй цаг таарчээ.
Далай лам яагаад X богдыг нандигнаж байгаа вэ
Далай лам барууны хэвлэлүүдэд яриа өгөхдөө “Миний дараачийн дүр тодрохгүй ч байж болно” гэж тодотгосон байдаг. Энэ нь гэхдээ сүүлийн жилүүдийн байр суурь. Түүний ингэж ярих болсон шалтгаан нь, Төвдөөс гаралтай Шарын шашны гурван том тэргүүн болох Далай лам, Банчин богд, Жавзандамба нар нэгнийхээ хойт дүрийг тодруулдаг үйл хэргэмтэй. Манайд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа “төрийн гурван өндөрлөг” гэж ярьдагчлан тэд шарын шашныхаа гурван өндөрлөг нь юм.
Нийтийн мэдэхчлэн, 1995 онд Далай ламын тодруулсан зургаан настай Банчингийн дүрийг Хятадууд хулгайлсан ба “Энх тунх өсөж торнисон ч шашны тэргүүнээр ажиллах хүсэлгүй байгаа” гэх тайлбар хэлчхээд, Комминуст намын гишүүний хүүхдийг Банчингаар тодруулсан байдаг. Эл Банчин дүр одоо Хятадын коммунист намд ажиллаж, шашны өндөр боловсрол эзэмшсэн гэх ба манай зарим улс төр, шашны томчууд түүнд мөргөдөг нь ил тод асуудал юм. Харин Төв гандан бол өөр статустай. Үүнийг доор тайлбарлана.
Тогтсон хэв заншил ба логикоороо насан өндөр болсон Далай лам тэнгэртээ дэвшихэд түүний үл хүлээн зөвшөөрдөг “хятадын” Банчин богд хойт дүрийг нь тодруулах болчхоод байв. "Далай ламын хойд дүрийг Хятадаас тодруулахгүй" гэх агуулгаар АНУ хандсаар ирснийг энд хавчуулахад их л сонин өнцөг билээ. Ингэж Хятад дахь Банчин богдтой эн зэрэгцэж, түүний хойт дүрийг тодруулах эрх эдлэх учиртай X богд 2016 оноос хойш тодорхойгүй байдалд шилжиж, гэр бүл нь ил зарлахаас дургүйцсээр байсан тул барууны хэвлэлүүдэд “тунирхангуй” үг унагадаг болсон гэх логик харагддаг.
Чухамдаа одоогийн X богд Далай ламын хойт дүрийг нэрлэх эрхтэй албан ёсны шашны тэргүүн гэдгээрээ Далай ламд нандин юм гэх утгыг энд бичив.
Д.Чойжамц хамба ба Төрийн тэргүүнүүдийн далд оролцоо
Санаж байгаа бол, Д.Чойжамц хамбад Ерөнхийлөгч асан Х.Баттулга “29 дэх Номун хан” гэгч цол өгсөн байв. Шашны нарийн ёс дэг мэдэхгүй хүнд энэ шал дэмий мяндаг шиг тохуурхлын өнгө аяс хөврүүлэх сэдэв. Гэхдээ Х.Баттулга үүгээрээ бусад сүм хийдүүдийн хамбаас Д.Чойжамц хамбыг эрх хэмжээгээр нь өргөхийг зорьсон. Үүний шалтгаан нь X богдыг ширээнд нь залах ёслолд хоорондоо эв түнжин муутай хамбуудын эрх ашгийг тусгаарлахад чиглэсэн гэх тайлбарыг эх сурвалжууд учирладаг.
Төрийн тэргүүн нарын Богдуудтай холбогдсон түүх ер нь л сонин өгүүлэмжтэй. П.Очирбатын үед IX богд Монголд ирээд “хөөгдөж” байсан бол Ц.Элбэгдоржийн санаачилгаар түүнд монгол иргэншил олгож, энд оршоох зан үйлийг монгол лам гардсан гэгддэг. Тэр гэрээслэлдээ “Ц.Гарамжавынд очно” гэх агуулга дурдсан талаар яригддаг ч энэ нь ямар ч нотломжгүй, эх сурвалжаар нэрлэгдэнэ. Гэхдээ “Дараа төрөлдөө Монголд төрнө” гэсэн нь бат нот ажээ.
