Улс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Монголчууд тоон гарын үсэг бүхий чиптэй паспорттой боллоо, баяр хүргэе

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүр санд 82 дахь гишүүн орноор элсэн орсон. Ингэснээр Олон Улсын стандартад нийцсэн, өндөр нууцлалтай гадаад паспортыг Монгол Улсын иргэд ашиглах боломжтой болжээ.

Энэ цахим паспортыг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлсэн. Үйл ажиллагааны албан ёсны нээлт өнөөдөр /2023.03.15/ боллоо.

Цахим гадаад паспорт нь чиптэй учраас олон улсын нисэх буудал, хил гааль дээр байршсан төхөөрөмж таньж унших боломжтой тул хилээр түргэн шуурхай нэвтрэх давуу талтай аж. Цахим гадаад паспортыг дэлхийн 90 гаруй улс ашиглаж байна. Тухайлбал, Монгол Улсын иргэд олноор зорчдог Австрали, АНУ, Канад, Япон, Солонгос, Малайз, Сингапур, Турк зэрэг улсад ашигладаг.

Нээлтийн ажиллагааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Цахим үндэстэн болох хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа хамгийн том ажил бол энэ юм. Зургаан сарын 1-ны өдрөөс эхлээд Монгол улсын иргэд гадаад руу явах болон гадаадаас ирэхдээ ашиглах боломж нээгдэнэ. Монгол улсад визгүй зорчих орнууд энэхүү паспортоор нэвтэрнэ. Энэ паспорт 48 хуудастай түүх, соёлын гол өвүүдийг хавтсанд нь зураглан буулгасан. Паспортыг хэвлэх үйл ажиллагааг монголчууд өөрсдөө хийсэн. Өнөөдөр улсын бүртгэлийн бүх байгууллагууд дээр нэгэн зэрэг тараагдаж эхэлж байна. Өмнөх гадаад паспорт хүчинтэй хэвээр. Энгийн паспорт 32 хуудастай 40000, цахим гадаад паспорт 48 хуудастай 82500. Нууцлалын бүх шаардлагуудыг хангасан. Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах олон ажлууд хийгдэнэ. Улсын хилийг хамгаалах байгууллагууд болон 37 боомтоос эхний ээлжинд 3 боомтыг энэхүү паспортоор нэвтэрдэг болгоно. Хуучин шиг хуурамчаар гадаад паспортыг хуулбарлах замыг хааж байгаа юм. Тоон гарын үсэг бүхий чиптэй паспорттой болж байгаад баяр хүргэе” гэж хэллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
erka
erka
2023-03-15 19:12

ene neg tagjiisan huukiin tejeeber g###g ih tom boljee medehgui oroltsohgui um gej ene nobshid alga ta nariig namiin nohod chni hurtel uzen ydaad ybj baigaa shuu

Зочин
Зочин
2023-03-15 21:44

Амьдр�##� сайжрахгүй байнаа даргаа

Найз нь
Найз нь
2023-03-16 10:05

Нямбаатар энэ олон хүний зовлонгоор тоглож байж өөрөө нэг өдөр тэр зовлонгоо үүрнэ дээ Муу юм хийсэн хүн өөдөлдөггүй юм шүү. Сайдын сууд�##� мөнх биш шүү. Өгссөн шатаараа уруудахаа одооноос бэлтгэж байгаарай. ТЭР үед хорвоо гэж юу байдгийг биёээрээ ойлгоно доо Хатуу шүү

Холбоотой мэдээ

Back to top button