Нийгэм мэдээ

Сургуулиас гараад очих газаргүй оюутнууд

Оюутан залуусын хувьд сурч боловсрох хэрэгцээ нэн чухал. Гэтэл Улаанбаатарын залуусын хувьд тэр хэрэгцээгээ хангахад туслах орчин нөхцөл хомс билээ.

Энэ хичээлийн жилд л гэхэд 69 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 64 буюу 92.8% нь Улаанбаатар хотод, харин 5 буюу 7.2% нь хөдөө, орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Оюутнуудыг тоогоор авч үзвэл нийт 145,267 оюутны ойролцоогоор 134,807(92.8%) нь Улаанбаатар хотод, үлдсэн 10,460(7.2%) нь хөдөө орон нутагт суралцаж байна.

Гэтэл эдгээр залуусын хамгийн их төвлөрөл болсон Улсын нийслэл Улаанбаатар хотод маань номын сангийн тоо хэд билээ? Хуруу дарам цөөн буюу арав хүрэх нь үү, үгүй юу л бий. Хамгийн том номын сан болох Үндэсний төв номын сан нэг дор 100-200 хүн л хүлээн авах хүчин чадалтай гэж бодоход өнөө 134,000-аа хаана нь шингээх вэ? Хамгийн том номын сан нь л ийм багтаамжтай байхад бусад нь ойлгомжтой.


Харин одоо сургуулийн орчны талаар дурдъя. МУИС, МУБИС, СЭЗИС, АШУҮИС, ШУТИС зэрэг төрийн өмчит их, дээд сургуулиуд бие биетэйгээ ойр хотын төвдөө төвлөрдөг. Олны хөлд дарагдсан энэ газарт зонхилж буй үйлчилгээний байгууллагууд нь түргэн хоол, цайны газрууд, баар, караоке, дэн буудал, хаа нэг залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой кофе шопууд бий. Гэхдээ л хангалтгүй. Оюутнууд сургуулийнхаа байрнаас гараад л баар караоке нь ч, буудал нь ч, бүр амаржих газар нь ч, хүсвэл үр хөндүүлэх газар нь ч бэлхэн тав алхаад л бий.

Ийм орчин нөхцөлд яаж чанартай боловсрол эзэмших вэ? Бид бага насны хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч торних эрхийн талаар их дурддаг. Мэдээж үгүйсгэх аргагүй. Гэвч оюутан залуусын ч сурч боловсрох орчин нөхцөлийн талаар дурдах хэрэгтэй л болов уу? Адаглаад л энэ асуудалд анхаарч, хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрч байж сая чанартай боловсрол ярих нь зүйн хэрэг болов уу.

Э.ГАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-14 09:39

Ивий2 монгол бүх оюутнууд гэрээсээ хол сур##цах ёстой

Зочи
Зочи
2023-03-15 16:10

Боловсролын сайд нь оюутнуудаа бүүр мартсан юм чиньдээ хурдхан кредитээ дуусмар аядаад зугтаахаа боддогшдээ монголын бүх оюутан төлбөрөө төлсөн хохирогчид сурсан юучгүй л төгсдөгшд

Зочин
Зочин
2023-03-15 21:29

Үнэн . Гадаад орны томоохон их дээд сургуулиуд нь бүх нөхцөл нь тухайн оюутанд зориулж баригдсан байдаг нь боловсролоо тэргүүнд дэмждэг учраас амарч ,хоноод өглөө эрт хичээлдээ ордог.зам нтр түгжрэнэ.хожигдох гэж үгүй.

Холбоотой мэдээ

Back to top button