X богдын асуудал ҮАБЗ-ийн гурван гишүүний хүрээнд өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн удаа яригдаж, ширээнд нь залах ёслолыг энэ сар шинээр мөн тийм зөвшилцлөөр үйлдсэн гэгдэж буй. Бүр Х.Баттулга Д.Чойжамц хамбад “Номун хан” цол олгосныхоо дараа X Богдыг ширээнд нь залах нууц зарлиг гаргасан ч гэгддэг.
Ямартай ч энэ жилүүдэд тодорсон хутагт хувилгаад Энэтхэг, Төвдийн оронд ирээдүйн Богдод ном эрдмээ заахаар бэлтгэгдэж, маш их сөрөг мэдээллийн дэргэдүүр Д.Чойжамц энэ агуулга руу төвлөрсөн нь харагддаг. Үүнд Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын төрийн тэргүүнүүдийн оролцоо онцгой үүрэгтэй байсныг харж болно.
Эцэст нь, одоогийн улс төр ба геополитикийн асуудал
“Орчин цагийн Монгол бол дэлхийн буддизмын тулгуур юм” гэж Далай лам зүгээр ч нэг хэлчхээгүй. Өмнөд хөршийн Далай ламын хойд дүр Монголд төрчих вий гэх эмээлт, болгоомжлол дээр буддын шашин шүтдэг сүсэгтэн монголчууд оюун санааны удирдагчтай болж буй үйл явц өрнөж байна. Дэлхийн буддизм шүтдэг хэн бүхний анхаарлыг татах, аялал жуулчлал сэргэх шалтгаан зэргээр харж болно.
Энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл өнөө хэр гараагүй байгаа нь талуудын болгоомжлол асар өндөр байгааг харуулна. Шашныхаа асуудлыг Далай ламаар бус өөрийн улсын бодлогоор шийдэхийг зөвлөдөг урд хөршид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удахгүй айлчлал хийхээр төлөвлөж байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх саруудад Энэтхэгт айлчлал хийсний дараа Засгийн газрын тэргүүн АНУ руу айлчлахаар буй.
Энэ бүх айлчлалуудын өмнө “Азийн ардчилсан улс” гэх тодорхойлолт дээр буддын шашны гэгээнтний тодотгол нэмэгдэж, шинэ цикл үүсгэж байгаа нь геополитикийн онцлох өнцөг болов уу. Бид баруунд, хоёр хөршдөө төрүүлдэг сэтгэгдлүүдээ шинээр үүсгэлээ. Одоо эв, горимыг нь олж тоглох шинэ шаардлага ч манайд тулгарч байна.
Тодорсноосоо хойш зургаан жилийн дараа ширээндээ залрах шийдлээ өөрөө гаргасан гэх үрлэн инээдтэй жаалхан хүүг өнөөдөр нийтээр шүүхээс илүү алс хэтийн ухаанаар хандаасай. Анх Чингисийн алтан ургаас тодорч, Соёмбо үсгийг зуун дамнан өвлүүлсэн богдын дүрүүдийн өв сүнс өнөөгийн бидэнд ингэж ирлээ л гэж харах. Ирэх өдрүүдэд нийгэмд өрнөх олон үйл явц түүний оюун санаан дахь шашны үйл хэргээс үлэмж ангид байгаасай гэж хүснэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхөн хүү байна. Номын буян дэлгэрэг ээ.
Монгол улс д##ай ламыг хүлээж авах үгүй нь хятад улсад ямар хамаа байна.
bas l hulduu nuhur bna daa chi haha
Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын оролцоо ганц ч гэсэн сайн зүйлд оролцсон аж
Ашгүй дээ Чойжамцын нөлөө байсан байлгүй дээ
Д##ай дам Монголоос тодроосой
Шарын шашин Монголоос ######
3 өндөрлөг очиж адис авч онигоо боллоо яанаа тууз хайчлахад нугасгүй хүмүүс
Монгол дахь шашны тэргүүнээр Монгол хүн тодрох нь зүйтэй, цаг нь ч болсон, эв нэгдэл хамгаас чух## шүү.
