ДЭЛХИЙТехнологи

Хиймэл оюун ухааны шинэ систем GPT-4: Гэрийн даалгавар хийж, дуу, шүлэг зохиож, код бичдэг

OpenAl хиймэл оюуны шинэ хувилбар болох GPT-4-ийг зарлалаа. Энэ нь ChatGPT системийн залгамж буюу шинэ хувилбар юм. Энэ хувилбар нь илүү боловсронгуй бөгөөд зурган дүрстэй ажиллах чадвар нь технологийн ертөнцийг шуугиулж буй.

Түүнчлэн 25 хүртэлх мянган үгтэй бичвэрийг боловсруулах чадвартай ажээ. OpenAl-ийн зүгээс уг шинэ хувилбараа зургаан сарын хугацаанд туршсан байна.ChatGPT-гээс найм дахин өндөр үзүүлэлттэй хэмээн тодорхойлж байгаа юм. Энэ нь нэг бакалаврын судалгааны ажлыг боловсруулах хүчин чадалтай буюу 50-100 хуудас бичвэртэй ажиллах боломжтой гэсэн үг.

-GPT гэж юу вэ-

Тэгвэл эхлээд GPT гэж юу болох талаар бид ойлгох хэрэгтэй. Энэ Generative Pre-Trained Transformer гэх үгийн товчлол бөгөөд урьдчилж бэлтгэсэн бүтээлч хувиргагч хэмээн ойлгож болно.

Уг хувиргагч нь технологийн хувьд хэлний бүтцийг ойлгох зориулалтаар бүтээсэн хувиргагч нэртэй, мэдрэлийн сүлжээнд суурилах бөгөөд их хэмжээний өгөгдөл буюу урт бичвэрүүдэд анализ хийн, утга зангилааг тайлах зорилготой ажээ.

Таны хайлт, хариултыг урьдчилж бэлтгэдэг үүрэгтэй аж. Тиймээс шүлэг, нийтлэл, эсээ бичих зэргийг төвөггүйхэн гүйцэтгэх боломжтой юм. Өгөгдлийн санг нь шинэчилж, сайжруулсаар байвал зураг зурах, дуу зохиох гэх мэт үйлдлийг хийх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд ярьсаар байна.

-ChatGPT гэж юу вэ-

Тэгвэл бичгэн хэлбэрээс гадна харилцааг ч хиймэл оюун ухаанаар шийдвэрлэх боломжтой болсон. Бидний амьдралын хэрэглээнд орж ирээд ихээхэн хугацааг өнгөрөөж буй.

Энэ системийг зах зээлд 2022 оны арваннэгдүгээр сард танилцуулсан юм. Танилцуулснаас хойш олон сая хэрэглэгчтэй болсноор жинхэнэ ТРЕНД болов. Учир нь OpenAl-аас таван хоногийн хугацаанд нэг сая хэрэглэгчтэй болсноо мэдээлж байсан юм. Өнөөдрийн байдлаар хэрэглэгчдийн тоо 100 гаруй сая болжээ.

Хүмүүс эл системийг гэрийн даалгавраа хийлгүүлэх, код бичүүлэх, маркетингийн болон сайтын мэдээ бичүүлэх хийгээд дуу шүлэг зохиох гэх мэтээр ашиглаж байна.

Тухайлбал, технологийн салбарын томоохон тоглогчдын нэг МикрософтБинг хайлтын платфорсоо илүү сайжруулсан. Учир нь Микрософт OpenAl-д 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж , уг системийг ашигладаг болсон юм.

-Шинэ хувилбар болох GPT-4-ийн талаар-

Өмнө нь дурдсанчлан зураг хүлээн авч, хариулт өгөх боломжтой болсон. Тэгвэл энэхүү шинэ хувилбарыг эхний ээлжинд ChatGPS-ийн Plus хэрэглэгчид ашиглах боломжтой ажээ. Мөн төлбөртэй бөгөөд сарын 20 ам.долларын ханштай байна.

Хэдийгээр шинэ хувилбар амжиттай байна гэдгийг хэлж байгаа ч 100 хувь бүрэн төгс болсон бүтээл биш юм. Энэ системийн параметр нь GPT-3-аасаа 500 дахин их билээ

-Өмнөх хувилбар нь болох GPT-3-

Гурав хэмээн нэрлэсэн тул өмнөх загвараасаа үзүүлэлт багатай. GPT-4-ийн параметр нь 100 их наяд ажээ. Харин GPT-3-ынх 175 тэрбум байдаг гэх. Параметрийн тоо нь ямар хамааралтай талаар тайлбарлаж өгье. Таны хайлтын эхний үгийг бичсэний дараа тохиромжит холбоо үг бүхий боломжит хувилбаруудыг санал болгох нь параметрийн тооноос хамааралтай байдаг.

Тиймээс хиймэл оюуны загварт үгийн сан олширч, өгөгдөл нэмэгдэж, ашиглах боломжит материал илүү их болно гэсэн үг.

Хэдийгээр хүн төрөлхтний хувьд гайхам ололт амжилт хэдий ч эерэг болон сөрөг нөлөө ихтэй. Тухайлбал, нийгэм дэх олон мэргэжил устах аюул нүүрлэж, хөдөлмөрийн зах зээлд ажилгүй болох хүмүүсийн тоо нэмэгдэх юм. Харин эсрэгээрээ техник технологийн шинэчлэлүүд нь эцэстээ хүний хөдөлмөрийг хөнгөвчлөхөд оршдог тул хүний нөөцийн эрэлтийг хангаж буй ажээ. Учир нь дэлхийн зарим томоохон компаниуд хэдийн уг системийг ашиглаад эхэлсэн байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button