ДЭЛХИЙ

Синайн хойгт цуврал халдлага гарчээ

Синайн хойгт террористууд халдсаны улмаас Египетийн зургаан цэрэг амиа алдаж, найман хүн шархадсан тухай телевизийн “Sky News Arabia” суваг мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, террористууд Хойд Синай мужийн нийслэл бөгөөд томоохон хот болох Эль-Аришагийн шалган нэвтрүүлэх гурван цэгт нэгэн зэрэг халдсан аж. Террористуудтай буудалцах үеэр хэт давруу үзэлтнүүдээс долоог нь устгасан бөгөөд хоёр нь амиа золиослогчийн бүс зүүжээ.

Египетийн арми болон цагдаа нар Синайн хойд хэсэгт хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдтэй тэмцэх ажиллагааг хэдэн жил явуулж байна. Тэдгээрээс хамгийн үл бүтэх бүлэглэл нь “Лалын улс” бүлэглэлд үнэнч байх тангараг өргөж, нэрээ "Вилайет Сина" /"Синай муж"/ болгож өөрчилсөн "Ансар Бейт аль-Макдис" /"Иерусалимыг дэмжигчид"/ бүлэглэл юм. Сүүлийн жилүүдэд Синайн хойгт үйлдсэн халдлагуудын ард уг бүлэглэл байгаа гэж Египетийн тусгай хүчнийхэн үзжээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button