Сэтгэл гутралд орсон хүмүүсийн гэрийг цэвэрлэж өгдөг бүсгүй

Броган Инграм гэх энэ эмэгтэй маш сонин содон үйлчилгээг бусдад үзүүлдэг. Тодруулбал, тэр сэтгэлд гутралд орсон, өөрийгөө болон орчин тойрноо анхаарах чадамжгүй болсон сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн гэр орныг цэвэрлэж өгдөг.
Өөрөөр хэлбэл тэр энэ үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлснээр хүмүүсийг маш их вирусын халдварт өртөхөөс сэргийлж, амьдралыг нь өөрчилдөг. Броган Инграм цэвэрхэн гэр таны сэтгэцийн эрүүл мэндийг хэр зэрэг сайжруулж, нөлөөлөхийг өөрийн энэ ажлаараа үлгэрлэн харуулдаг байна.

Мэргэжлийн цэвэрлэгч, сэтгэл судлалын оюутан Инграм хоёр жилийн өмнө TikTok хаягаа нээж, өнөөдөр 5.3 сая дагагчтай болжээ. Тэр цэвэрлэгээндээ ашигладаг төрөл бүрийн бодисоо тик токоор сурталчилж, хариуд нь авч айлуудад хэрэглэдэг юм байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой мундгаас мундаг