Нийгэм мэдээ

Хугацаат цэргийн ар гэрт хүнс, нүүрсний тусламж үзүүллээ

Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 102 жилийн ойг угтаж хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрт тусламж үзүүллээ. Батлах хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээнд цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэхээр тусгагдсан байдаг.

Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас ИХ Засаг Чингис СООСЭ цогцолбор сургуультай хамтран Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойг угтан 2022 оны 1, 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан байлдагчдын ар гэрт тусламж үзүүлэх сайн үйлсийн аяныг зохион байгуулан 03 дугаар сарын 11-ний өдөр байлдагчид болон ар гэрт нь хүнсний бүтээгдэхүүн болон түлшийг гардуулан өглөө.

Энэхүү арга хэмжээнд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч М.Мөнхбаяр, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч Ц.Амгаланбаатар, Хилийн цэргийн ангид алба хааж буй байлдагч А.Одсүрэн нар хамрагдаж түр цагийн чөлөөгөөр ирж ар гэртэйгээ уулзсан юм.

2022 оны 1, 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын ар гэрийн судалгааг хороодтой хамтран гаргаж амьжиргааны баталгаажих түшингээс доогуур орлоготой 3 өрхийг сонгосон юм.

Энэхүү сайн үйлсийн аянд өнгөрсөн жил 2 байлдагч сонгогдож байсан бөгөөд ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button