Сайн цаг ирж бна даа.
Garamjiv avgai Choijamtsad sain tolj dee.
За чи хол очиж хуц.
choijamts gantsara hiij diildeg ym bish gshii min
хятадууд монголтой харьцахгүй болчих би дээ
хятад цустнууд айлтгүй дээ
tgjil baig chi ihde 5 jil l zowno
Дэлхийн 7 тэрбум хүнээс Монголчууд л жил бүр зас## ном хийлгэдэг. Хөгжсөн өөдөлсөн юм огт ##га
Яасан гэрэл цацарсан хүү вэ.Гялай гялай
Bid tuuhee hari humuuseer bichuulsenees bolj mun 70 jil shajingui niigem baiguulsan busadiin ugeer yavsan gm shaltgaanaas bolj oyun sanaa mash ih bohirdson tovchondoo hun bus bolson baina iim uchraas eserguutseed doromjlood baina iim uhaan bohirdson humuus tsaad ach holbogdoliig hezeech oilgohgui bas hitad tsustai humuus esust itgegch nar yahin oilgomjtoi
"эх оронч яруу найрагч" гэх тодотголтой хүн гэв гэнэт Чойжамц хамба руу үсчээгүй, шашны тухай хуульд чухам буддын шашнаа нэг номерт гэж цамнаж байж тэргүүн эгнээнийх гэдгээ бат##гаажуулсан харин үүгээрээ "эх оронч" дүр эсгэж байснаа урагш хэлбийж энэ бүхнийг тас##дуулахаар цамнаж хамбатныг элдвээр хэлж мөнгөнд цагаан булга болтлоо баглуулж байсныг харин эрхбиш энэ төр ухаарчээ, одоо Д##ай лам гэхээр шүдээ хавирдаг фб ийн хуурамбаа "онолч"дыг зохих газар анхаар##даа авах цаг болсон, 10-р Богдыг тэд элдэвлэж хутган үймүүлж байна.
Д##ай ламыг АН-ын түүнтэй дүйцэхүйц ажилтай хөрөнгө чинээтэй эрхэм эмэгтэйн ач хүүг тодруулна шүү
За бүр амныхаа зоргоор “бурж” байна дөө!
????????????
Сэтгүүлчид минь Хятадын уламжл##т Шарын шашны тухай юм бичих гэж байгаа бол бичих сэдвийнхээ тухай Хятадын Шарын шашныг ашиглан Төвөд Монголыг хэрхэн колоничилдог тухай ганц хоёр ном уншаад бичиж байлдаа!
Хэхэ, чи хэн гээч хэний хатгаасаар ийм явуургүй юм нэр зүсээ нуугаад бичээд байгааг чинь ёстой таван үгэнд чинь танилаа шүү. Ийм түүх соёлын улбаагүй юмыг ганцхан хүн бичсэн. Тэр нь чи!
Хамгийн гол нь одоо хэддүгээр зууны хэдэн он бэ. Богдын хойт дүр мүр гээд юун хоцрондслн тэнэг юм яриад байгаа юм бэ. Ийм жаахан хүүхдээр тоглоом хийхээ болиочээ. Эцэг эх нь дургүйцэх хэрэгтэй шүү дээ. Одоо бүгдээрээ богд могд гэж тэнэгтэхээ больёо!!!
Д##ай лам богд энээ тэрийг ярьж байгаад хятадын дургүйг хүргээд хилээ ха##гаад идэх хоолгүй өмсөх гут## хувцасгүй болчихвий дээ.
