Хөшигний ард: Ч.Сайханбилэг өмгөөллийн төлбөрөө "Оюу толгой"-гоор "төлүүлж", өөрөө улс төрийн орогнол хүсэж яваа юу
"Шувуу" ажиллагаа. Гадаадад гараад алга болсон авлигачдаа олж авирчна гэсэн утгатай Засгийн газрын арга хэмжээ.
Эл хүрээнд урьдчилсан байдлаар 92, нийт 100 гаруй хүнийг хилийн чанадаас эх нутагт нь буцаана, тэгээд шалгана гэдэг мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ долоо хоногийн эхэнд мэдэгдсэн.
Ингэхдээ шууд нэрс уншсан ба хамгийн эхэнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дуудагдав. Мөн түүнд холбогдуулан "АНУ-аас орогнол хүссэн гэж дуулсан" хэмээгээд ч амжсан.
Ч.Сайханбилэгийг АТГ-аас шалгаж эхэлснээс хойш таван жил өнгөрч байна. Түүнийг дууддаг, ирдэггүй. Ирэхгүй байх бололцоо, хууль эрх зүйн орчин бий болоод л тэр болов уу гэсэн эхний логик бий. Тэгвэл, "Шувуу" ажиллагаа явуулснаар Ч.Сайханбилэг ирэхээс өөр аргагүй болж чадах уу.
Ч.Сайханбилэг АНУ, Тайваниас улс төрийн орогнол хүсжээ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д амьдарч байгаа сураг дуулддаг. Эрүүл мэндийн шалтгаантай, эмчилгээ хийлгэж буй гэдэг. Тэгвэл сүүлийн үед Ч.Сайханбилэгийг АНУ-аас улс төрийн орогнол хүссэн гэх мэдээллийг эх сурвалжууд баталгаажуулж байна. АНУ-аас гадна Тайваньд ч хандсан гэх.
Ч.Сайханбилэг "Amsterdam and Partners" хуулийн фирмээр өмгөөлүүлж, өөрийн "хэлмэгдэл"-ийн тухай "Цагаан ном" бичин хэвлүүлсэн. Эдгээр нь түүнийг барууны ертөнц "Улс төрийн хэлмэгдлээс зугтсан, экс Ерөнхий сайд" гэсэн нүдээр харахад хүргэж буй.
Тэгвэл, хэрэв АНУ юм уу Тайвань түүнд улс төрийн орогнол өгчихвөл манай талаас түүнийг шувуу мэт нисэж очоод авчрах боломж олон улсын эрх зүйд байхгүй хэмээн ойлгогдож буй.
Тодруулбал, манай улс Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээг 17 улстай байгуулсан. Үүнд Унгар, Румын, Болгар, Хойд Солонгос, Казахстан зэрэг орнууд бийгээс Зүүн Азийн болоод барууны ертөнцийн томоохон орнууд багтдаггүй.
Манай улсын хууль хүчний байгууллагынхан өөр улсын нутаг дэвсгэрт очоод, тэдний хуулийг дагах шаардлагатай болно. Харин Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээтэй улсад бол өөр, бид нутаг дэвсгэр дээр нь ажиллагаа явуулж болно.
Дамирангийн Энхбатыг Монголын хууль, хүчний байгуулагынхан Францаас хил давуулан "хулгайлж" авчирсан гэдэг. Шалтгаан нь, "хулгайлахгүй" л бол түүнийг авчрах эрх зүйн боломж байгаагүй гэж хуульчид ярилцдаг. Яг үүний адил нөхцөл Ч.Сайханбилэгт үйлчилж буй. 2018 оноос хойш АТГ-аас дуудаж, сүүлдээ хэргийг нь тусгаарлан шалгаад ч, интерполоор дуудуулсан ч тэр ирэхгүй байж чадаж байна.
Хэрэв эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Ч.Сайханбилэг АНУ юм уу Тайваньд улс төрийн орогнол авбал энэ нөхцөл байдал бүр хамгаалагдаж, "Шувуу"-гаа үргээсэн "Шувуу ажиллагаа" болж болохоор.
Ч.Сайханбилэгийн хэргийг тусгаарлан шалгаж эхэлсний учир
Ч.Сайханбилэгийг Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө буюу Дубайн гэрээг үзэглэхдээ авлига авсан байж болзошгүй гэж үзэн шалгадаг.
Үүний дээр мэдээж "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Монголын талд оруулж ирэх асуудлыг Засгийн газраар хаалттай хэлэлцүүлсэн асуудал нь нэмэгддэг.
