УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Хаврын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр /2023.03.15/ нээлтээ хийлээ.
Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүйн зөвлөлийн хаалттай мэдээллийг сонсоод хаврын нээлтийн ажиллагаа өндөрлөнө.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуульд тавьсан хориг болон Ерөнхий сайдын мэдээлэл сонсохоос гадна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын чөлөөлөгдөх хүсэлтийг товтой байна.
Энэ удаагийн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал, Авлигын эсрэг багц хууль болон Сонгуулийн, Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.