Богдыг тодруулах з##ах хэрэггүй. Ялангуяа д##ай ламыг монгол ирүүлэх хэрэггүй. Хятад дургүйцэнэ.
eguurt bayrlalaa. Yadaj neg iimerhuu hund oilgomjtoi yum bichdeg boloosoi busad saituud Гэгээнний үйлс номын ёсоор дэлгэрэх болтугай
X р Богдын хажууд сууж байгаа Манзушир хутагт байна. Жинхэнэ номын ёсоо ##д##гүй явд## мөр, ном ухаан, удам судар сайтай элдэв PR хийж мөнгө төгрөгний араас явдаггүй үнэхээр бишрэм сайхан Ламаа гэж сонсож байлаа. Лам нар тэр хүрээнийхэн бол дотроо энэ хүнийг их хайрлаж хүндэлдэг гэж сонссон. Юм учиртай юм энэ хүн богдод ном заах байхаа, түүхэн үйл явд## боллоо. Их сайн цагийн эхлэл бололтойдог шүү
Баярл##аа. Мэдээлэл сайтай нийтлэл байна.
Энэ хүүхдийг тодруулахгүй гэж Женко Хулан хоёр их үзсэн дээ
sain bna. ymarch hereggui Bogd , munharhaa bolimoor bna. Odoogiin eronhiilogch n zarlaj tenegtnee
Монголоос д##ай лам тодруулб## өөр хэрэг. Богд нэртэй гадны улсын утсан хүүхэлдэйгээр ард түмнийг мунхруулб## бас өөр хэрэг.
Д##ай лам авчирч Эрээн боомтоо х##гаж б##арахаа дөхөө биздээ. Д##ай лам ухаантай хүн манайд ирэхгүй байх, тэгэж хорлохгүй биз
Маш зөв, торгон мэдрэмжтэй, хянуур, хувь тэнцүү бичиж. Та бүхэнд баяр##лаа
Уранаар цөмийн бөмбөг хийж чададгүй юмаа гэхэд ,
нэг зүү ур##ж чадахгүй үндэстэн бусдийг захирдаггүй юм шүү. Битгий шаа гэж хэлье.
Хөөрхөн хүү өөрөө л хүсч дэ. Нэгэнт л тийм тавиланд төрсөн хүнийг бид яг яах ч билээ. Улам л сайн хичээж Монгол түмнээ оршоох болтугай.
Бид Хамба Номун Хан Хамба Чой ламда## итгэнэ
40 орчим хутагт, хувилгаадыг тодруулсан гэжээ. Ямар ямар хувилгаадыг тодруулсан юм бэ? Тодорхой нэр заан тайлбарлаж өгнө үү
Оргож босож яваа хүнд мөнгө хэрэгтэй л байлгүй
9 БОГД ТОДРООД Монгол улс яаж хөгжив ?Нийгмийн боловсрол ,эрүүл мэнд ,ёсзүйд ямар өөрчилөлт дэвшил авчирсан юм бол????Өөрийн улсаа сүйрүүлсэн түвд өвгөний тоглоомболоод дуусах үлдэж гэнэ.Шинэ зуунд ШУхааны ганц олигтой с##баргүй Монгол лам дагаад м## болоод явөх сонголтоосоо с##ахсан
Хөөрхөн хүү бн. Богд ламдаа мөргөмүү
Ийм тэнэг мунхгл##аа болиоч!!!!!!!!!!
mongoloos turj bgaa ni saihan bnaa.
Dalai bnuu bogd bnuu ymar hamaa bnaa iimhen yumand ach holbogdol ogood manaihan ch bas eedee heleh ug ch alga daa
Bodmoor anhaarmaar sanagdlaa.
Alivaad nuhatstai, bodol uhaantai,suuritai handah heregtei bolov uu.
Shuumjleh gej dairsanii hereg bna uu?
Нэг хүүхэд богд болж бхад өөр нэг хүүхэд зодуур амсаж үхэх сэхэхийн заагт оршиж байх. Монголчууд бид хаашаа явж бна вэ. Харанхуй бүдүүлэг зэрлэг бурангуй феадолын нийгэм асуй мэт …
Hujaa nar odoo huuramch DALAI LAM huuramch CHINGIS KHAAN todruulna.. gyeopolitikiin dain gej
Богд нь хүртэл мөнгөөр гарч ирдэг болждээ Хөгжлийн банкны хулгайч Гарамжил гэж авгайн ач зээ .....кккк
Гарамжав харин хөгжлийн банкнаас авсан зээлээрээ цёмёнтийн үйлдвэр бариад ашгаасаа зээлээ төлөөд явж байгаа шүү. Юм хийсэн бүтээсэн хүн яахлаараа хулгайч гэж дуудуулах ёстой юм?