Бид "Шүүхээр шийдээгүй хүнийг ялтан гэж үзэхгүй" хуультай ч "Эрдэнэт"-ийн 49 дээр хийсэн зүйл, Дубайн гэрээг өдгөө цуцлахаас өөр аргагүй болсон байдал, одоо өөрөө хилийн чанадад таг чиг болчхоод буй зэрэг нь нэгийг бодуулдаг.
Өнгөрөгч оны аравдугаар сард ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Ч.Сайханбилэгийн хэргийг тусгаарлан шалгаж байгаа талаар мэдээлсэн. Хил давж оргон зайлсан учраас бусад холбогдогчийнх нь хэргийг шийдвэрлүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг авдаг.
Тиймээс Ч.Сайханбилэгийг авчрах боломж хумигдмал, өөрөө ч эртнээс улс төрийн орогнол хүсэхэд бэлтгэн ном бичиж, буйр сэлгэн нүүж яваа дүр зураг харагддаг.
"Jacobs Engineering" компани Ч.Сайханбилэгийн өмгөөллийн төлбөрийг төлдөг үү
Үүнээс гадна Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 2018 оноос хойш өмгөөлж буй "Amsterdam and Partners" хуулийн фирмийн төлбөрийн асуудал хамгийн анхаарал татдаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд өмгөөлөх үйлчилгээгээ огт таслаагүй гэхээр ихээхэн өндөр дүнтэй төлбөр төлж байх магадлалтай.
Харин одоо хувьдаа бизнесгүй, улс төрөөс хамааралгүй, АНУ руу гараад явчихсан хүнд "Amsterdam and Partners"-т төлөх мөнгө ямар эх үүсвэрээс орж ирэх нь сонин.
Тэгвэл, хөшигний ард яригдаж буйгаар Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх компанийн сонгон шалгаруулалтад ялсан "Jacobs Engineering" компани үүнд холбогддог гэх.
Тухайн компани 2016 оны үес, Дубайн гэрээ зурагдсаны дараахан "Туркоиз Хилл Ресурсес" компанийн зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж байв. Улмаар Далд уурхайн бүтээн байгуулалтын тоног төхөөрөмж, тээвэрлэлт болон дэд бүтцийн асуудлыг 5-7 жилийн дотор хийх хүрээнд хамтран ажиллахаар болсон байдаг.
Монголд "Jacobs Engineering" компани өөрөөр "Эм Си Эс Проперти" ХХК-тай хамтран ажиллаж байсан түүхтэй.
Харин Ч.Сайханбилэгийг өмгөөллийн фирмд төлж буй төлбөр өдгөө Далд уурхайн дэд бүтэц хариуцаж ажилласан, "Оюу толгой" ХХК-иас төлбөр авч байгаа "Jacobs Engineering"-ийн данснаас шилждэг гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм.
Тэмдэглэл: Засгийн газар зорилт тавьж, нэрс зарлаж буй ч сургаар нь “Шувууд” үргэх вий гэсэн болгоомжлол бий болоод байна. Гэхдээ дээрх нөхцөл байдлаас харахад Ч.Сайханбилэг бол эрт үргэсэн “Шувуу”.
Хэрэв Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй оронд тэр улс төрийн орогнол хүсчихвэл Засгийн газрынх нь хамгаалалтад орж, “хулгайлж” л авчрахгүй юм бол тэндээ нэг хэсэг хугацаанд, бүр Засгийн газар солигдтол ч байх боломжтой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛЧУУДЫГ СУВГАА БИТГИЙ СОЛИОРОЙ ИНГЭЖ ДОРОМЖИЛНО ЧИНЭЭ ЯАЖ САНАХАВ ДЭЭ ????БАЯРЦОГТ НЬ БОЛОХООР ДЭЛХИЙД ЦАГААДЧИХСАН БАЙДАГ. мОНГОЛД " ШҮҮХЭЭР ЯЛ ЗЭМ АВЧИХСАН. АРД ТҮМЭНД БОЛОХООР ЭХ ОРНОО ХАЛТАР ХЭДЭН ДОЛЛАРААР АРИЛЖЦАН БАЙДАГ КЭЦҮҮ Ч ЮМАА ДАА ӨМХИЙ ЛУЙВАРЧДЫГ НАСААР НЬ ХОРИХ БАЙСИЙН
buud buud bas dahin buud; bi ene amia horlood bga zaluusiig gaihdag vnenheerl hereggvi ami yum bol hulgaich naraasa negiig jalagruu chereed hamt orj chaddaggvi yum u bas deer ni mongoliin tsus ni butsalsan.tsus ni huursun.shartai aaviin hvvd.baihal ystoi do bi hvmvvsiig urialaagvi tur huuli ni diilehgvi bol iim neg arga garch ireh bh gej bodoj bna hen hvnii sandag setgegdeliig bichlee uuchlaarai
Хятад улс шиг хууль шүүх нь маш чанга байж л авлигчин хулгайчууд байхгүй болно. Манайх шиг өөх ч биш, булчирхай ч биш хуультай улсад авлигчин хулгайчууд даварсан хэвээрээ л байна юуч өөрчлөгдөхгүй.
Xurts xulgaichaar bariulaj avchir.
Сайханб�##�агийн араас Хурцыг явуул...олоод ирэх байлгүй дээ
Хүнийг баримтгүй таамгаар худ�##� мэдээллээр ингэж б�##�баж болохгүй байх аа. Зогссон д�##�д уурхайг хөдөлгөөнд оруулж, �##�дагдсан Эрдэнэтийг ямар ч байсан авч ирсэн гавьяа түүнд бий. Мэдэх нэг нь мэднэ. Авилгын хэргээр түүнд ял тулгаагүй юм.
Jonhuugiin gar hul ingej bichij chadna....kkk
Сайхан билэгт ийм боломж олгосон үхэр монголчууад баяр хүргэе!!!!!
Z##lag ee.orj irvel n bariad horichih.gadaadad ochood guluug bolood hulgaisan mungu n 5 jil hurehgui duusaad mani hun gadaadad zugeer l uruvdultei hun bolno.nutgiinhnaasaa hulm#lzaj zugtaasan,amidral ch boldoo.
Энэ гомо царайлсан хулгай хийгээд сүүлээ хавчин зугтсан новшийг авчирч цаазын ял өгөх ёстой. Гэр бүлийн бүх хөрөнгийг нь хураа
Abchirah bolomjgui boljee.Tsagaachlaad amidrah erh absan bol tegeel boloo kontsert duussan bna . Abchirah bolomjguigees hoish said darga nur,shuuh prokuror n ochij saihan yriltslaga hiij sonin setguuld tabih gants bolomj uldejdee . Kkkk
ehner huuhed ni mongoldoo bizdee
ХӨӨШ НЯМБААТАРАА ХУРЦЫГ ЯВУУЛЧИХАА ТЭР ТУРШЛАГАТАЙ ХЭРВЭЭ ХУРЦ САЙХАНБИЛЭГИЙГ АВААД ИРВЭЛ ХУРЦЫН ОДОО ЭДЛЭХ ГЭЖ БАЙГАА ЯЛНААС НЬ 6 САРЫГ НЬ ХАСЬЯА ГЭЭЧ.САЙХАНБИЛЭГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯМАР Ч АСУУДАЛ БАЙХГҮЙ ЭЭ МИНИЙ ТААМАГЛАЛААР БОЛ ЦАГААН МАХ НЬ БАЙНГА ГАРЧИХААД БАЙДАГ БАЙЖ БОЛНО ҮҮНИЙ ШАЛТГААНЫГ УХААНТ МОНГОЛНУУД МЭДЖААГАА ГЭЖ БОДНОМ САЙХАНБИЛЭГ БОЛ НЭЭРЭЭ Л ОДООГИЙН ЭНЭ ТӨРИЙН ТҮШЭЭ ХУУЛЬ ХЯНАЛТЫХАН ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ БОДООД ТҮҮНДЭЭ ИТГЭЧИХЭЭД БАЙГАА МУДАКУУДАД ГОЁ ХАРИУ БАРЬЖ ЧАДАЖ БАЙНАА НЭГЭНТ АНУ н ИРГЭН САКИНА ЖОРЖ ЖОН БАЙДЕН БОЛЧИХСОН БАЙВАЛ АМЕРИКУУД МАНАЙ ИРГЭНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЭХ ГЭЭД БАЙВАЛ ГАНЦ НЯСЛАХАД ТАНАЙ МУУ МОНГОЛ ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ШУУД ГАРГАНАА ГЭВЭЛ ЯАНАА ЦААДАХ ЧИНЬ ИРГЭНШЛЭЭ АВЧИХСАН БАЙХӨ ТЭНЭГҮҮДЭЭ ЗҮГЭЭР НУТАГТАА ИРЖ АМРААЧ АЙРАГ УУ ХОРХОГ ИД ГЭЭЧ ТА НАР ШИГ ТЭНЭГ БИШ БОЛОХООР ИРЭХГҮЙ БИТГИЙ ГОРЬД АЦНУУДАА ГЭХ БАЙХӨ
ter chigtee z##l
Монголчуудын хэдэн үеэрээ идэх баялгийг гадныханд бэлэглэсэн офшор Баярцогт, Сайханбилэг мэтийн өмхий хужаануудын бүх хөрөнгийг хурааж, насаар нь хорьсон ч багадна.