Хар тангадууд х##хын тархийг хэдэн зуунаар базлааа. Одоо бид базуулахдаа дуртай бас дээр нь баялагаа барт##аа өргөл барих . Тангад өвгөн цаагуураа тангадаа бодохоос манийгаа бодоогүй. Уул усандаа сүсэглээд явахдаа монгол золбоотой байсан. Улаан шар орхимжтонг дагаад уруу дорой үхээнц л болсон . Түүхээ санацгаа
tangad , tuvd 2 oo yalgaj medehgui s#anuud neg ih tsetserhej gaihuulba.
Нүдэнд нэг л дулаахан хөөрхөн хүү байна. Буян заяа нь дэлгэрсэн эрхэм хүмүүн болж сүсэгтэн олноо баярлуулж яваг ээ.
Яаман тодорч ханадаггүй хойт дүр вэ Өмнө нь9тодроод юугаар гийнүүлэв Монгол улсад????????????????14тодроод Түвд дэлхийн газрын зцргаас арчигдав.Өөрийн улс үндэстэнээ сүйтгэж сөнөөсөн Д##ай лам Монголыг ба аврах ууу
8-раас хойш 99 жилийн дараа 10-р нь олны өмнө гарч ирэх учиртай байжээ ! Эрүүл энхийг ерөөе !
40 гаруй хутагт хувилгаан тодруулсан гэнэ. Оргож босож яваа хүнд мөнгө хэрэгтэй л байлгүй
Билэг тэмдэг нь. Шороо ихтэй тул үйлс бага. Хур өчүүхэн тул тус бага. М## үхэж гэр байшин нурав авр## үгүй. За ийм л Богд тодорлоо. Тэгхээр юу д##ай ламийн хойд дүрийг тодоруулах амжихгүй дээ.
Бодвол Будда Хааны хүү болж төрсөн гэдэг биз дээ. Тэгэхлээр цаанаасаа гайгүй айлд төрөөд өлсөж цангахын зовлонгүй амьдраг гээд дээрээс нь Хувилгаан Богд нтр болоход их мөнгө орж явд## сууд## их болох учраас ##баар Баян айл сонгодог юм бна л даа. Элбэгээ, М,Энхболдын үр удамаас ч гэх шиг. Тэгэхлээр л Бурхан Богд худлаа тийшээгээ явчихаж бгаам даа. Одоо тэгээд Богд төрсөн юм чинь Богдын Ордон Музейгээ буцааж өөрт нь өгдөг байх даа. Fuck юмаа нээрээ.
Харь орны Шарын шашин нийгмийг хордуулагч, мансууруулагч мөнөөс мөн. Ухаантай бай монголчуудаа
UG N BOL YAHAVDEE , HENIIH N UR ACH BH N GOL N BISH...MONGOL HUU BGAA N L GOL N YMUUDAA. GEHDEE HUMUUNII OYUN SANAANII ERHEM HUN L BOLOH NLDOO...ER N BOL SHASHIN SHUTEH N HUVI HUNII ERH . SHASHIN SHUTEED SAIN SAIHAN BOLDOG BOL MONGOLCHUUD IH L SAIN SAIHAN BH BLAA CH...AVILGACIN BOLVOL ILUU DEER BGAASHUU...BODNO BIZDEE......
Эвий дээ, бяцхан хүүд хүндхэн хувь тавилан оногдож. Нэгэнт ёс төртэй тодруулж байгаа бол хүний нялх үрийг, эцэг эх, гэр бүлийг нь элэг нэгт монголчууд бид нар амар амг##ан байлгах нь өлзийтэй буй заа. Монголчууд бидэнд эв эе эрхэм байна шүү.